• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-14 18:31:32    
Шинь И Чанийн ногоон мөрөөдөл

Хятадын Олон Улсын Радио

      Манай радиогийн сурвалжлагч Алтанав саяхан Хятадын өмнөд нутгийн Хай Нань Дао аралд нэг сарын хугацаатай сурвалжлага хийгээд ирсэн юм. Тэрээр Хай Нань Дао аралд сурвалжлага хийж явахдаа тэглийн шувуутай үзэмж төгөс нэгэн раионыг сурвалжилсан байна. Хай Нань Мужийн Вэнь Чан хотын Минь Рэнь Шань гэдэг тосгонд хүрч орчход үзэсгэлэнт сайхан нуур ой шугайд хучуулж, нуурын монин давалгаанд тэглийн шувуу шумбан байх нь үнэхээр гайхамшигтай ажээ. Гэтэл энэ сайхан нутаг арван хэдэн жилийн өмнө ямар байсан гэж санана. Утгар хүргэм нүцхэн хувхай уултай, амьтан жигүүртэний бараа ерөөсөө үл харагдах тийм л газар байсан даг. Нутгаа харсан Шинь И Чань гутарч бохимдаж суугаагүй, нутгийнхаа төрхийг хэзээ нэгэн өдөр өөрчлөх сан гэж зориг шууджээ. Тэрээ тэр сайхан мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамгийн түрүүнд заавал өөрөө мөнгөтэй болох хэрэгтэй гэж боджээ. Тэрээр барилга дээр ажиллахаас өгсүүлээд хувцасны үйлдвэр байгуулах зэргээр олон жил чармайсан юм. өнгөрсөн зууны 90-д оны эхээр тэр орон сууцны худалдаа хийгээд тэрбумтан болсон байлаа.

     Тэрээр нутагтаа хариад өөрийн төрсөн нутгаа тэглий шувууны хамгаалалттай раион болгохоор засгийн газарт өрөгдөл гаргаж, эзгүй хоосон арлыг гэрээгээр авч шувуу хамгаалах дархан цаазтай газар байгуулжээ.

     Байгалийн дархан цаазтай газар байгуулахад хамгийн түрүүнд хийх зүйтэй ажил бол энд амьдарч байгаа хүмүүсийн байгалиа хамгаалах үзэл ухамсарыг дээшлүүлэх явдал байлаа. Эндэхийн хүмүүс мод огтлох, шувуу үл хайрлах дадгалтай байлаа.тэрээр энд жимисний мод тарьж тосгоны иргэдийн амьдралыг сайжруулахын зэрэгцээ байгалиа сайжруулахыг бодож байлаа. Тэгээд эдгээр ажилд хүмүүс дургүйцэж байснаа аажим аажмаар дэмжих болж, түүний санаалчилсан ажил өдрөөс өдөр хөгжсөн байна.

     Хэдэн жил чармайсны дүнд шувууны хамгаалалттай энэ раион нь цэнхэр нууранд нь ховор цухаг тэглийн шувуу сүрэг сүргээрээ ирж шумбан жаргасан сайхан үзэмжийг хүмүүсийн хараанд өртөөх болжээ. Тэдний бүтээсэн ажил үйлсийн орон нутгийн засгийн газар болон Хай Нань Муж, цаашлаад байгаль орчны хамгаалах үндэсний ерөнхий газрын анхаарал халамжийг хүртэж, 2005 онд байгаль орчны үндэсний ерөнхий газраас олгосон Хятдаын хүрээлэн байгаа орчны шагнал хүртжээ. /Баатар орчуулж хянав /