• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-10 15:26:39    
Шүлс эрүүл мэндэд тустай

Хятадын Олон Улсын Радио

     Маш олон хүмүүс жирийн амьдралдаа шүлсийг эрүүл мэндэд ашигтай зүйл гэж ерөөс ойлгож мэддэггүй. Тэд хамаа намаагүй нулимж л байдаг. Үнэндээ шүлс бол эрүүл мэндэд тун тустай эд юм. Шүлс нь амьдрал тэтгэн, шүд хорхойтохоос сэргийлэх үйлдэл үзүүлдэг тул түүнийг эрхэмлэж явахыг та бүхэнд сануулж байна.

     Шүлсийг Хятадын уламжлалт анагаах ухаанд "Шидэт шингэн" гэж нэрэлдэг. Орчин үеийн анагаах ухаанд үзэж буйгаар, шүлс бол амны хөндийн булчирхайн гадагш шүүрлүүлдэг шингээлтэд тусалдаг нэг зүйлийн шингэн биет юм. Тэрээр шингээлтэд тусалдаг төдийгүй хүнсний зүйлийг дэвтээн зөөлрүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдийн судалгаа шинжилгээний ололт амжилтаас үзвэл, шүлсэнд байдаг шүлс хүчил нь хүний биеийн нүүрс хүчлийн нэгдэл юм байна. Энэ нь их тархи болон мэдрэлийн системийн хүч дэмээр тун чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

     Шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн илрүүлж мэдсэнээр, хүний шүлсэнд бас бишгүй олон эрхэм чухаг сонин жигтэй химийн бүрэлдэхүүнүүд байдаг юм байна. Шүлсний зарим бүрэлдэхүүн нь шүлсний цардуулын энзимийг идэвхжүүлэх үүрэг гүйцэтгэдэг тул хүнсний зүйлийг гүйцэд шингээхэд тун сайн нөлөөлдөг байна. Үүнээс гадна, шүлсний уусгах бактерийн энзим нь амны хөндийн хамгаалагчийн адилаар, хэрэв элдэв бактериуд халдан түрэмгийлбэл тэднийг огт хайр найргүй сөнөөдөг. Хамгийн гол нь шүлсэн бас нэг зүйлийн "Шүлсний булчирхайн гормон" гэдэг туйлын чухал бодис байдаг. Энэ бодис нь нүд, шүд, булчин мах болон үе мөч зэрэг нэхдэсийн бойжилтод тус дөхөм үзүүлдэг. Хүүхэд наснаас 25 нас хүртлэх үеийн "Шүлсний булчирхайн гормон" хамгийн идэвхтэй ажилладаг юм. Дунд нас өнгөрвөл, түүний шүүрлүүлэх чадавхи нь аажмаар буурдаг байна. Иймээс, шүлсээ буцааж залгиад байх нь шүлсний ашигтай бодисыг биедээ хадгалж, бие махбодийн эрүүл мэндэд тун ашигтай үүрэг гүйцэтгүүлж болох юм.

     "Тамирын хийгээр амиа тэжээж, шүлсний ачаар урт насалмай" дээдийн мэргэн үг байдаг. Хятадын уламжлалт анагаах ухааны амьдрал тэтгэхүйн сургаалд ч "Шүдийг тогшиж, шүлсийг залгимай" гэсэн амьдрал тэжээхүйн ёсон байдаг нь мөн л урт насалж удаан жаргахуйн чухал аргын нэг нь юм.

     Шүлсээ залгих бодитой арга: Өдөр болгон өглөө босохдоо төв сайхан суугаад, санаа сэтгэлээ тайван байлгаж, хэлээ тагнайндаа нааж, шүлс ам дүүрэн хураад ирэхээр удаан залгина. Энэ аргыг өглөө орой хоёр удаа хэргэлж ч болно. Ер нь аманд чинь шүлс дүүрэхэд алгуурхан залгиад байж болох юм. Энэ мэтээр өдөр хоног алгасалгүй удаан жил хатуу баримталж чадвал амь насны хүч тамирыг нэмэгдүүлж, урт насалж удаан амьдарч болох юм.\Л.Буянтогтох орчуулав\