• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-17 15:54:02    
Билет тасалбар цуглуулан хадгалагч Линь Сырэнь

Хятадын Олон Улсын Радио

     Нийслэлийн музейн үзмэрийн шүүгээд ялимгүй хуучран шарласан билет тасалбарыг тавьж байна. Дор талд нь Линь Сырэнь хандивлав гэж тодорхойлжээ. Сурвалжлагч сониучилж энэ хүнтэй утасаар харилцсанд , Линь Сырэнь энэ жил 79 настай, билет тасалбар цуглуулах сонирхолтой нэгэн. Тэрээр төрөл бүрийн 40 мянга гаруй ширхэг билет тасалбарыг цуглуулаад байгаа гэнэ. Гүнзгий ойлгохын төлөө сурвалжлагч түүний гэрт хүрч сурвалжилсан юм.

     Гэрт нь ирэхэд сурвалжлагчийг шууд номын өрөөндөө урив. Номын шүүгээ болон ширээн дээр билет тасалбар хавьчуулсан дэвтрүүдийг тавьж байлаа.

     Хорьдугаар зууны 50—80-аад он хүртлэх 30-аад жилд бараа бүтээгдэхүүний хомисдлоос болж, Хятад улс хэмжээтэй хангах дүрэм хэрэгжүүлж, хүн бүр толооноор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан юм. Иргэдийн хүнсний зүйл, тос, давс, цай, чихэр бурам, жян юу су зэрэг өргөн хэрэглээний бараа цаашилбал шүхэр, шүдний оо, ундаг дугуй, оёдлын машин хүртэл бүгдийг толооноор хангаж байсан цаг .

      Линь Сырэнь хэлэхдээ, тухайн үед насанд хүрэгсдэд сард 15 км орчим хүнсний аму хангаж, бие өсч байгаа залуус болон хүнд ажил хийдэг ажилчинд арай илүү шиг хангаж байсан. Хүнсний зүйл дутагдаж байснаар бараг айл өрх болгоны хүнсний билет хүрэлцэхгүй байсан гэжээ.

     Толоон хэрэглэж байсан он жилүүдэд хүмүүс ийм чухал хүнсний билетийг хадгалах боломж байхгүй юм. Өндөр настан Линь Сырэнь билет тасалбарыг хорьдугаар зууны 80-аад оны үеэс цуглуулан хадгалж эхэлжээ.Тэр үед Хятад улс өөрчлөлт шинчлэлт нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлж, эдийн засаг түргэн хөгжиж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн элбэг дэлбэг болж, хүмүүс юм бүхнийг хэрэгцээнийхээ хэмжээгээр авах болж, толооноор хангах дүрмийг хүчингүй болгосноор иргэдийн гар дахь төрөл бүрийн билет тасалбар хэрэггүй юм болжээ.

     Линь Сырэнь хэлэхдээ, эдгээр билет тасалбар нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг билет тасалбараар хангаж байсан түүхийг гэрчлэх, түүхэн адил бус цаг үеийн онцлогийг харуулах зүйл тул сонирхох, мэдлэг олгох , судалгаа шинжилгээ хийхэд үнэ цэнэтэй юм гэжээ.

     Линь Сырэнь эхэндээ хүнсний билетийг л цуглуулж байсан бол хожим нь олон зүйлийн билет тасалбар цуглуулан хадгалах болж, цаашлаад түүнд судалгаа шинжилгээ хийх болж, түүний бий болсон он жил, түүхэн үйл явдал, хээ зургийн тухай судлах болсон байна.

     Хорь гаруй жилийн турш, Линь Сырэнь эдгээр билет тасалбарыг гол нь Бээжингийн хуучин бараа бүтээгдэхүүн зардаг захаас худалдан авч, удаан жилээр цуглуулж аажмаар иж бүрэн болгосон юм. Өнөө түүний билет тасалбарын цуглуулга 40 мянган ширхэгт хүрсэн байна.

     Ингэж хүч, мөнгө зарцуулж цуглуулсан зүйлээ юуны учир музейд хандивласан вэ ? гэж сонирхоход өндөр настан ЛиньСырэнь, өнөө манай улсын эдийн засаг хөгжиж, эд бараа элбэг дэлбэг болсон. Гэвч бид өнгөрүүлсэн хатуу бэрх цаг үеийг мартаж болохгүй, Одоогийн залуус улс орныхоо хөгжлийг ойлгож , амьдралын өөрчлөлтийг мэдэх ёстой юм. Гэртээ хадгалаад байвал зөвхөн өөрөө сохирхож судална. Музейд хандивлавал нэн олон хүн сонирхож, залууст өнгөрсний хатуу бэрх амьдралыг ойлгуулж өнөөдрийн амьдрал хялбар бусаар ирснийг таниулах болно гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/