Дэлхийн хамгийн том хөдөө аж ахуйн техникийн судалгаа болон түгээн дэлгэрүүлэх олон нийтийн чанартай олон улсын байгууллага Олон улсын хөдөө аж ахуйн судалгаа зөвшөлцөлийн байгууллагын \ CGIAR\ 2007 оны хурал сайхан Бээжинд болсон байна. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Хүй Лянюй уг хуралд баярын цахилгаан ирүүлж тэмдэглэхдээ, Хятад улс дэлхийн олон оронтой хамтран хөдөө аж ахуйн олон улсын хамтын ажиллагаа солилцоог гүнзгийрүүлж, хөдөө аж ахуйн техникийн дэвшлийг ахиулахын төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж илэрхийлжээ.
1971 онд байгуулагдсан Олон улсын хөдөө аж ахуйн судалгаа зөвшилцлийн байгууллагыг 65 улс орон болон олон улсын байгууллага хамтран хөрөнгө мөнгө гаргаж байгуулсан дэлхий дээр хамгийн том хөдөө аж ахуйн техникийн судалгаа болон түгээн дэлгэрүүлэх олон нийтийн чанартай олон улсны байгууллага болох юм. Уг байгууллаг нь дэлхийн олон оронд хөдөө аж ахуйн 15 судалгааны төв байгуулан ажиллаж байна.
Уг байгууллагын энэ жилийн хурлыг Бээжинд хийсэнд Хятадын Засгийн газар маш чухалчилан үзсэн байна. Хурлын нээлтийн ёслол дээр Хятадын Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Ниү Дүнь Хятад улсын ерөнхий сайдын орлогч Хүй Лянюйгийн баярын цахилгааныг тунхаглан уншсан байна. CGIAR-тай хамтран ажиллахыг Хятадын Засгийн газар маш чухалчилан үзэж, хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого, үрийн эх баялагийн солилцоо, шинэ сорт судлан хөгжүүлэх, амьд бодисын олон ургалч байдлыг хамгаалах, мэдээлэл солилцох, чадварлаг хүмүүс бэлтгэн хүмүүжүүлэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, илт амжилт олсон юм гэж ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй баярын цахилгаандаа тэмдэглэжээ. Хойшид Хятад улс хөдөө аж ахуйн техникийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлэх болно гэж баярын цахилгаанд бас тэмдэглэжээ.
Хөдөө аж ахуйн хөгжилт мөн л хүн ам тасралтгүй нэмэгдэж, үр тарианы шаардлага илт нэмэгдэж, ус харсний эх баялаг өдөр ирэх дутам дутагдаж, эклогийн орчин үргэлжлэн муудаж, байгалийн гай гамшиг тасралтгүй үүсч байгаа зэрэг өөдөлөгт нүүрлэж байна. Хойшид Хятад улс дэлхийн олон оронтой хамтран хөдөө аж ахуйн салбарт олон улсын хамтын ажиллагаа солилцоог гүнзгийрүүлэн, хөдөө аж ахуйн техникийн дэвшилийг ахиулж, ус хөрсний эх баялагийг шинжлэх ухаанчаар зохистой ашиглан, тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэн, үр тарианы аюулгүй байдлыг батлахын төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.
Дэлхий дээр хүн ам хамгийн олонтой хөгжиж байгаа улс болсны хувьд хөдөө аж ахуйн хөгжил нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх талыг хамарсан стратегийн чухал асуудал болсоор ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс хөдөө аж ахуйн техникийг түгээмэлжүүлэх ажлаа эрчимжүүлж, хөдөө тосгоны хөдөлмөр хүчинг техник мэрэгжлээр дасган боловсруулах ажиллагаа өрнүүлсэн байна. Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл илт амжилт олж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаргалт, тариачидын орлого тогтвортой нэмэгдэн, тариачидын үйлдвэрлэл амьдралын нөхцөл сайжирч, хөдөө тосгоны боловсрол, эрүүл мэндийн үйлс ч түргэн хөгжсөн байна.
Хятад улс 1984 онд CGIAR-д нэгдэн орож, одоо хоёр талаараа Гений эх баялаг, таримал, амьтаны үр бойжуулах, био техник, байгалийн эх баялагийн удирдалга тэрчилэн хөдөө аж ахуйн бодлогын судалгаа зэрэг салбарт хамтран ажиллаж байна. CGIAR-гийн дарга хатагтай Кайселин Сиера Хятадтай хамтын ажиллагаа хийж байгааг өндрөөр үнэлсэн банйа.
Бидний Хятадтай хийж багйаа хамтын ажиллагаа эрчимжиж байна. Одоо CGIAR Хятадын 50 гаруй байгууллагатай хамтран судалгаа хийж байна. Эдгээр байгууллага нь Хятадын 2\3 хувийн муж районд тархаж байна. Нэгэнт биелүүлсэн буюу яг хамтран хийгдэж байгаа төсөл 70 гаруй байна. Эдгээр бол маш хүёинтэй дэмжилэг болон оролцлого болно. Би Бээжинд хурал хийж, Хятадын хөглийн үр бүтээлийг хуваалцан, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ийм сайхан боломжтой болсонд баярлаж байна гэжээ.
Хятад улс хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар өнө удаан түүхтэй байж, Хятадын туршилгаас суралцууштай юм. CGIAR Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн туршилгыг дэлхий даяарт ашиглуулах ажлыг ахиулах болно гэж хатагтай Кайселин Сиера илэрхийлжээ.
Хоёр хоног болсон энэ хурлын хугацаанд дэлхий олон орноос ирсэн шинжлэх ухаантан, хөдөө аж ахуйн мэрэгжилтэд нийт 1000 шахам хүн оролцож, дэлхий хүнсний бүтээгдэхүүний ажил үйлс, хөдөө аж ахуйн техникийн хөгжлийн байдлыг авч хэлэлцсэн байна. Үүнээс гадна бас дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хөдөө аж ахуйд үзүүлэх нөлөө зэрэг асуудлыг авч хэлэлцэжээ. Уг хурлын хугацаанд бас хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн үр бүтээлийн үзэсгэлэнг ажиллуулсан байна.
|