• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-07 15:36:00    
Хятадын зохицуулалтын шинэ бодлого нь эдийн засгийн тогтвортой түргэн хөгжлийг хэвээр хадгалахад ашигтай [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    2008 оны Хятадын эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийг тогтоох төвийн эдийн засгийн ажлын хурал 12-р сарын 5-ны өдөр өндөрлөсөн байна. 2008 онд Хятад Улс эрүүл тогтвортой банк санхүүгийн бодлого болон валютын яаралтай бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн чиглэл өөрчлөгдөх болон барааны үнэ хэт их өсөхийг сэргийлнэ гэж хурлаас тодорхой дурдсан байна. Хятадын эдийн засаг болон банк санхүүгийн салбарын мэргэжилтэн сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, хөгжлийн гол санааг тогтоосон явдал нь Хятадын макро зохицуулалтын тэрүүлэх болон магадлан төсөөлөх чадлыг харуулж, Хятадын эдийн засаг тогтвортой түргэн хөгжлөө хэвээр хадгалахад ашигтай гэжээ.

    2007 онд Хятадын эдийн засаг маш түргэн өсч, дотоодын үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээний өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 11.5 хувиар нэмэгдсэн байна. Гэвч Хятадын эдийн засгийн эргэлтийн явцад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурд хэт түргэн, итгэмжийн зээлийн хэмжээ мөн худалдааны ашгийн зөрүү хэт их зэрэг асуудлууд илт оршиж байна. Онцгойлон 2007 он гарснаас хойш барааны үнийн өсөлтийн дарамт цаашид нэмэгдэж, оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт өнгөрснийхөөс 3 сар дараалан 6 хувь гаруйгаар нэмэгдсэн байна.

    Хятадын өнөөгийн эдийн засагт эрсдэл болон инфляцийн дарамт нэмэгдэж байгаад чиглүүлэн энэхүү сөрөг байдлаас сэргийлэхийг өнөөгийн макро зохицуулалтын тэргүүн үүрэг болгоно гэж энэ удаагийн төвийн эдийн засгийн хурал дурдсан байна. Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн эдийн засаг судлах газрын макро зохицуулалт хариуцсан эрхлэгч ноён Юань Ганмин хэлэхдээ, сэргийлэх арга хэмжээ нь Хятадын эдийн засгийн хөгжлийн гол санааны шинэ өөрчлөлтийг харуулах, Хятадын эдийн засаг тогтвортой түргэн хөгжлийн байдлаа хэвээр хадгалахад ашигтай гэжээ. Тэрээр хэлэхдээ, 

    "Хятадын өнөөгийн эдийн засаг 5 жил дараалан их хэмжээгээр өсч, 2007 онд өсөлтийн хурд нь 11 хувь гаруйд хүрсэн байна. Эдийн засгийн өндөр өсөлт нь урт хугацааны турш зохицуулж чадаагүй байсан бэрхшээлийг зохицуулсан байна. Гэвч хэт түргэн өсөх нь зохих хэмжээнд хүрвэл, инфляци гарах болно. 2007 он гарснаас хойш барааны үнийн үзүүлэлтэд түргэн өсөлтийн байдал гарав. Эдийн засаг үргэлжлэн хурдтай өсөх нь инфляци бий болгох магадгүй юм. Иймэрхүү байдал гарахаас сэргийлэх хэрэгтэй" гэжээ.

    2008 оноос Хятад Улс эрүүл тогтовортой банк санхүүгийн бодлого болон валютын яаралтай бодлого эхлэн хэрэгжүүлнэ гэж энэ удаагийн төвийн эдийн засгийн ажлын хурлаас шийдсэн байна. Энэ нь 2004 оноос Хятад Улс "эрүүл тогтвортой" банк санхүү, валютын бодлого хэрэгжүүлж эхэлсний дараа Хятадын макро зохицуулалтын бодлого анх удаа маш их өөрчөлөлттэй болсныг харуулж байна. Хятадын банк санхүүгийн мэргэжилтэн ноён И Шяньрүн хэлэхдээ, валютын яаралтай бодлого бол урьд өмнөх бодлогын үргэлжлэл бөгөөд бас зохицуулалтын эрч хүч нэмэгдсэнийг харуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, 

    "Энэ хугацааны эдийн засаг хэтэрхий өссөнийг төв хороо тодорхой таниж мэдсэн байгаа юм. Валютын яаралттай бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн хэт өсөлт, хөрөнгө оруулалтыг хэтрүүлэх юм уу итгэмжийн зээлийн хэмжээ хэт ихсэх зэрэг байдлыг зохих хэмжээгээр багасгах болно" гэжээ.

    Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн эдийн засгийн мэргэжилтэн Юань Ганьмин ч энэ үзэлтийг сайшаасан байна. 2008 оны банк санхүүгийн бодлого нь ашиг орлогын талаар шударга байхыг чухалд үзнэ гэж тэрээр үзсэн байна. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\