• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-13 15:13:27    
Палестин Израилийн шинэ ээлжийн энхийн хэлэлцээ өндөрлөлөө [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Израиль Палестины төлөөлөгчид 12-ны өдөр Иерусалимд шинэ ээлжийн энхийн хэлэлцээ хийлээ. Энэ бол Палестин Израилийн энхийн үйл явц мухардмал байдалд орсон долоон жилийн турш , бас ч Палестин Израилийн удирдагчид 11-р сарын эцсээр энх тайвны хэлэлцээгээ дахин эхлүүлэхээр мэдэгдсэнээс хойшхи хоёр талын албан ёсны анхны зөвшилцөөн болно. Гэхдээ бэлэгдэлийн ач холбогдолтой шинэ ээлжийн энэ хэлэлцээ нь маш нам жим байдалд өндөрлөв.

     Палестин Израилийн шинэ ээлжийн энхийн хэлэлцээ эхлэнгүүтээ нэлээд хурц уур амьсгалтай байсан тул хэлэлцээ 90-хэн минут болоод хааш яаш дууссан байна. Израилийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлэлцээ дууссаны дараа хэлэхдээ, ирэх хоёр долоо хоногийн дотор дахиж хэлэлцээ хийх талаар хоёр тал санал нэгдсэнээс гадна өөр ямар ч нийтлэг ойлголтод хүрч чадсангүй гэжээ.

     Шинжээчдийн үзэж байгаагаар, ийм үр дүнд хүрсэн нь голдуу дараах хэдэн талын шалтгаантай.

     Эн тэргүүнд Иерусалимын статус, дүрвэгсдийг буцаах, хилийн эцсийн заагийн асуудал зэрэг гол чухал асуудлаар оршиж байгаа асар их санал зөрөлдөөнийг хоёр тал нэг л удаагийн хэлэлцээгээр зохицуулж чадахгүй гэдгийг хоёр тал бүр мэдэж байгаа юм. Иймээс хоёр тал хэлэлцээгээс өмнө асуудлыг хэлэлцэхгүй гэхдээ ирээдүйн хэлэлцээг яаж хийхийг зөвднө гэж тогтсон байна.

     Хоёрт, Израилийн тал 4-ний өдөр, зүүн иерусалимд орон сууцны район байгуулахаар тендер зарлах гэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Зүүн Иерусалимд нийслэлтэй Палестин улс байгуулахаар тэмцэж байгаа Палестины тал үүнийг зөвшөөрөхгүй нь мэдээж, Палестины зарим албан тушаалтан цаашилбал Израильтай энхийн хэлэлцээ хийхийг эсэргүүцэхийг санаачилав. Үүнээс гадна, Израиль 11-ний өдөр Газын зурваст цэрэг дайны ажиллагаа явуулж, хэдэн арван танк болон хуягт тэргээ Газын зурваст оруулж, энэ үйл ажиллагааны явцад Палестины 8 зэвсэгт хүн алагдсан байна. Израилийн талын дээр дурьдсан үйл ажиллагаанд чиглүүлэн ПҮЭБ-ын дарга Аббасын төлөөлөгч Рудейна үг хэлж, Израилийн засгийн газар санаан таваараа, Палестины нутаг дэвсгэр дээр цэрэг дайны ажиллагаа явуулж, бас еврей оршин суугчдын цэгийг өрөгтгөн байгуулж байна. Иймээс Израилийн тал хэлэлцээнд үнэнч санаатай эсэхэд эргэлзээ төрж байна гэжээ. Дээр дурьдсан бүтэлгүй үйл явдлаас болж Палестины хэлэлцээний төлөөлөгч хэлэлцээнд маш уур хилэнтэй оролцлоо гэсэн мэдээлэл явж байсан юм.

     Хурлаас өмнө талуудын төсөөлж байсан мэтээр мөн өдрийн хурал нь ямарч үнэ цэнэтэй үр дүнд хүрч чадаагүй, хоёр тал өөрийн өөрийн талын анхаарч байгаа зүйлээ онцолсоор байлаа.

     Хэдийгээр ийм боловч мөн өдрийн хэлэлцээнд бас хэдэн дурьдуудштай зүйл байгаа юм.Үүнд, санал зөрөлдөөн их , хурлын уур амьсгал хурц ширүүн байсан боловч хоёр тал хамгийн их хэмжээнд тэвчээртэй байлаа. Нөгөө нь, Палестин Израилийн дийлэнх тооны иргэд энх тайванаар зохицуулах төсөл боловсруулахыг хүсэн мөрөөдөж байгааг саяхан иргэдийн дунд хийсэн санал асуулагын дүнд харуулсан байна. Гуравд, ирэх долоо хоногт Парист болох Палестинд хандивлагч орнуудын хурал дээр холбогдох асуудлаар цаашид зөвшилцөхөөр хоёр талаараа илэрхийлсэн явдал болно.

     Мөн өдрийн хэлэлцээ нь зөвхөн эхлэлт төдий юм. Палестин Израилийн хэдэн арван жилийн мөргөлдөөний асуудлыг нэг л дор зохицуулах боломжгүй юм. Энхийн үйл явцыг үргэлжлүүлэхэд хоёр тал хувь дахинаар чармайх шаардлагтай гэж шинжээчид үзлээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/