• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-10 15:47:00    
Цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи Хятад улсын байр суурийг тодорхойлов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Индонезийн Бали аралд болж байгаа цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын их хуралд оролцож байгаа Хятадын төлөөлөгчдийн орлогч тэргүүн, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг удирдах үндэсний хэсгийн тамгын газрын дарга Сү вэй 8-ны үдээс хойш Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө, цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи Хятадын байр суурийг тодорхойлсон байна.

      Сү вэй "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи конвенци" болон "Киодогийн протокол"-ыг хэрэгжүүлэх Хятадын байр суурийг дахин нотлов. Тэр хэлэхдээ,

      Конвенцийг хэрэгжүүлэхэд гол нь цаг уурын дулаарлыг намдаах, түүнд зохицох, техник шилжүүлэх хөрөнгө мөнгө олгох зэрэг асуудалд нүүрлэж байна. Конвенцийн холбогдох тогтоолыг жинхэнээр бодитойд хэрэгжүүлж, "Киодогийн протокол"-ын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд гол нь хоёр талын асуудал оршиж байна. Нэгд, хөгжсөн орнууд "Киодогийн протокол"-ын анхны амлалтын хугацаанд тогтоосон үзүүлэлтээ нухацтай биелүүлэх хэрэгтэй . Үүний зэрэгцээ "Киодогийн протокол"-ыг хэрэгжүүлэхийн өөр нэг чухал агуулга бол амлалтын хоёр дахь хугацаанд бохир бодис багасгах үзүүлэлтээр санал нэгдэхийг олон улсын хамтын нийгэмлэгт шаардах явдал мөн гэжээ.

      Энэ удаагийн хурал дээр зарим хөгжсөн орны төлөөлөгч болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Киодогийн протокол" нь 2012 онд хугацаа нь дуусах тул хуучирсан, дахиж шинэ протокол боловсруулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Сү вэй хэлэхдээ,

      Энэ нь маш их алдаатай буруу ойлголт мөн. 2012 онд "Киодогийн протокол"-ын амлалтын анхны хугацаа дуусахаас биш протоколын хугацаа дуусах биш юм. Протокол нь урт удаан жил хүчинтэй баримт бичиг мөн. Тэр нь эхний амлалтын хугацаанаас гадна бас хоёр дахь шатны амлалтын хугацаатай юм. Хуулийн талаас авч үзсэн ч энэ нь маш тодорхой юм гэжээ.

      Сү вэй бас "Киодогийн протокол"-д тогтоосон амлалтын хоёр дахь хугацаанд бохирдлыг багасгах үзүүлэлтийн талын Хятадын байр суурийг тодорхойлон өгүүлэв. Тэрээр хэлэхдээ, 2012 оноос хойш протоколд оролцоогүй бүх орнуудын бохирдлыг багасгах үзүүлэлт нь протоколд оролцсон орнуудынхтай адилхан байх ёстой гэжээ.

     Сү вэй цааш нь хэлэхдээ, тогтвортой хөгжлийн хүрээнд хөгжиж байгаа орнуудад зарим урамшуулан дэмжих арга хэмжээ болон механизм хэрэгжүүлж, үүгээр дамжуулан тэднийг цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцуулах ёстой гэжээ. Тэр хэлэхдээ,

     Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хөгжиж байгаа орнууд хүчин чадлын байгуулалт хөрөнгө мөнгөний дэмжлэгээс салж чадахгүй юм. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи дараачийн шатны ажилд хөгжиж байгаа оруудын механизм тогтоох , цаг уурын өөрчлөлтөд хандах хүчин чадлыг дэшлүүлэхэд нь Олон улсын хамтын нийгэмлэг үнэнхүү туслан дэмжихийг Хятадын төлөөлөгчид хүсч байна гэжээ.

     Гэхдээ зарим хөгжсөн орон техник нь хувийн компанийн гарт байгаа учраас оюуны өмчийн эрхтэй, засгийн газар тэднийг албадаж байгаад техникийг хүчээр үнэ төлбөргүй гаргуулж чадахгүй гэсэн байна. Үүнд холбогдуулан Су вэй хэлэхдээ,

      Цаг уурын өөрчлөлт бол дэлхийн чанартай асуудал мөн. Зөвхөн худалдааны, өрсөлдөөний асуудал биш, үүрэг хариуцлага, ёс суртахууныг чухалчлах хэрэгтэй. Бүх улс орнууд, бүх хүн ард үүний төлөө хувь нэмэр оруулж, үрэгдэл гаргах хэрэгтэй. Засгийн газар бодлого, хууль тогтоомж, санхүү татварын зэрэг арга хэмжээ авч хувийн хэвшлийн салбарын холбогдох техникийг хөгжиж байгаа орнуудад шилжүүлэхийг хөтлөн дэмжих хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/