• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Saturday    Jul 5th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-14 16:27:45    
Ираны цөмийн асуудлаархи бүрхэгдүү байдал аажмаар арилж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Энэ оны 3-р сарын 24-д НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны цөмийн асуудлаар шинэ тогтоолын төсөл баталж, Ираны цөмийн болон пуужингийн төлөвлөгөөний холбогдох салбарт хориг тавих эрч хүчээ нэмэгдүүлсэн байна. Гэвч Иран үүнд нь хязгаарлагдсангүй цөмийн төлөвлөгөөгөө тогтвортой урагш хэрэгжүүлж ирэв. 2007 оныг эргээд харвал, Ираны цөмийн асуудлын хүрээнд тэмцэл хурц ширүүн явагдаж, нэг үе давхар давхар бүрхэгдүү байдалд орж, оны сүүчээр Америкийн мэдээллийн салбарынхан "улс орны байдлын үнэлгээний тухай тайлан" нийтэлсний дараа л хүмүүс "үүлний завсраас нар харагдах" шиг гэрэл гэгээг олж харах шиг боллоо. 2008 оныг бараалахад, талууд хэдийгээр Ираны цөмийн асуудлаар тэмцэл өрнүүлэх хэдий ч байдал ерөнхийдөө Иранд ашигтай байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

     Иран аж үйлдвэрийн цөмийн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай болж, цөмийн техниктэй улс орны эгнээнд орох албан ёсны алхмыг хийсэн . Ираны төлөвлөгөөний дагуу, зохих цаг хугацаанд наандаж 20 мянган киловатт цагийн цөмийн эрчим хүч үйлдвэрлэж, анаагах ухаан, хөдөө аж ахуй, аж үйлдвэр зэрэг салбарт ашиглах болно .

     Ираны Ерөнхийлөгч М.Ахмадинежад 4-р сарын 9-ний өдөр дэлхий нийтэд хандан ингэж мэдэгдсэн юм. Энэ өдөр нь яг Ираны "цөмийн техникийн өдөр" байсан юм. Энэ үед мөн НҮБ-ын аюулгүйн зөвлөл Ираны эсрэг хориг тавих тогтоолыг батлаад хоёр долоо хоног өнгөрч байв. Ийм онцгой цаг мөчид Ахмадинежадын ингэж мэдэгдсэн нь Америк тэргүүтэй өрнөдийнхнийг цочирдуулж хилэгнүүлэхгүй байхын аргагүй юм.
Хэрэг явдал ингээд дуусаагүй. 8-р сарын 28-ны өдөр Ахмадинежад Иран "цөмийн орон" болсон, энхийн зорилгод ашиглах цөмийн төлөвлөгөөгөө цаашид хэрэгжүүлнэ гэж мэдээлсэн байна.

     Үүнд Америк тэсгэл алдран уурлан хилэгнэв. 10-р сарын 25-ны өдөр Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж Америк өөрийн талаасаа мэдэгдэж, хоёр орны цөмийн асуудлаархи тэмцэл тасралтгүй хурцдав.

     Азтай зүйл гэвэл, Олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийдөө ухаалаг хүлээцтэй хандсан байна. ОУАЭХА-ийн Ерөнхий захирал Барадей Ираны цөмийн асуудлыг гол нь яриа хэлэлцээгээр зохицуулна гэж олонтоо дахин нотлов. Дипломат хэлэлцээгээр Ираны цөмийн асуудлыг зохицуулах ёстой гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи нэг биш удаа онцолжээ. Оросын Гадаад хэргийн сайд Шергей Лавров ч Ираны цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулах ёстой гэж илэрхийлэв.

     ОУАЭХА-ийн Ерөнхий захирал Барадей 6-р сарын 23-ны өдөр тухайн үеийн Ираны цөмийн хэлэлцээний тэргүүн төлөөлөгч Али Ларижанитай хэлэлцээ хийсний дараа, Иран ОУАЭХА-тай үнэнхүү хамтран ажиллах эрэл хүсэлтэй байна гэж гэрчилсэн юм. Тэрээр хэлэхдээ,

     ОУАЭХА-тай хамтран ажиллаж холбогдох асуудлыг зохицуулахад бэлэн байна гэж Ларижани Ираны засгийн газрын өмнөөс илэрхийлсэн юм. Тэд манай байгууллагатай зарим чухал асуудлыг авч хэлэлцэхэд бэлэн болсныг Ираны талын амлалт харуулж байна гэжээ.

      Гэвч Америк үүнийг ойшоохгүй, мөн л зарим орныг татаж Ираны эрсэг нэн чанга хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр оролдож байна.

      Ийм байдалд Ираны цөмийн асуудал цаашид хэрхэн хөгжих нь хүмүүсийн анхаарлыг нэн татах болжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040