• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-14 15:53:43    
Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд зам харилцааны үйлчилгээ баталгаатай [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     2008 оны Бээжингийн Олимпийн наадам дөхөхийн хирээр Бээжингийн зам харилцааны өнөөгийн байдал хүмүүсийн анхаарлыг татсан асуудал болоод байна. 13-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын хэвлэлийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Бээжин хотын зам харилцааны комиссын орлогч дарга Лю Шяо-мин хэлэхдээ, "2008 оны Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд Бээжингийн зам харилцаа баталгаатай. Бээжин хот олон нийтийн зам харилцааг тэргүүлэн хөгжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч, Бээжингийн одоогийн зам түгжирч байгаа асуудлыг намдаана" гэжээ.

     Лю Жиньжүнь бол Бээжингийн таксины жолооч, тэрээр ажилдаа явахдаа замын түгжрэлд орох нь ердийн хэрэг болжээ. Тэрээр хэлэхдээ,

     Зам түгжрэх нь хэцүү юм, Бээжинд замын түгжрэл ихтэйг мэдэх болохоор тэвчээртэй хүлээхээс өөр яахав, радио сонсоод хүлээж л байдаг юм гэжээ.

     Лю жолоочийн шиг олон хүн Бээжинд замын түгжрэлд гацаж байна. Сүүлийн жилүүдэд Бээжинд машин ихээхэн нэмэгдэж Бээжин 1997 онд 1 сая машинтай байсан бол одоо энэ тоо 3 сая гаруйд хүрчээ. Энэ нь Бээжингийн зам харилцаанд асар их хүндрэл үзүүлж байна.

     13-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын хэвлэлийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Бээжин хотын зам харилцааны комиссын орлогч дарга Лю Шяо-мин танилцуулж хэлэхдээ, Бээжин хот олон нийтийн зам харилцааг тэргүүлэн хөгжүүлэх стратегийг цаашид баримталж, олон нийтийн зам харилцааны санхүүгийн зарлагыг нэмэгдүүлж, Бээжингийн замын түгжрэлийг цаашид намжаана гэжээ. Мөн хойшид Бээжин хот нийтийн зам харилцааны системийн байгуулалтыг түргэтгэж, 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаас өмнө зам харилцааны олон шугам ажиллуулна гэж хэлсэн байна. Тэрээр цааш нь:

     2008 онд бид нийтийн тээврийн тусгай шугамын байгуулалтыг түргэтгэж, нийтийн тээврийн тусгай шугамын сүлжээг бүрдүүлж, газар дээгүүр түргэн хурдтай нийтийн тээврийн сүлжээний системийн анхны алхмыг хийнэ гэжээ.

     Төсөөлж байгаагаар 2008 оны Олимпийн наадмын үеэр Бээжинд олон улсын тамирчид, тэмцээнийг зохицуулах албаны хүмүүс, Хятадын ба гадаадын үзэгчид нийт 600 гаруй сая хүн ирэх юм байна. Олимпийн наадмын хугацаанд тамирчид болон Хятадын ба гадаадын жуулчдад ая тухтай сайн сайхан үйлчилгээ үзүүлэхийн тулд Бээжин хотынхон олон арга хэмжээ авч хэрэгжүүлэн Олимпийн зам харилцааг баталгаажуулж, нийгмийн зам харилцааны хэвийн үйл ажиллагааг хангана гэж Лю Шяо-мин хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, 

      Бид одоогийн нийтийн тээврийн зам харилцааны системийн ажиллагааны хугацааг Олимпийн тоглолтын хөтөлбөртэй уялдуулан зохицуулахаас гадна, Олимпийн тоглолтод зориулсан нийтийн тээврийн 34 тусгай шугам ажиллуулахаар төлөвлөж байна. Эдгээр шугамыг Олимпийн тоглолтын дагуу ажиллуулж, ард иргэдийг шаардлагатай үйлчилгээгээр хангана гэжээ.

     Олимпийн наадмын хугацаанд Бээжин хотод бас шөнийн нийтийн тээврийн шугам нэмж, 24 цагаар ажилладаг хотын олон нийтийн зам харилцааны сүлжээг бүрэлдүүлж, Хятадын ба гадаадын жуулчид болон хотын иргэдэд нэн дөхөм зам харилцааны үйлчилгээ үзүүлнэ гэж тэрээр хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав /