• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-07 10:30:53    
Хэ нань мужийн Нань вань хү нуур

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төв нутгийн Хэ нань мужийн Синь ян хотод Хятадын төв нутгийн тэргүүн нуур гэж алдаршсан Нань вань хү нуур гэж байдаг юм.

     Нань вань хү нуурны үзэмжит район Синь ян хотоос баруун өмнөш 5 км-н үзүүрт байрладаг. Усны талбай нь 75 км, энэ үзэмжит район нь Нань вань хү нуур болон Нань ваний үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгээр бүрэлдсэн юм. Уг цэцэрлэгт хүрээлэн нь Нань вань хү нуураар төв болгож, уул дов ой мод, арлуудаар гол үзнмжээ болгосон байдаг.

     Нань вань хү нуурны үзэмжит районд ой модны баялаг их нөөцтэй, олон арал булантай, экологийн нөхцөл байдал маш сайн, ялангуяа Синь янгийн цайны соёл болон Нань ваний загасны соёл нь дотоод гадаадын жуулчдын анхаарлыг их татдаг байна.

     Нань вань хү нуурны үзэмжит район бол улсын 4А зэрэглэлийн үзэмжит район, улсын усан аж ахуйн үзэмжит район, улсын ойн цэцэрлэгт хүрээлэн юм. Нуурын талбай нь Хан жөүгийн Ши хү нуурны 13 дахин том юм. Энэ газрын ус нь гүн арал олон, нуурын дотор шувуун арал, сармагчны арал, зусах арал гээд жижиг том 61 арал байдаг юм.

      Эдгээр арлынхаа дотор Няо дао буюу шувуун арал нь хамгийн их нэртэй юм. Нуурны далангаас суман онгоцонд сууж, 3-4 км явбал номин цэнхэр бяцхан аралд тулж очно. Нутгийнхан энэ арлыг Ба гуа шань буюу найман хүлилийн уул гэж нэрэлдэг. Энэ найман хүлилийн уулнаас баруун өмнөш 5 км аялбал даруй Нань вань хү нуурын Няо дао буюу шувуун аралд тулж очно. Нутгийнхны хэлснээр бол энэ арлыг уул нь цамхагийн арал гэдэг байсан юм гэнэ. Манж Чин улсын сүүлчээр Цао овогтой нэг эмэгтэй хүү төрүүлээд байтал түүний нөхөр нь өвчнөөр нас барсан байжээ. Энэ эмэгтэй өөр хүнтэй суусангүй гонь ганцаараа хүүгээ өсгөж хүний зэрэгд хүргэсэн юм байжээ. Тэгээд төр улсаас түүнийг шагнаж сууж байсан арал дээр нь цамхаг босгож өгсөн байв. Тэгээд энэ арлыг цамхагийн арал гэж нэрэлж байсан аж. Хожим нь энэ арал дээр жигүүртэн шувууд их цуглардаг болсноор үүнийг хүмүүс шувуун арал гэдэг болсон байлаа.