Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах район Хятадын баруун хойд нутагт оршдог, Хятадад хамгийн бага нутаг дэвсгэртэй районы нэг, мөн ч Хятадын цорын ганц хотон үндэстний өөртөө засах район. 60 гаруй мянган хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй энэ нутагт 6 сая гаруй ард иргэд оршин сууж аж төрж байгаа. Хүн амын 1/3 хувь нь Хотончууд. Хүн ам цөөн, нутаг дэвсгэр бага, эдийн засгийн хэмжээгээр бага болохоор Ниншя нь "жижиг" гэмээгдсэн нутаг юм. Гэвч "жижиг боловч энэ нутгаа баян чинээлэг, хүчирхэг, тансаг сайхан" болгон байгуулах нь Ниншягийнхний хөгжлийн зорилт байгаа юм.
Ниншя бол эртнээсээ аваад үндэстэн ястан олон, соёл холилдон ууссан, үзэмжит сайхан нутаг юм. Ниншя нутаг дэвсгэрийн талаар бага боловч нөөц баялаг ихтэй. 1.Газар тариалангийн нөөц баялагтай. Усжуулалт, газар шоройн давуу талтай. 2.нүүрс элбэгтэй.
Ниншягийхэн нь өөрийн онцлогоо үндэслэн, "жижиг мөртөө баян чэлээлэг, хүчирхэг, тансаг сайхан" хөгжлийн зорилт дэвшүүлжээ. Шинээр хөгжиж байгаа аж үйлдвэр, орчин үеийн болгох хөдөө аж архуй, мэдээлэл техник, хотжилтын байгуулалт нь хойшдын ажлыг гол тал нь болно. Хүний төлөө байх, тогтвортой хөгжлийг тал бүрээр зохицуулахаар цөм болгосон шинжлэх ухаанчаар хөгжүүлэх үзлийн дагуу, Ниншягийхэн аж үйлдвэрийн бүтэцдээ зохицуулалт хийжээ. Хятадын энэ оны эхэнд нийтлүүлсэн ерөнхий байршуулалтад, Ниншягийхэн нь улсын нүүрс олборлолтын гол районы нэг болжээ. Энэ нь Ниншяд байгуулагдаж байгаа Азийн нүүрс химийн аж үйлдвэрийн хамгийн том бааз-Ниндүнгийн эрчим хүч химийн аж үйлдвэрийн баазтай улбаатай юм. Энэ бааз нь Ниншягийн "нэг номерийн төсөл" хэмээгдэж буй. Нийт 300 гаруй тэрбум юаний хөрөнгө оруулжээ.
Уг төсөл 2003 онд байгуулагдаж эхэлсэн. Хятадын ба гадаадын олон аж ахуйн нэгж хөрөнгө оруулснаар, цахилгаан эрчим хүч, нүүрс химийн аж үйлдвэр Ниншяд алхам алхмаар хөгжиж ирлээ.
Ниншягийн дэд бүтцийн байгуулалт боловсронгуй болж байна. Тариачдын орлого нэмэгдсээр байна. Ниншягийхэн нь хойшид тариачин нэг бүрийн орлогыг жилд 3000 юаньд хүргэж, хөдөө тосгоны ядуу амьдралтай өрхийн хүүхдийг наанадаа дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсролтой болгох юм байна.
|