Хятадын зохиогчийн эрхийн үндсний газрын дарга Лю Бинь-же 10-ны өдөр Бээжинд болсон нэг хурал дээр хэлэхдээ, Хятад улс одоохонд патенталсан программ хамгамж ашиглах ажлыг идэвхтэй түлхэн ахиулж байгаа бөгөөд тодорхой амжилттай боллоо гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ арга хэмжээ нь Хятадын программ хамгамжийн аж үйлдвэрийн тогтвортой эрүүл саруул хөгжлийг түлхэн ахиулахад бодлогын аятай орчин хангалаа гэжээ.
Бүх Хятадын программ хамгамжийг патентчлах ажлын хурал 10-ны өдөр Бээжинд болж байна.
Хятадын зохиогчийн эрхийн үндэсний газрын дарга Лю Бинь-же хурал дээр үг хэлж тэмдэглэхдээ, Хятадын дотор газрын 31 муж район хот тэрчлэн 300 гаруй аймаг хотын засгийн газрын салбар 2006 оноос өмнө патенталсан программ хамгамж ашиглах ажлын зорилтыг тал бүрээр хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүд патеналсан программ хамгамж ашиглаад тодорхой үр дүнд хүрсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Бүх шатны засгийн газар болон ажил төрөл эрхэлж байгаа гол гол салбаруудын хамтын хүчин чармайлтаар, Хятадад 1500 гаруй том оврын аж ахуйн нэгж программ хамгамжийг патентчилах ажлыг биелүүлж, 1300 гаруй аж ахуйн нэгж программ хамгамжийг патентчилах ажлыг биелүүлсэн эхний бүлгийн жагсаалтад орсон байна. Аж ахуйн нэгжийн программ хамгамжийг патентчилах ажил үе шатны чанартай үр дүнд хүрсэн байна гэжээ.
2002 оноос Хятад улс засгийн газрын салбарын хүрээнд патенталсан программ хамгамж ашиглах ажлыг хийсэн. 3 жилийн хугацаанд төв, муж, аймаг хот 3 шатны засгийн газрын салбарынхан нь патенталсан программ хамгамж ашиглах ажлыг тал бүрээр биелүүлж, бүх нийгмийн хэмжээнд патенталсан программ хамгамж ашиглах ажлыг дайчлахад нааштай үлгэр жишээ үзүүлэх үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
Хятадын зохиогчийн эрхийн үндэсний газрын патентийн эрхийн хэлтсийн дарга Ван Зи-чян сурвалжлагчдад ярилцлага өгөх үедээ: Хятадын засгийн газрын патенталсан программ хамгамж ашиглах ажлыг түлхэн ахиулахад гаргасан эрч хүч олон улсад ч ховор юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадын засгийн газартай адилаар засгийн газрын эх баялаг, олон нийтийн эх баялгаар программ хамгамжийг патентчилахыг түлхэн ахиулж, оюуны өмчийн эрх, зохиогчийн эрхийг хамгаалж байгаа орон ховор байгаа юм. Үүнд Хятадын засгийн газрын оюуны өмчийн эрхийг хамгаалах талаархи байр суурь, шийдвэр зоригийг тусгаж байна гэжээ.
Программ хамгамжийн аж үйлдвэр нь мэдээллийн аж үйлдвэрийн гол чөмөг нь юм, улс ардын аж ахуй болон нийгмийн амьдралд чухал байр суурь эзэлж байна. Шинэ зуунд орсноос хойш Хятадын засгийн газар үндэстний программ хамгамжийн аж үйлдвэрийн хөгжлийг маш дээд хэмжээнд чухалд үзэж, программ хамгамжийн аж үйлдвэрийн хөгжлийг урамшуулах бодлого боловсруулан тогтоож, нийгэм нийтэд патенталсан программ хамгамж ашиглах шаардлага дэвшүүлсэн байна. Үр ашигтай арга хэмжээ авч, программ хамгамжийн аж үйлдвэрийн хөгжлийг түлхэн ахиулах бодлогын аятай орчин хангахыг олон ажил төрлийн гол гол удирдах салбаруудад шаардсан байна.
2006 оны эхээр, Хятадын засаг захиргааны холбогдох салбарууд хамтран засаг захиргааны тогтоол нийтэлж, Хятадын нутаг дэвсгэрт борлуулагдаж байгаа компьютер эрхбиш патенталсан ажиллуулах системтэй программ хамгамж угсарсан байх хэрэгтэй гэж шаардсан байна. /Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав /
|