• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-14 16:45:02    
Хятадын үндэсний сагсан бөмбөгийн шигшээ эрэтэй эмэгтэй багийнхан нь ирх жилийн 3-р сараас төвлөрсөн бэлтгэл хийнэ

Хятадын Олон Улсын Радио

      Сурвалжлагч Хятадын биеийн тамир спортын үндэсний газрын сагсан бөмбөгийн спортын удирдах төвөөс ойлгосноор, Хятадын үнэсний шигшээ эрэгтэй эмэгтэй багийнхан нь Олимпийн бэлтгэлээ ирх жилийн 3-р сараас эхлүүлэх юм байна.

     Энэ удаагийн СВА болон WСВА-ын тоглолт ирх жилийн 2-р сарын эцсээр өндөрлөнө. 3-р сарын дундчаар үндэсний шигшээ эрэгтэй эмэгтэй багийнхан нь Бээжинд төвлөрсөн бэлтгэл хийх болно. Үндэсний шигшээ эрэгтэй багийн ахлагч Бай Шилиний танилцуулснаар, Хятадын эрэгтэй багийн төвлөрсөн бэлтгийг хоёр шат хувиаж явуулна. 3-р сарын дундчаас 5-р сарыг дуустал суурь тавих шат болно. Бээжинд хаалтай сургалт хийнэ. Биеийн бэлтгэл, техник тактик, үзэл санаа, сэтгэл зүйн дадгалжуулалтын үндсэн дээр багийн техник тактикийн түвшинг дээшлүүлж, оршиж байгаа асуудлыг шийдэх болно.

     5-р сарын эцсээр төвлөрсөн бэлтгэлийг тэмцээнтэй уялдуулах шатанд оруулна. Бэлтгэлийг бие халаалтын тоглолттой уялдуулж, тэмцээнээр дамжуулан бэлгэлийн үр дүнг шалгаж, илрүүлсэн асуудлыг дараагийн шатны бэлгэлт шийднэ. Олимпийн тоглолтоос өмнө багийн тэмцээний байдал, техник тактикийн түвшин, биеийн бэлтгэлийг хамгийн сайн байдалд хүргэхээр чамайна. 5-р сарын 27-нд эрэгтэй баг Америркад очиж 2-3 удаа тоглоно. 6-р сарын 13-26-нд 4 орны урилгын тоглолтод оролцоно. 7-р сарын 17-20-нд жил бүр зохиогддог "Станкович цом"-ын тоглолтод оролцож, 3 удаа тоглоно. 7-р сарын 29-нөөс 8-р сарын 1-н хүртэл Алмас цөмийн тоглолтод оролцож, 3 удаа тоглоно. 8-р сарын 5-6-ний өдөр Олимпийн наадамд урьдчлан хүрэлцэн ирсэн Олимпийн нэг багтай эцсийн бие халаалтын тоглолт хийнэ.

     ИВА-д тоглож байгаа Хятадын тамирчин Яо Мин болон И Жяньлян тухайн үе эх орондоо буцан ирж, үндэсний шигшээ багт оролцон, Олимпийн тоглолтод ур чавраа сорих болно.

     Хятадын үндэсний шигшээ эмэгтэй багийн тамирчид ирх жилийн 4-р сарын дундчаар Бээжигийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан олон улсын шалгалтын тоглолтод оролцоно. Тухайн үе Америк, Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Солонгос зэрэг багууд бие халаалтын тэмцээнд оролцоно. 5-р сард Эмэгтэй багийнхан нь Европ Америкийн клубын багууд юм уу Азийн багуудтай 3-5 удаа тоглоно. 6-р сард Европын орнуудаар айлчлан тололт хийнэ. 7-р сард олон улсын урилгын тоглолтод оролцоно. 8-р сард олон улсын сагсан бөмбөгийн холбооны "Алмас цомын" тоглолтод оролцох юм байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040