• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-14 16:21:14    
Түвд үндэстний алдарт дуучин Цайданжумаа

Хятадын Олон Улсын Радио

     1937 онд Түдийн Шигац хотод төрсөн Цайданжумаа бол манай орны Түвд үндэстний алдарт тунгалаг хоолойтой дуучиньулсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин юм. Тэрээр Хятадын утга зохиол урлагын холбооны орлогч дарга, Түвдийн Өөртөө Засах Районы улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байна. 1958 онд тэрээр Шанхайн хөгжмийн дээд сургуулийн дууны пакультетэд сурч, алдарт дууны мэргэжлийн багш профессор Ван Пин сүгийн шавь болсон байна. 1964 онд сургуулиа төгсөөд Түвдийн Өөртөө Засах Районы дуу бүжгийн чуулганы жүжигчин, мөн тус дуу бүжгийн чуулганы дарга, Хятадын Хөгжимчдийн нийгэмлэгийн дарга, Түвдийн утга зохиол урлагчдын холбооны дарга, Хятадын утга зохиол урлагчдын холбооны тавдах сонгуулийн бүгд хорооны гүйцэтгэгч орлогч дарга, Хятадын утга урлагын холбооны зургадах сонгуулийн бүгд хурлын орлогч дарга, Түвдийн Өөртөө Засах Районы дөрөь, тав, зургаа, долоодох сонгуулийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хорооны орлогч дарга зэрэг албан тушаалд ажиллаж ирсэн байна. Цайданжумаа бол бас ч тавдах сонгуулийн бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны гишүүн, зургадах сонгуулийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын депутат, дөрөвдүгээр, долдугаар, наймдугаар, есдүгээр удаагаа сонгогдсон улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны гишүүн болсон юм.

     Цайданжумаа мөн том хөгжим бүжгийн туулис болох " дорно зүг туяарлаа" гэсэн тоглолтод оролцож, тус том туулист " эрх чөлөөгөө олсон хамжилгачууд аж жаргалын дуугаа хангинуулна", " нутгийн дуугаа намдаа өргөе", " амлехун", сархадын дуу", " бид нар золгоё" зэрэг дуу дуулж хүн ардынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Тэрээр бас " үзэсгэлэн сайхан Түвд, миний хайрт эх нутаг" гэсэн СD бичиж, 1980 оны үеэр гоцлол дууны концертын СD болон пянзаа хэвлэлд оруулсан байна. Мөн 1985 онд "Цайданжумаагын гоцлол дууны концерт" зохиосон юм. Түвд ахмад алдарт дуучин Цайданжумааг " Хятадын соёл урлагын нэрт зүтгэлтний том толь" " Хятадын мэргэжилтэн нарын доторхи нэрт хүмүүсийн нэрсийн жагсаалт" гэх зэрэг номд бичин оруулсан юм. /Пэрлаймаа орчуулав/