• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-18 15:07:40    
Хятадын урлагын 8-р наадамд Хятадын тайзны урлагын шинэ амжилтыг харуулав

Хятадын Олон Улсын Радио

      Гурван жилд нэг удаа ажиллуулдаг Хятадын урлагын 8-р наадам саяхан Хятадын Хубэй мужид өндөрлөв. Бүх Хятадын чанартай урлагын энэ өргөн наадам нь Хятад даяарын тайзны урлагын шинэ амжилтыг харуулах аз тохиол болж байдаг юм.

     11-р сарын 5-аас Хубэй мужийн 6 хотын 30 театарт зохиогдсон энэ өргөн наадамд бүх Хятадын олон газрын урлагын бригадууд өөр өөрийн содон бүтээлээ авчирсан бөгөөд Хятадын тайзны тоглох урлагын хамаг дээд шагнал болох " Вэн хуа" шагналын төлөө авьяас билгээ сорьсон байна.

     Чуань жюй жүжиг бол Хятадын баруун өмнөд нутгийн Сьчуань мужийн орон нутгийн ши янгууны төрөл юм. Энэ удаагын урлагын наадам дээр Чэндү хотын Чуань жюй жүжгийн хүрээлэн гадаадлын драмыг өөрчлөн найруулсан " хүслийн гал дүрэлзлээ" гэсэн Чуань жюй жүжиг тоглосон байна.

      Энэ удаагын урлагын наадамд тоглосон программын олонх нь уламжлалт орон нутгийн ши жүжгийг өөрчлөн найруулсан буюу дахин шинээр янзалж гоёж, жүжгийн зохиолчын залуу үзэгчдийн сонирхол татаж, цаг үеийн хөгжлийг дагах талаар хийсэн нааштай хайлтыг харуулж байна. 150 гаруй жилийн түүхтэй Чү жюй жүжиг бол Хубэй мужийн гол жүжгийн төрөл болох юм. Чүжюй жүжиг нь бор боровжуун тоглох стельтай бөгөөд гол баатраа илтгэх нь чадамгай сайхан байдаг юм. Гэвч нэн олон үзэгчдийн сонирхлыг татаж жүжгийн театарт ирүүлэх, залуу үзэгчдийн дунд хэрхэн нөлөө тусгалтай болгох нь Чүжюй жүжгийг багтаасан уламжлалт ши жүжигт нүүрлэж байгаа хамтын бэрх асуудал болж байна. Хубэй мужийн Ү-хан хотын Чүжюй жүжгийн бригад залуу хүмүүсийн гоо сайханы үзэлтийг үндэслэн, " гурван сарын ангилам цай" гэсэн шинэ жүжиг найруулан тоглосон байна.

     Хятадын олон газрын баялаг агуулгатай соёлыг харуулан, соёлын хамтлагуудын уран бүтээлийг хөгжүүлэх бол Хятадын урлагын наадмын зорилт болох юм. Урлагын 8-р наадам дээр, драм, ши янгуу, хөгжимт жүжиг, дуур зэрэг олон хэлбэрийн уран бүтээлийн гайхамшигт сайханыг харуулсан банйа.

     Шинжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы дуурын театар 2004 онд адил нэртэй киноог өөрчлөн найруулсан " мөст уулнаас ирсэн зочин" гэсэн хөгжимт жүжиг тоглоод үзэгч олны халуун сайшаалыг хүлээсэн банйа. /Пэрлаймаа орчуулав/