Хятадын хамгийн том залуучуудын ордон 1985 оны 8-р сарын 4-ний өдөр ашиглалтад шилжив. Энэ залуучуудын ордон нь нийт 120 мянган квадрат метринй газар эзэлж, 2500 квадрат метрийн талбай бүхий Шинжлэх ухаан техникийн гурван давхар байшинтай, 200 мянган ширхэг ном бичиг бүхий номын сантай бөгөөд уншилгын танхимтай. Үүний зэрэрцээ бэлэтгэл дамжааний хэсэг ажиллуулж, 8 анги сурагч сургаж байжээ. Энэ залуучуудын ордны гол барилгад мөн залуучуудын ажиллагааны төв, хүүхэд багачуудын ажиллагааны төв, спортын төв , наадам толоомын төв байж, өдөрт 10 мянган хүнийг хүлээж авдаг.
Хамгинй том номын сан: Хятадын анхны төм номын сан бол 1987 оны 7-р сарын 1-нйи өдөр байгуулагдаж, 10-р сарын 15-ны өдөр ашиглалтад шилжисэн Бээжингийн Номын сангийн шинэ байр болно. Бээжингийн номын сан байгуулагдсан нь Хятадын номын сангийн ажил үйлс дэлхийн тэргүүний эгнээнд орсныг харуужл байна. Энэ номын сан нь 175 мянган квадрат метрийн газар эзэлж, Америкийн Конгерессын номын сангийн дараагаар дэлхийн хоёрдугаар том номын сан болсон байна. Хадгалж байгаа номын тоо хэмжээгээрээ дэлхийд 5-р ордлг. Азидаа бол барилгын талбай болон хадгалж байгаа номоороо цөм нэгдүгээрт ордог.
Анхны төв номын сан: Хятадын анхны төв номын сан 1957 оны 12-р сарын 14-ний өдөр байгуулагдав. Энэ төв номын сан нь Бээжингийн номын сан хийгээд Хятадын Шинжлэх ухааны академи, Хятадын ангаахын шинжлэх ухааны хүрээлэн, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн, Бээжингийн хөдөө аж ахуйн их сургууль, Геологийн яам, Хятадын ардын их сургууль, Бээжин их сургууль, Чинхуа их сургууль, Бээжингийн багшийн их сургууль зэрэг байгууллага нэгжийн номын сангаас бүрэлдсэн байна.
Мужийн шатны хамгийн том номын сан: Хятаыдн мужийн шатны хамгийн том номын сан бол 1984 оны 12-р сарын 1-ний өдөр ашиглалтад шилжсэн Хүнань мужийн номын сан болно. Энэ номын сангийн барилгын нийт талбай нь 35 мянга 300 квадрат метр, түүний дотор 12 давхарын номын агуулахтай, 4 сая ширхэг ном хадгалж болдог. Ном унших 30 танхим бүхий уншилгын давхар байшинд 1200 хүн ном уншидаг.
Шяний шатны хамгийн том номын сан: Хятадын шяний шатны хамгийн том номын сан бол 1986 оны 7-р сарын 7-ны өдөр байгуулагдаж дууссан Жянсү мужийн Жян-нин шяний номын сан болно. Жян-нин шяний номын сангийн гол давхар байшингийн талбай нь 2770 квадрат метр. Номын санд 230 мянган ширхэг номтой. Тэр үедээ Хятадын хэмжээнд шяний шатны хамгийн их номтой номын сан байжээ. \М. Цэцэн бэлэтгэв\
|