• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-11 16:41:28    
Хятад улс ой модыг хамгаалан цаг уурын дулааралтыг намдаахад идэвхтэй хувь нэмэр оруулж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Индонезийн Бали аралд болж байгаа НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи хурал дээр ямар механизм тогтоож ой модыг сүйтгэхийг тогтоон барих нь 188 улс орны төлөөлөгчдийн авч хэлэлцэх гол асуудал болсон байна. Хятадын төлөөлөгчид дэлхийн ой модыг хамгаалах механизм тогтоох талаар ямар байр суурьтай байгаа бэ? Хятад улс ой модыг хамгаалах талаар ямар ямар хүчин чармайлт гаргасан бэ? гэх зэрэг асуудлаар манай сурвалжлагч энэ хуралд оролцож байгаа Хятадын төлөөлөгчдийн гишүүн, Ой аж ахуйн үндэсний газрын ойжуулах хэлтсийн дарга Ван Чүнфэнгээс ярилцлага авсан юм.

     Ойн нөөц баялгийг эвдэх үйл ажиллагаанд ойг сүйтгэх болон ой багасах хоёр тал багтдаг. Ойг сүйтгэх тухайд дэлхийд маш чанга тогтоол байдаг. Тухайлбал, уул нь ой шугуй байсан газар аж үйлдвэрлэл хөгжүүлэх, барилга барих, тариалангийн аж ахуйг өргөжүүлэх зэрэг шалтгаанаас болж, ойн бус газар болгохыг хэлж байна. Ой багасах гэдэг нь хүний үйл ажиллагаа болон байгалийн зэрэг шалтгаанаас Жишээлбэл, мод огтлох, түймэр гарах, хорхойтох зэргээс болж ой шугуйн чанар муудахыг зааж бий. Ван Чүн фэн хурал дээр танилцуулж хэлэхдээ,

      Энэ хурал дээр гол нь ойг сүйтгэх асуудлыг хэлэлцсэн юм. Голдуу зарим арга хэмжээ авч, ой шугуйг ноцтой сүйтгэж байгаа тэдгээр орнууд ой шугуй сүйтгэхийг багасгах, бохир бодис гаргахыг багасгахаар дамжуулан Олон улсын хамтын нийгэмлэгт зөвшөөрөгдсөний дараа тэдэнд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний нөхвөр олгох болно. Энэ нь маш чухал гэж бид үзэж байна.Хятад улс энэ талаар маш их хүчин чармайлт гаргасан.

     Ойг хамгаалах болон хөгжүүлэх талаар Хятадын хийсэн ажил үнэлэгдэн зөвшөөрөгдөхийг бид хүсч байна. Улс орон бүхэн өөрийн орныхоо бодитой байдлаас үүсэх хэрэгтэй юм. Жишээлбэл, ой муудаж байгааг нөхвөр олгох хүрээнд хамруулахыг Африкийн орнууд хүсч байна. Энэтхэг ой шугуйн хамгаалалтыг энэ хүрээнд хамруулахыг хүсч байна. Учир нь ой шугуй муудахаас болж сүйдэхэд хүргэх юм гэжээ.

      Ван Чүнфэн хэлэхдээ, Хятадын засгийн газар олон жилийн турш ой аж ахуйг хөгжүүлж, ой шугуйг хамгаалахын төлөө идэвхтэй тэмцсээр ирсэн юм. Өнгөрсөн зууны 70-д оны сүүлчээс өнөөг хүртэл Хятадын засгийн газар цогцолбор арга хэмжээнүүд авч ойн аж ахуйг хөгжүүлэн экологийн байгуулалт хийж, тодорхой амжилтад хүрсэн байна гэжээ. Тэр хэлэхдээ,

     Ой мод тарьж ой шугуйг хамгаалах талаар Хятадын олсон амжилт нэлээд тодорхой юм. Ялангуяа ой мод тарьж, ойн талбайг өргөтгөх талаар Хятад улс дэлхийд тэргүүлж байна. 2005 оны НҮБ-ын хүнс тэжээл хөдөө аж ахуйн байгууллагын дэлхийн ойн нөөц баялагт хийсэн үнэлгээний тайлангаас үүнийг харж болно. Ойн талбайн нэмэгдэл нь цаг уурын өөрчлөлтөд хувь нэмэр оруулж, цаг уурын дулаарлыг намдаахад тустай юм. Ой шугуйг хамгаалах талаар ч Хятад улс маш олон арга хэмжээ авсан юм. Хятадын хэмжээнд байгалийн дархан цаазтай газар 2900 гаруйд хүрсэн юм.

      Хятадын засгийн газар бодлогын талаар дэмжиж байгаа төдийгүй жил болгон үлэмжхэн хөрөнгө мөнгө зарцуулж байна. Хятад улс өнөө ойн аж ахуйг хөгжүүлэн ой шугуйг хамгаалах талаар олон улсын хамтын нийгэлгийн талаас нэг их хөрөнгө мөнгө олохыг хүсэхгүй. Гэлээ ч бид олон улсын хамтын нийгэмлэгийн үнэлэн зөвшөөрөхийг хүсч байна гэжээ.

     Энэ хурал дээр халуун бүсийн орнуудын ой сүйтгэж байгаа асуудлыг бас авч хэлэлцэж байна. Хятад улс ой шугуйг хамгаалан сэргээхийг чухалчилж ирснээр, ой сүйтгэх явдал халуун бүсийн орнуудынх шиг тийм ноцтой биш боловч ой сүйтгэх үйл ажиллагаа оршсоор байна. Хятад улсад гарч байгаа ой сүйтгэх ажиллагаа болон түүний үүсч байгаа шалтгаан, ой хамгаалах талаар Хятад улсад нүүрлэж байгаа бэрхшээлийн тухай ярих үед Ван Чүнфэн хэлэхдээ,

     Хятад улсад ой сүйтгэж байгаа гол шалтгаан бол эдийн засаг хөгжих явцад үлэмж хэмжээний ой модтой газрыг ашиглах, эзлэх байдлаас болсон юм. Бас зарим газар тариалангийн ажиллагаа өргөжиж байгаагаас ой сүйтгэгдэж байна гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/