Ерөнхийлөгчийн сонгууль хувирал ихтэй байна гэсэн олон улсын байдлын тухай цаг үеийн мэдээлэл сонсоно уу? БНСУ-ын ерөнхийлөгчийн 17 дахь сонгуулийн санал хураалт 19-ний өдөр болно. Энэ удаагийн их сонгууль нь БНСУ-ын ирээдүйн 5 жилийн дотоод бодлого, гадаад харилцааны хөгжлийн чиглэлийг шийдэж, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдалд холбогдох тул хүмүүсийн анхаарлыг улам бүр татаж байгаа юм.
Сонгогчид өглөөний 6 цагаас оройн 18 цаг хүртэл санал өгөх цэгт очиход нь дөхмийг бодож, 19-ний өдөр БНСУ орон даяар 1 өдрийн чөлөө тавилаа. БНСУ-ын 49 сая хүн амын 37 сая 650 мянган иргэн нь сонгуулийн эрхтэй юм, Тэд 10 нэр дэвшигчээс хэн нь ерөнхийлөгч болох хувь заяаг шийдэх аж. Санал асуулгын дүнг мөн өдрийн шөнө юм уу 20-ны өдрийн өглөө эрт мэдээлэх болно.
Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн болон зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн эрх эдэлнэ. Ерөнхийлөгчийг 5–н жилийн хугацаатай сонгоно. Улиран сонгогдохгүй гэж БНСУ-ын үндсэн хуульд заасан байна. БНСУ-ын өнөөгийн тушаалд байгаа Но Му Хёны үүрэгт ажлын хугацаа нь 2008 оны 2-р сард дуусах юм байна.
12-р сарын 12-ны өдрийн байдлаар, иргэдийн санал асуулгаар дэмжигчдийн эхний гуравд оппозиц нам Ханнара Намын Ли Миун Бак, Пан эрх баригч нам Нэгдмэл Ардчилсан Либерал намын Чун Дун юн болон 11-р сард Ханнара намаас гарсан намын бус бүлгээс нэр дэвшигч Ли Хой чан нар орж байна. Тэднийг дэмжигч санал нь тус тус 40, 15 болон 10 байна. 16-ны өдөр болохоос өмнө задлан шинжээчид Ли Хой чанг ялах маш их боломжтой гэж үзсэн байна.
Гэхдээ 16-н хүрэхэд байдал эрс хувирч, Ли Миун бакийн ВВК компанийг байгуулах үеийн хэлсэн үгний дүрс бичлэгийг мөн өдөр мэдээлсэнд БНСУ-д шуугиан үүсгэв. Өмнө нь 2001 онд Ли Миун бак биржийн ханшийг унагааж, биржийн наймаа хийгчдэд асар их хохирол учруулсан явдалтай огт холбоогүй гэж өөрийгөө цайлгаж байсан юм. Тус сарын 5-ны өдөр БНСУ-ын порокурорын газар судлагаа хийсний дараа Ли Миун бакийг ВВК–ийн хэрэгтэй холбоогүй гэж мэдэгдсэн байна. Гэвч Чон Дон Юунгийн харьяан дахь Нэгдсэн Ардчилсан либерал намынхан энэ судалгаааны дүнг шудрага бус гэж үзсэн бөгөөд, энэ хэрэгт тусгай судлагаа хийхийг үндсэний ассамблейд шаардсан байна.
Энэ хэрэг илэрсний дараа, Чон Дон юн болон Ли Хой чан зэрэг хүмүүс түүнийг ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс гарахыг шаардсан байна. Иргэдийн төөрөгдөл болон прокорурын байгууллагад итгэл алдахыг арилгахын төлөө, ВВК-гийн хэргийн дагуу дахин судалгаа хийхийг Ерөнхийлөгч Но Му хён ч мөн өдөр Хуулийн яамны албаны хүмүүст хүссэн байна.
Дараа нь Ли Миун бак ч үндэсний ассамблейн судалгаа хийхийг хүлээн авна гэж илэрхийлжээ. БНСУ-ын үндэсний ассамблей нь 17-ны өдөр онц прукорорын тусгай хуулийн төсөл баталж, Ли Миун бакийн ВВК-ийн хэрэгт оролцсон эсхийн талаар тусгай судалгаа хийж, судлагааны шинэ дүнг ирэх 2008 оны 2-р сарын 25-ны өдөр болох ерөнхийлөгчийн сонгуульд тангараг өргөн тушаалд орох үеэс өмнө нийтлэхээр шийдсэн байна.
Энэ удаагийн БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн нь БНСУ-ын ирээдүйн 5 жилд төвийг сахисан болон зүүний хүчнийхэн засгийн эрхэнд байх юм уу, хүчингүй болоод 10 жил болж байгаа засгийн эрхээ дахин олох юм уу гэдгийг шийдэх болохоор сонгуулийн өрсөлдөөн маш ширүүн явагдаж байна.
Эрэхм сонсогчид оо, сая Ерөнхийлөгчийн хувирал ихтэй сонгууль гэсэн олон улсын байдлын тухай цаг үеийн мэдээлэл сонсголоо. \Номин орчуулж, Буян хянав\
|