Ирэх жилийн 1-р сарын 1-ээс Хятадын эх хуурай хийгээд Тайваний хамтран зураг авч үйлдсэн телевизийн олон ангит киноог, эх газрын гол удирдах салбарууд хянан баталсаны дараа, эх газрын үйлдсэн телевизийн олон ангит киноны хувиар гүйлгээнд оруулан нэвтрүүлж болно гэж Хятадын үндэсний радио кино телевизийн газар саяхан мэдэгдсэн байна.
Өнгөрсөн зууны наяад оноос, Тайваний зураг авч үйлдсэн " жаргах нарны улибар туяа", " хавар ирж хавар буцлаа", "зургаан зүүд" зэрэг телевизийн олон ангит киноог Хятадын эх газрын дэлгэцэнд гаргаад, үзэгч олны сайшаалыг хүлээж, үзэн сонирхсон хүний тоогоороо хамаг их тэмдэглэл бүтээж байсан юм. Түүнээс дараа, хоёр газрын телевизийн олон ангит киноны ажилтад олон талаар хамтран ажиллаж, хүний сэтгэлийг догдлуулсан маш олон кино үйлдсэн юм. Гэвч хамтын ажиллагааны явцад мөн бодлогын талын зарим хязгаар оршиж байсан юм. Жишээ нь Тайвань хоолойн хоёр эргийнхэн хамтран телевизийн олон ангит кино үйлдэхэд, Тайваний гол зохион бүтээгчид болон жүжигчид тодорхой хэмжээнээс хэтэрч болохгүй, нэвтрүүлгийг ерийн байдалд алтан үед нэвтрүүлж болохгүй зэрэг хязгаарлал байсан. Эдгээр хүчин зүйл нь Тайваний кино урлагын зүтгэлтэдийн эх хуурайд ирж ажил үйлсээ хөгжүүлэх идэвхжлийг нөлөөлсөн байна. Энэ удаа Хятадын радио кино телевизийн үндэсний газраас холбогдох бодлогтоо тохируулалт хийсэний дараа, хоёр эргийн хамтран зураг авч үйлдсэн телевизийн олон ангит киноог гүйлгээнд оруулах, дэлгэцэнд гаргах зэрэг талаар, эх газрын үйлдсэн телевизийн олон ангит кинотой адилхан харгалзал хүртэх болов. Тайваний алдарт жүжигчин, нэвтрүүлэг үйлдэгч хатагтай Ян Пэйпэй, энэ бол сайн мэдээ байна гэж хэлсэн юм.
Энэ бодлого бидэнд маш ашигтай, бас эрх тэгш байна. Эх хуурайтай хамтран ажиллах хэтийн төлөв маш өргөн байна гэж би үзэж байна. Эх хуурайн хөгжил улам сайн болж байна. Хөрөнгө мөнгө буюу үзэгчид гэсэнгүй олон талаар улам л сайн болж банйа. Манай Тайваний маш олон хүмүүс эх хуурайд ирж ажиллахыг улам хүсэх болсон болохоор бидэнд маш ашигтай гэжээ.
Шинэ бодлого найдваржсаны дараа, Тайвань хоолойн хоёр эргийн кино телевизийн үйлсийн хамтын хөгжлийг ахиулж, хожим хойшид хоёр эргийн хамтран үйлдсэн телевизийн олон ангит кино нь эх хуурайн одоох хэдэн арван телевизийн шижир алтан цагт нэврүүлэгдэж болох юм. Тэхэд одоо бол эх хуурайн үйлдсэн телевизийн олон ангит кино л эдгээр шижир алтан цагт нэвтрүүлж байгаа юм.
Эх хуурай болон Тайваний соёлын солилцоо өнгөрсөн зууны наяад онд эхэлсэн юм. 1987 онд Тайваний эрх баригчид Тайваний ах дүү нарын эх орны эх хуурайд ирж төрөл садантайгаа золгохыг зөвшөөрч, Тайваний зарим соёлын зүтгэлтэн нар эх хуурайн ажил мэргэжил нэгтэй хүмүүстэй ойртон явалцаж, Тайваний зарим дуучин ч эх хуурайд ирж дуулж эхэлсэн байна. Алдарт дууны од Дэн Ли жюнь бол даруй тэдний доторхи нэг нь юм. Түүний хөөрхөн хонгор дуу нь нэг үе эх хуурайн хүмүүсийн бахархал болж, Дэн Ли жюнь тоогүй олон охид хөвгүүдийн шүтээн нь болж, энэ нь Тайвань хоолойн хоёр эргийн соёлын солилцооны эхлэл болсон юм. 1992 оны 8-р сард 12 урлагчинаар бүрэлдсэн " эх хуурайн уран сайханчдын тоглолтын бригад" анх Тайваньд орж, хоёр эргийн соёлын харилцаа солилцоог биелүүлсэн банйа.
Түүнээс хойш, эх хуурайн талын цаашдын ахиулалаар, хоёр эргийн эх орон нэгтэй ах дүү нарын хамтын хүчин чармайлтаар, хоёр эргийн соёлын солилцоо болон хамтын ажиллагаа цаашид гүнзгийрсэн байна. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, 2007 оны сүүлч хүртлэх байдлаар, хоёр эргийн соёлын солилцооны төсөл 5000-аас давж, зөвхөн энэ оны эхний 10 сард хоёр эргийн соёлын солилцооны төсөл 438-д хүрсэн байна. Өнөө хоёр эргийн соёлын солилцоо нь уран зохиол, хөгжим, ши жүжиг, бүжиг, дуулалт урлаг, цирик, түүх дурсгалт зүйл, иргэдийн зан үйл, урлагын сургалт, номын сан, соёлын удирдлага зэрэг олон салбарыг хамарсан байна.
Одоо яг зохиогдож байгаа Шанхайн олон улсын урлагын 9-р наадам дээр, Тайбэй хотын шинэ жүжгийн чуулганыхны Хятадын уламжлалт жүжгийг үндэслэн өөрчлөн найруулсан " хачин хилс мэдүүлэг" гэсэн жүжиг нь үзэгч олны халуун сайшаалыг хүлээсэн байна. Жүжгийн гол дүрд тоглосон Ли Баочүн бол эх хуурайн жүжигчин, Тайваний жүжигчин нартай хамтран тоглосон сэтгэгдлээ сэтгүүлчид ингэж ярьлаа. Тэр хэлэхдээ:
Манай жүжгийн бригадын бүрэлдэл нь хоёр эргийн соёлын солилцооны үзэл санааг бүрэн харуулж, Тайбэй хотод хоёр эргийн анхны соёлын солмилцоог манай хамтлаг зохиосон юм. Хоёр эргийн солилцоо маш сайн банйа гэж би үзэж байна. Энэ солилцоонд урлагын тал багтаж, харилцан суралцах болон хайр сэтгэлийн солилцоо хийсэн нь бүр чухал байгаа юм. Манай хамтын ажиллагаа маш сайн явагдаж, хувь хүн, хамтлаг гэсэнгүй маш баяр баясгалантай байсан бөгөөд дахин хамтран ажиллахыг хүсч байгаа юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|