Хятадын зүүн нутгийн Жянсу муж бол Хятадын эдийн засаг нэлээд хөгжсөн мужийн нэг юм. Гэвч түүхэн шалтгаан болон байгалийн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлээс болж, энэ мужийн адил бус район хоорондын эдийн засгийн хөгжил ч нэлээд зөрөөтэй юм. Бүх мужийн тал хувиас дээших талбайг эзэлж, хүн ам нь тавны 2 хувийг эзэлж байгаа Жянсу мужийн хойт хэсгийн эдийн засгийн нийт хэмжээ бүх мужийн тавны нэг хувийг л эзэлдэг. Иймээс Жянсу муж бүс нутгийн зохицонгуй хөгжлийн шинэ арга замыг идэвхтэй хайн сүвэгчлэж, хөгжсөн район болон хөгжлөөр тааруухан район хамтран аж үйлдвэрийн бүс байгууллах зэрэг арга хэмжээ авч Жянсу мужийн хойт хэсгийн эдийн засгийг хөгжүүлж байна.
Сүчянь хот нь Жянсу мужийн хойт хэсэгт байрлаж, мужийн төв Наньжин хотоос 310 киломтер зайтай оршдог. 2006 оны эцсээр тус хотын эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө Жянсу мужийн өмнөд хэсгийн хөгжсөн хот Сүжөү болон Сүчянь хот хамтран ажиллаж, нийт 300 сая гаруй юаний хөрөнгө мөнгө бэлтгэж, нийт 13.6 хавтгай дөрвөлжин километр талбайтай Сүжөү-Сүчяний аж үйлдвэрийн бүсийг байгуулсан байна. Сүчянь хотын орлогч дарга, аж үйлдвэрийн бүсийн удирдах комиссын дарга Шэнь Шяо-ин танилцуулж хэлэхдээ, энэ бүс нь бүрмөсөн Сүжөүгийн аж үйлдвэрийн бүсийн туршилгыг зээлдэн оруулж, төлөвлөгөө боловсруулан тогтоож, аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандалгыг тодорхойлох нь Сүчянь районы үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулахад ашигтай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Сүчяний аж үйлдвэрийн бүс нь юуг үйлдвэрлэхээ тогтоож, голдуу электрон, механик, шинэ материал, шинэ эрчим хүчний бүтээгдэхүүн зэргийг зээлдэн оруулж, үүгээр хөрөнгө мөнгө татан оруулах гол хандалгаа болгосон байна. Түүний аж үйлдвэрийн бүтэц нь Жянсу мужийн хойт хэсэгт маш тэргүүний юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Сүчяний уламжлалт үйлдвэрлэл бол бэлэн хувцас, хүнсний бүтээгдэхүүн байж, хөгжүүлж байгаа электрон, механик зэрэг үйлдвэрлэл нь Сүжөүгийн аж үйлдвэрийн бүстэй нягт хэлхээ холбоотой юм гэжээ. Сүжөүгийн аж үйлдвэрийн бүсийн хөгжлийн туршлагыг зээлдэн оруулж, Сүчяний өнөөгийн зам харилцаа дөхөм, хүн хүчний эх баялаг их зэрэг давуу талыг үр ашигтай ашиглаж, Сүчяний эдийн засгийн хөгжлийг түргэтгэнэ гэж тэрээр хэлсэн байна.
Хятадын цар хэмжээгээрээ нэлээд том, нээн хөгжүүлэх районы нэг болсны хувьд Сүжөүгийн аж үйлдвэрийн бүс нь үр ашиг нь өндөр, зарцуулалт бага, бохирдолгүй шинэ хэлбэрийн аж үйлдвэржилтийн хөгжлийн замаар замнаж, эдийн засгийн гол гол үзүүлэлтийн жилийн дундаж өсөлтийн хэмжээ нь 40 хувьд хүрсний зэрэгцээ, GDP-гийн нэгжийн зарцуулалт нь байнга буурсан байна. Сүжөүгийн аж үйлдвэрийн бүсийг байгуулах болон хөгжүүлэх бүх явцад оролцож байсан Шэнь Шяо-ин хэлэхдээ, Сүжөүгийн аж үйлдвэрийн бүсийн туршлагаар толь болгож хөрөнгө мөнгө татан оруулахын зэрэгцээ Сүжөү-Сүчяний аж үйлдвэрийн бүс нь мөн байгаа орчныг хамгаалж, эдийн засгийн хөгжил нь байгаль орчныг эвдэхгүй байхыг батлахаар чармайсан байна. Шэнь Шяо-ин хэлэхдээ,
Бид үйлдвэржилтийг дэмжин хөгжүүлэхийн зэрэгцээ Сүжөүгийн эклогийн орчин ахуйд нөлөөлж болохгүй юм. Бидний бохир усны үйлдвэр албан ёсоор ашиглалтад орох гэж байна. Дээд баримжаа бүхий бохир усныг цэвэрлэх үйлдвэр байгуулж, орон нутгийн усны орчин ахуйг сайтар хамгаалах хэрэгтэй гэжээ.
Өнөө Сүжөү хот болон Сүчянь хотын хамтын ажиллагааны үр ашиг маш сайн байж, Сүжөүгийн их олон аж ахуйн нэгж Сүчяньд нүүж ирсэн байна. Сүчянь хотоос гадна, Жянсу мужийн хойт хэсгийн бусад хотууд ч өмнөд хэсгийн хөгжсөн хотуудтай нягт хамтран ажиллаж, эдийн засгийн зохицонгуй хөгжлийг хамтран ахиулж байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|