• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-17 15:49:17    
Санаа сайн байх нь урт наслахын нууц жор

Хятадын Олон Улсын Радио

      Америкийн Калифориния их сургуулийн ЛосАнжелос хуваар сургуулийн Давид.Гефн анагаах ухааны дээд сургууль 1991 онд өндөр настнуудын тухай анагаахын судалгааны хэсэг байгуулж, дэлхийн зарим настайчууд "Хэт урт насладаг" талаар ямар нууц жор байдаг тухай тусгайлан судалгаа шинжилгээ хийсэн байна.

     "Хэт урт наслах" гэдэг нь 110-аас дээш насласан буурлуудыг хэлж байгаа юм. Уг байгууллагын бүртгэлээс үзвэл, дэлхий дээр 100 настай буурлууд 200 мянга байгаа боловч 110-аас дээш насалсан буурлууд дөнгөж 61 л байгаа юм байна.

     Судалгааны дүнгээс үзвэл "Сайн санаатай сэтгэлийн тэнхээтэй байх" нь "Хэт урт насалсан" буурлуудын нийтлэг онцлог байгааг таньж мэдсэн байна. Тэдний амьдрал тэтгэхүй ёсонд онцгой нууц жор гэж байдаггүй юм байна. Жирийн амьдралдаа энийг иднэ, тэрийг идэхгүй гэж хоол голдоггүй, зөвхөн амгалан тайван чөлөөтэй сайхан амьдрахыг эрхэмлэдэг. Харин хөдөлмөрч байхыг хичээж, биеийн тамирын дасгал бэлтгэл хийхийг чухалд үздэг юм байна. Үүний зэрэгцээ, тамхи татах архи уухыг хязгаарлаж, баяр баясгалантай, санаа сэтгэл тайван амгалан байхаа дээдэлдэг.

     Өмнөд Африкийн 132 настай эмгэн буурал Молок.Темо маань Гиннесийн номонд бичигдсэн хүнээс ч 16 жил илүү наслаж байгаа юм байна. Тэрээр залуухан насандаа мужийн хэмжээний эмэгтэйн зүлгэн дээрх хоккейн багийн гол тамирчин байжээ.

     1993 оны Гиннесийн номонд бичигдсэн өндөр настан бол Францын 122 настай хатагтай Карман юм. Зарим хүн түүнээс өндөр насалдгийн нууц жор байдаг уу ? гэж асуухад тэрээр, "Хэрэв тийм жор байсан бол аль хэзээний та нарт зарах байсан юм" гэж шогтойхон хэлсэн байна.

     2005 оны Гиннесийн номонд бичигдсэн өндөр настан бол 116 настай хатагтай Малия.Айзте.Кабовила юм. Кабовила болон Чарли.Чаплин, Адольф.Гитлер нар бол бүгд 1889 оныхон юм. Кабовила 100 насны төрсөн өдрөө тэмдэглэснээс хойш нэг удаа сүрхий хүнд өвчилсөн боловч үлгэрийн баатар юм шиг гайхалтай сайн илааршиж сайжирсан байна. Сүүлчийн 16 жилд тэрээр ерөөс хүнд өвчилсөнгүй бөгөөд телевиз, сонин сэтгүүл их үздэг ч гэсэн ерөөс нүдний шил зүүгээгүй юм байна.

      Кабовила танилцуулж хэлэхдээ, би залуугаасаа юм бүхнийг сонирхож явдаг. Хатгамал хатгах, зураг зурах, бүжиг бүжиглэх, төгөлдөр хуур тоглох гээд есөн шидийн юманд дэрвэж үзлээ. Миний өөр нэг этгээд зуршил гэвэл хаяа ойр хавийнхаа малын фермд очиж тун саяхан саасан үнээний сүү юм уу илжигний сүүг бүлээнээр нь уух дуртай байсан юм гэжээ. Амгалан тайван байх, ямар нэг хэрэг учрын төлөө сэтгэлээ шархлуулахыг хүсдэггүй нь түүний урт наслах хамгийн сайн жор нь юм байна. Тэрээр 2006 оны 8-р сарын 7-ны өдөр Эквадорт уушигны өвчний улмаас насан өөд болжээ.

     Пуэрто-Рикийн буурал настан Дерторо 2006 оны 8-р сарын 21-ны өдөр 115 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэжээ. Баяр баясгалантай байх нь түүний урт насалсны хамгийн гол нууц жор нь юм байна. Тэрээр өдөр болгон эрдэнэ шиш чанаж идэх, үнээний сүү уух, загасны мах хэрэглэж, архи дарсанд ойртдоггүй ажээ. 76 жил тамхи татсан Дерторо гуай 90 насан сүүдэр зооглох үедээ тамхи татахаа эрс зогссон байна.

     Хятадын Сы Чуань мужийн Сүй нин хотын 119 настай Ү овогт хөгшин бол зовж гутрахыг мэддэггүй хүн юм гэнэ. Түүнийг 74 настай охин Лю Гүйлань нь тойлж асардаг. 2006 оны 7-р сарын 17-ны орой, охин Лю Гүйлань нь гэнэт ойчоод хөлөө хүнд гэмтээж, 7-р сарын 24-ний өдөр өөрөө ойчоод хуйхаа 3 хуруу хиртэй хэгзэлсэн боловч ээж охин хоёулаа орон нутгийнхаа эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байна. Эмчийн сайнаар хөгшин гуай тун амархан илааршин сайн болжээ. Одоо тэрээр эмнэлэгт охин Лю Гүйланиа асраад ажрахгүй явж байгаа юм байна.\Л.Буянтогтох орчуулав\