Нутаг дэвсгэр: 923768 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны байдлаар 133 сая. 250 гаруй үндэстэн ястантай, түний дотор хамгийн том гурван үндэстэн бол умард нутгийн Хаоса-Фүрани үндэстэн (нийт хүн амын 29 хувийг эзэлнэ), баруун өмнөд нутгийн Жоруван үндэстэн(нийт хүн амын 21 хувийг эзэлнэ), зүүн өмнөд нутгийн Ибө үндэстэн(нийт хүн амын 18 хувийг эзэлнэ). Албаны хэл нь Англи хэл. Үндэстний гол хэлэнд Хаоса хэл, Жоруван хэл, Ибө хэл бий. Оршин суугчдын 50 хувь нь Лалын шашин шүтэж, 40 хувь нь Хиристосын шашин шүтэж, 10 хувь нь бусад шашин шүтдэг.
Нийслэл: Абужа, 2005 оны байдлаар гурван сая хүн амтай. Жилийн хамгийн халуунда 35 хэм, хамгийн сэрүүндээ 20 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч Олусегун Окикиола Арему Обасанжо, 1999 оны 2-р сард сонгогдож, 5-р сард нь тангараг өргөв. 2003 оны 4-р сард дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 10-р сарын 1-ний өдөр.
Ерөнхий байдал: Баруун Африкийн зүүн өмнөд хэсэгт байрлаж, зүүн тийш Камерунтай хөршилж, зүн хойш Чад нуурыг аласлан Чадтай харалдаа оршиж, баруун тийш Бенинтай, хойт зүгтээ Нигертэй хил нийлэж, өмнөш Атлантын далайн Гвеинийн булан хүрч байна. Нийт 4035 км урт хилийн шугам, 800 км урт тэнгисийн эргийн шугамтай. Газрын бац нь хойт хэсэг нь өндөр, өмнөд хэсэг нь нам дор. Их олон гол мөрөнтэй.
Халуун бүсийн улиралын салхны цаг ууртай, хуурайн болон борооны хоёр улиралтай, жилийн дундаж агаарын хэм нь 26 – 27 хэм.
Нигери бол Африкийн эртний соёл иргэншилтэй орон юм. Манай тооллын 8-р зуунд Загхава гэдэг нүүдэлчин аймаг Чад нуурын хүвээнд Канем – Борну вант улс байгуулж, мянга гаруй жил үргэлжилсэн байна. 10-р зуунаас эхлэн Жоруба үндэстэн Нигер голын доод сав газарт Ифи, Аожо, Бенин зэрэг вант улс байгуулжээ. 11-р зууны үеэр Хаосан үндэстэн Нигерийн хойт хэсэгт 7 вант улс байгуулав. Түүхэн дээр Хаосагийн долоон улс гэдэг эдгээр вант улсуудыг 16-р зуунд баруун хэсгийн Санхай вант улс байлдан дагуулжээ. 1472 оны Португаличууд цөмрөлт хийв. 16-р зууны дунд үеэр Английн колоничилогчид цөмрөлт хийж, 1914 онд Английн колони болов. 1960 оны 10-р сарын 1-ний өдөр тусгар тогтнолоо мэдэгдсэн бөгөөд Английн холбооны гишүүн орон болов. 1963 оны 10-р сарын 1-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын байгуулав. \М.Цэцэн бэлэтгэв\
|