Өмнөд Солонгосын Мунсонаас хойд Солонгосын Панмунжум хүрэх ачаа тээврийн галт тэрэг 11-ний өдөр албан ёсоор нэвтрэв. Энэ бол хоёр Солонгос 56 жилийн турш анх удаагаа галт тэрэгний хэвийн ажиллагааг сэргээж байгаа юм. Өмнөд хойд хоёр Солонгосын хооронд галт тэрэгний ачаа тээврийн ажлыг сэргээсэн нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөтгөж, Өмнөд хойдын хурцадмал байдлыг намдааж, үндэстний эв нэгдэл хамтын хөгжил цэцэглэлийг хөгжүүлэхэд сайн сайхан үндэс суурь тавьж өгөх болно гэж Өмнөд Солонгосын олон нийт үзлээ.
Мөн өдрийн үдээс өмнө Өмнөд Солонгосын Мунсанаас гарсан галт тэрэг Өмнөд хойдын цэргийн хувиар шугамаар өнгөрөн 17 км аялаад хойд Солонгосын Панмунжум буудалд хүрэв. Хоёр тал Панмунжумд Өмнөд хойд хоёр Солонгосын төмөр замын ачаа тээвэр нэвтэрсний ёслол хийсний дараа уг галт тэрэг үдэд Мунсан буудалд буцан ирсэн юм. Хоёр талын тохиролцсон хэлэлцээрийн дагуу, ачаа тээврийн энэ цуваа галт тэрэг ирээдүйд нэгээс тавдахь өдрүүдэд өдөрт нэг удаа явж, хойд Солонгосын Каесоны аж үйлдвэрийн районд аж үйлдвэрийн түүхий материал болон бараа бүтээгдэхүүн тээвэрлэх юм байна.
Өмнөд хойд Солонгосын хооронд ачаа тээврийн галт тэрэг нэвтэрсэн нь хоёр орны төрийн тэргүүн нарын энэ оны 10-р сарын эхээр болсон уулзалтаар тохиролцсон эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн дотроос хамгийн түрүүнд хэрэгжиж байгаа төсөл юм. Өмнөд хойд хоёр Солонгос төмөр замын ачаа тээврийг нэвтрүүлж тээврийн зардлыг бууруулж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өрөгтгөхийг хүсч байна. Өмнөд Солонгосын Нэгдэлийн яамны гаргасан материалаас үзвэл, өнөө хоёр Солонгос хоорондын бараа бүтээгдэхүүний 96 хувийг усан замаар тээвэрлэж байна. Тээврийн өндөр зардал нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжихөд харшилж байгаа гол хүчин зүйл болсон юм. Төмөр замын тээврийг ашиглавал үлэмж хэмжээний тээврийн зардал, цаг хэмнэх болно. Ирэх жил хоёр тал хоёр Солонгосын хооронд зорчигч тээврийн галт тэргийг тогтмол хугацаагаар ажиллуулах төслийг идэвхтэй авч хэлэлцэх болно гэж өмнөд Солонгосын төмөр замын компани 11-ний өдөр мэдэгдэв.
Эх сурвалжаас үзвэл, Өмнө хойд Солонгосын ачаа тээврийн галт тэрэг одоогийн шатанд голдуу Каесоны аж үйлдвэрийн районы аж үйлдвэрийн түүхийн материал болон бүтээгдэхүүн тээвэрлэх ажлыг гүйцэтгэх юм байна. Каесоны аж үйлдвэрийн район нь Өмнөд хойд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж, хоёр талын хамтран нээн хөгжүүлж байгаа аж үйлвэрийн район юм. Уг районд одоо Өмнөд Солонгосын 40 гаруй аж ахуйн нэгж байж, хойд Солонгосын 20 мянга шахам ажилчин ажиллаж байна. Энэ районы хөгжлийг цаашид түргэтгэхийн тулд Өмнөд хойд Солонгосын төрийн тэргүүн нар 10-р сарын Пхеньянгийн уулзалтаар Өмнөд Солонгосын Мунсанаас хойд Солонгосын Бонгдон хүрэх ачаа тээврийн галт тэрэг нэвтрүүлэх тухай хэлэлцээр тохиролцсон юм. Бонгдон буудал нь Каесоны аж үйлдвэрийн районы дотор байдаг. Гэвч уг буудал өнөө ашиглалтад орж чадаагүй тул галт тэрэг Мунсанаас Панмунжумд л хүрэх болно.
Каесоны аж үйлдвэрийн районд байгаа Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжүүд мөн өдөр хоёр орны хооронд ачаа тээврийн галт тэрэг нэвтэрсэнд баярлаж байгаагаа илэрхийлэв. Тэдний үзэж байгаагаар, ирээдүйд галт тэрэг өнөөгийн авто замын тээврийг орлох юм бол бараа тээвэрлэх хэмжээ нэмэгдэхээс гадна тээврийн зардал болон цагийг ихээр хэмнэж, аж ахуйн нэгж нь нэн их эдийн засгийн ашиг хүртэх болно. Өмнөд Солонгосын Нэгдэлийн яамны хэлж байгаагаар, Каесоны аж үйлдвэрийн районы ачаа тээвэр дөхөм болсон нь Өмнөд Солонгос болон гадаадын нэн олон аж ахуйн нэгжийн сонирхлыг татах болно. Энэ нь уг районы цар хүрээг өргөтгөх хоёр орны шууд худалдааг хөгжүүлэхэд ашигтай юм байна. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|