• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-07 16:27:28    
Хятадын орчин үеийн урлагын салбарын нэрт хүн-Ши Линь

Хятадын Олон Улсын Радио

      Ши Линь бол Хятадын Хэбэй мужийн Динжөү хотын хүн. Уран зургийн тусгай мэргэжлийн сургуулиас төгссөн Ши Линь өнөө Бээжингийн Чинхуа их сургуулийн үндэстний зургийн хүрээлэнгийн захиралаар ажиллаж байгаа бөгөөд Төвийн уран бичлэг зургийн хүрээлэнг үүсгэн байгуулагч орлогч захирал Юм. 1982 онд Бээжингийн урлагын судалгааны газрыг байгуулах үе түүний даргаар ажиллаж, 1985 онд Бээжингийн уран зохиол урлагын судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулж, даргын тушаалд ажилласан банйа.

      1994 онд Сь чуаны урлагын наадмын доторхи Хятадын уран бичлэг зургийн үзэсгэлэнг дуудан худалдах хурал зэргийг амжилттай зохион явуулж, 1996 онд НҮБ-ын шинжлэх ухаан хийгээд энх тайвны долоо хоног- " энх тайван мандтугай" гэсэн томоохон үйл ажиллагааг зохион ажиллуулж, мөн тэр жил нь " Хятадын үндэсний урлагын цом"-ын төлөөний уран бичлэг зургийн том уралдааныг зохион ажиллуулж, урилгаар Шанхайн үндэстний зургын хүрээлэнгийн хүндэт захирал зэрэг 100 гаруй хүндэт зэргэмж болон зөвлөхийн ажилтай. 1986 онд Хятадын зургийн судалгааны хүрээлэнд шилжин ирж, 1988 онд Чинхуа их сургуулийн үндэстний зургийн хүрээлэнг үүсгэн байгуулж, даргаар ажилласан байна.

      Сүүлийн жилүүдэд уул усаны цасны үзэмжийг судлан урлан туурвиж, шинийг бүтээж, өөрийнхөө өвөрмөц стелийг бүрэлдүүлсэн бөгөөд цөөн бус томоохон уран бүтээлийг нь төвийн болон орон нутгийн засгийн газрын бэлэг сэлт болгон гадаад орны төрийн тэргүүнд бэлэглэсэн буюу хадгалсан байна. Уран бүтээлч Ши Линь дотоод гадаадын том үзэсгэлэн болон том тэмцээнд олон удаа алтан медаль, мөнгөн медаль болон шилдэг шагнал авчээ. Нийгэм дээр түүний бичээс, илэрхийлэл маш олон байгаа бөгөөд уран бүтээлийн бичээсийг нь төрийн цэцэрлэг хүрээлэнгийн чулуун хана, гэрэлт хөшөөнүүдэд бичиж байна. Түүний намтрыг " Хятадын уран бичээчид", " Хятадын уран бичлэгтэн зураач алдарт хүмүүсийн жагсаалт", " Хятадын орчин үеийн урлагын салбарын нэрт хүмүүсийн жагсаалт", " дэлхийн нэрт хүмүүсийн нэрсийн жагсаалт" зэрэг номд бичин оруулсан байна. 2000 онд уран зураач Ши Линг Чи Гүн, Лю Бинсэн, Хан Мэйлинь, Шэн Пэн, Лю Гүө сүн зэрэг урлагын мастеруудын хамт Шянганы хэвлэл мэдээллийнхэн Хятадын уран бичлэгтэн зураач урлагын салбарын 10 том мастераар үнэлсэн байна. /Пэрлаймаа орчуулав/