• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-17 16:28:15    
Хятад улс аж ахуйн нэгжийн чанар итгэлцлийн ухамсрыг дээшлүүлж Хятадын үйлдвэрлэсэн барааны дүр төрхийг хамгаалж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн өдөр Хятадын 1300 гаруй аж ахуйн нэгжийн өргөдөл дэвшүүлсэн бүтээгдэхүүнүүд нь улсын хяналт шалгалтыг үл хүлээх стандарт хангасан байна. Хятадын бүтээгдэхүүний чанарын ажлыг гол хариуцсан албаны хүн хэлэхдээ, бүтээгдэхүүний чанарт хяналт шалгалт хийхээс хэлтрүүлэх дүрэм нь аж ахуйн нэгжийн чанар болон итгэлцлийн тогтолцооны чухал агуулга юм. Хяналт шалгалтаас хэлтрүүлсэн аж ахуйн нэгжүүд нь чанарын талын хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлэн, үйлчилгээгээ боловсронгуй болгож, Хятадын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сайн сайхан дүр төрхийг хамгаалах хэрэгтэй гэжээ.

     Тун саяхан Хятадын 1302 аж ахуйн нэгжийн өргөдөл өгсөн бүтээгдэхүүнүүд нь улсын хяналт шалгалтаас хэлтрүүлсэн стандарт хангасан байна. Түүний доторх 800 гаруй аж ахуйн нэгж нь энэ онд анх удаагаа хяналт шалгалтаас хэлтрүүлсэн стандартад хүрч, 400 гаруй аж ахуйн нэгж нь дахин өргөдөл дэвшүүлж стандарт хангасан байгаа юм.

     Улсын чанарын хянал шалгалт хорио цээрийн ерөнхий газрын дарга ноён Ли Чан жян танилцуулж хэлэхдээ, Эдгээр аж ахуйн нэгжүүд болон тэдний үйлдвэрлэсэн хяналт шалгалтаас хэлтрүүлсэн бүтээгдэхүүн нь Хятадын аж ахуйн нэгжүүд ба бүтээгдэхүүний гол урсгалыг төлөөлж, Хятадын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сайн сайхан дүр төрхийг харуулсан байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ: "Өнөөдрийг хүрч иртлэх байдлаар, Хятадын 4273 аж ахуйн нэгжийн 196 төрлийн бүтээгдэхүүн нь улсын хяналт шалгалтаас хэлтрүүлсэн стандарт хангасан байна. Эдгээр бүтээгдэхүүн нь Хятад улсын үйлдвэрлэх түвшинг төлөөлж, эдгээр аж ахуйн нэгжүүд нь Хятадын аж ахуйн нэгжүүдийн дүр төрх, Хятадын бүтээгдэхүүний өрсөлдөх хүчин чадлыг бүрэн гүйцэд харуулсан байна" гэжээ.

     Хятад улс 2000 оноос эхлэн бүтээгдэхүүнд улсын хяналт шалгалтаас хэлтрүүлэх дүрэм хэрэгжүүлсэн бөгөөд, чанар нь урт хугацааны турш шаардлага хангасан, зах зээлд эзлэх хэмжээ нь их, чанарын баталгааны систем нь боловсронгуй, бас мужийн хэмжээний чанарын хяналт шалгалтын байгууллагын хийсэн шалгалтанд 3 жил дараалан хяналт шалгалтаас хэлтрүүлсэн стандарт хангасан байвал, ийм бүтээгдэхүүнийг 3 жлийн хүчинтэй хугацаанд олон салбар, олон районд олон хэлбэрийн хяналт шалгалтаас хэлтрүүлнэ гэж тогтоосон байна. Өнөөдрийн байдлаар, улсын хяналт шалгалтаас хэлтрүүлсэн бүтээгдэхүүнд голдуу хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, аж үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн материал зэрэг багтаж байна.

     Бүртгэлийн тоо сэлтэд харуулснаар, 2002 оноос 2005 онуудад бүх Хятадын хэмжээнд хяналт шалгалтаас хэлтрүүлсэн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, борлуулага болон экспортын хэмжээ нь бүгд түргэн нэмэгдэж, экспортын жилийн дундаж өсөлтийн хэмжээ нь 200 хувьд хүрсэн байна.

     Жян сү мужийн Нань түнгийн Сы Сян гэдэг мяндасны хариуцлагатай компани бол торго дурдан үйлдвэрлэхээр гол болгосон аж ахуйн нэгж юм. Тал шахам хувийн бүтээгдэхүүнээ Америк, Европын холбоо, Япон, зүүн өмнөд Азид экспортолдог байна. 2007 онд уг компани улсын хяналт шалаглт хийхээс хэлтрүүлэх стандарт хангасан байна. Компанийн ерөнхий захирал ноён Жинь Чүнь лай хэлэхдээ, "улсын хяналт шалаглт хийхээс хэлтрүүлэх стандарт хангасан явдал нь манай аж ахуйн нэгжид гэрэл гэгээ болох төдийгүй, мөн хариуцлага болсон бөгөөд, чухал хөдөлгөх хүч болж, аж ахуйн нэгжийн чанарын удирдах итгэл зоригыг улам нэмэгдүүлсэн байна. Бид үүгээр аз тохиол болгож, аж ахуйн нэгжийн ажилтан ажилчдын чанарын тухай үзэл ухамсарыг нь цаашид нэмэгдүүлж, бий бүхий бүтээгдэхүүнийгээ улсын болон олон улсын стандарт хангах болгоно" гэжээ

     Хяналт шалгалт хийхээс хэлтрүүлэх стандарт хангасан аж ахуйн нэгжүүд ч чанарын баталгааг сайтар хангаж, бодитой үйл ажиллагаагаараа Хятадын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дүр төрхийг хамгаална гэж илэрхийлсэн байна.\Номин орчуулж, Буян хянав\