• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-07 15:42:05    
Сансрыг тандах халуун өрнөлт гарлаа [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Өнгөрч байгаа 2007 онд дэлхийн сансар судлалын гол гол орнууд сансрын гүнд хайлт хэмжилт хийх шинэ шатны үйл ажиллагаа өрнүүлж, саран бөмбөрцөг зэрэг тэнгэрийн эрхэст хайлт хэмжилт хийх халуун өрнөлт сэмээрхэн эхэлсэн байна.

    11-р сарын 26-ны өдөр Хятад улс саран бөмбөрцгийн хайлт хэмжилтийн анхны хиймэл дагуул "Чан-э1-р"-ээс ирүүлсэн саран бөмбөрцгийн анхны зургийг нийтлэв, Хятадын саран бөмбөрцгийн хайлт хэмжилтийн төлөвлөгөө амжилтад хүрснийг харуулж байгаа бөгөөд энэ нь Хятадын сансрын техникийн хөгжилд маш чухал ач холбогдолтой юм. Энэ талаар Хятадын инженерийн академийн Академич, "Чан-э 1-р" төслийн ерөнхий зохион төлөвлөгч Сүнь Жядүн хэлэхдээ, 

    Төслийн талаас хэлбэл бид хэдэн арван жилд гол нь дэлхийн бөмбөрцгөөс ойр зайн ажил хийлээ. Саран бөмбөрцгийн төсөл хэрэгжүүлсний дараа бид хүн төрөлхтний оршин амьдарч байгаа дэлхийн бөмбөрцгөөс 400 мянган км зайтай саранд хүрч чадах боллоо. Хэлэхэд их амрахан л даа. Гэвч хамгийн гол асуудал нь нэгдүгээрт зай нь дэндүү хол, хоёрдугаарт саран бөмбөрцөгт яаж туйлын оновчтойгоор хүрэх асуудал л бэрхшээлтэй байсан юм гэжээ.

    Хятад улс саран бөмбөрцөгт хийх анхны хайлт хэмжилтийн ажлаа өрнүүлж байсан үед дэлхийн сансар судлалын зарим гол орнууд ч сансрын гүнд хайлт хэмжилт хийж эхэлсэн бөгөөд саран бөмбөрцөг нь улс орнуудын хайлт хэмжилт хийх гол объект болсон байна. Хятадын сансар судлалын нэрт мэргэжилтэн, Сансрын техникийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Пан Жихао Японы хөөргөсөн саранд хайлт хийх "Кагүя" хиймэл дагуулын онцлогийн талаар хэлэхдээ, 

    Япон 9-р сарын 14-ний өдөр "Кагүя" аппаратаа хөөргөсөн. Үүнийгээ "Аполоо"-гоос давах хамгийн тод зураг авч, хамгийн олон төрлийн хайлт хийж чадах хайлтын аппарат гэж байна. Энэ аппарат нь нэг гол болох хайлтын аппарат болон хоёр туслах аппарат зэрэг нийт 14 тоног төхөөрөмжтэй бөгөөд 10 метрийн нарийвчлалтай маш тод зураг авч чаддаг. Мөн хоёр туслах аппарат нь саран бөмбөрцгийн татах хүчинд анх удаа хайлт хэмжилт хийж байгаагаараа онцлог юм. Энэ нь сарны гарал үүслийг судлахад маш чухал юм гэжээ. Энэтхэг ч мөн саран бөмбөрцөгт хайлт хэмжилт хийх анхны төлөвлөгөөгөө шамдан бэлтгэж байна гэж энэ эрдэмтэн танилцууллаа.

    Өнгөрсөн зууны 60-аад онд саран дээр гарсан Америк ч саран дээр дахин гарах бэлтгэлээ идэвхтэй хийж байна. Америк ирэх жил саран бөмбөрцөгт хайлт хийх нэг аппарат хөөргөх болно гэж тэрээр мөн танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, 

    Америк ирэх жилийн 10-р сард саран бөмбөрцөгт хайлт хэмжилт хийх тойрог замын аппарат хөөргөж, голдуу хойшид саран дээр бааз байгуулах бэлтгэл хийх гэж байна. Дэлхий нийтийн саран бөмбөрцөгт хайлт хэмжилт хийх ажил нь гурван их шатанд хуваагдах болно. Тухайлбал, саранд хайлт хийх, саран дээр гарах, саран дээр суух зэрэг болно. Америк хайлт хийсэн, мөн саран дээр гарсан, дараачийн алхамд саран дээр суух, өөрөөр хэлбэл саран дээр бааз байгуулах гэж байгаа юм гэжээ.

    Өнгөрсөн зууны дунд үеэс хүн төрөлхтний саран бөмбөрцөгт хайлт хэмжилт хийх хоёр дахь удаагийн өрнөлт нэгэнт эхэллээ гэж олон улсын сансар судлалын салбарынхан нийтдээ үзэж байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\