• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-18 16:11:16    
Гүйжөү мужийн тариачид хөрсний идэгдэлийг үр ашигтай засан сайжруулж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бангүй шян нь Хятадын улсын зэргэлэлийн ядуу сианд харъялагдаж, баруун өмнөдийн Гүйжөү мужийн хилд байж, кастын гадаргуутай район юм. Энд ой мод ховор байдаг. Хэдэн жилийн өмнө хөрсний идэгдлээс болоод тухайн орон нутгийн хөрсөн давхарага ноцтой цөлжиж, эдийн засгийн хөгжлийг нь ихээр нөлөөсөн байна. Одоо харин энэ нутгийн хөрсний идэгдэлийг үр ашигтай засан сайжруулснаар барахгүй 80 хувийн тариачид нь цэвэр цэмцгэр давхар байшинд сууж, зонхилох тариачид чинээлэгжих замаар замнасан байна.

     Энэ жил 60 настай Хан Хун-ин бол Бангүй шяны тариачин болно. Энэ жил тэрээр тухайн орон нутгийн Засгийн газрын уриалгыг дагаж, олон төрлийн эдийн засгийн урагмал зээлдэн оруулж, тариж ургуулан жилд 80 мянга гаруй юаний орлоготой болсон байна. Тэрээр мөн ч Бангүй шяны хөрсний идэгдэлийг засан сайжруулж, эдийн засгийн урагмал зээлдэн оруулах, ард иргэдийг дайчилан чинээлэгжүүлэх үлгэр жишээ болсон байна.

      Одоо өнгөрснийхөөс их сай болсон, манай тосгоны 80 хувийн хүмүүс бүгд өөрөө байшин бариж байгуулсан байна. Хоёр давхар байшин л даа. Байшингаа байгуулж дууссны дараа мөнгөтөй бол 30-аас 50 мянган юаний авто машин худалдан авах болно гэж тэрээр хэлэж байна.

      Гэвч хэдэн жилийн өмнө тухайн орон нутгийн эдийн засаг одоогийнхэнтэй их адилгүй байлаа. 2000 онд Гуанлиь сианы хөрсний идэгдэл нийт сианы талбайн 42 хувийг эзэлж, тариачидын жилийн дундаж орлого нь 800 юань л байсан юм. Гуалинь сианы усан ашиглалтын хэлтэсийн дарга Лү Бяо тухайн үеийн байдлыг эргэцүүлэн саж хэлэхдээ,

      Эколгийн орчин маш эмзэг байсан байдалд байгал болон хүний шалтгаанаас болоод хөрсний идэгдэл их болгож, газар шорооны үйлдвэрлэлийн чадал буурч, хүн газрын зөрчил их болсон юм гэжээ.

      Хөрсний идэгдэл улам ноцтой болж, цөлжилт газар авснаар хэсэг районд усны эх баялаг дутагдаж, тухайн орон нутагын ард иргэдийн үйлдвэрлэл амьдарын орчинг нөлөөсөн байна. Мөн ч Хөхмөрөн, Жүжян мөрөний доод урасгалын үерээс сэргийлэх ажилд заналхийлал болсон байна. Ийм учир Гуанлинь сианы Засгийн газар эклогийн орчинг сайжруулахаар зориг шийдч ард олныг дайчилж, тухайн орон нутгийнхаа газар зүй, цаг агаарт зохицуулан чулуун ууланд 1000 км-ийн далан байгуулж, шаталсан тариан газар гаргаж, эдийн засгийн таримал зээлдэн оруулахад нөхцөл бүрдүүлж өгсөн банйа. Энэ тухайгаа Гуанлинь сианы албаны хүн Ван Мэнжөү танилцуулж хэлэхдээ,

     Уулан хярыг шаталсан тариан газар болгоход хөрсийг хамгаалах хэрэгтэй. Одоо эдийн засаг, нийгмийн үр ашиг, эклогийн үр ашиг олж байна. Хөхөмдөг уул, цэнхэр устай болохоос биш бохирдолтой эдийн засаг хөгжүүлэхгүй байна. Алт мөнгөн уул абвач, хөхөмдөг уул шаардлагатай юм гэжээ.

      2002 оноос эхлэн тухайн газрын засгийн газар 3000 гаруй хүн зохион байгуулан цөлжсөн районд ус нөөцлөх цөөрөм гаргаж, уулыг битүүмжилэн ой мод тарьсан байна. Үүнээс гадна засгийн газраас бас бодлого арга хэмжээ авч, тухайн газрын тариачидын хэт ихээр мал малжихийг хориглосноос ой мод өвс ногоо аажмаар сэргэж эхэлсэн байна. 5 жил уул битүүмжилэн 20 мянган га ой мод тарьснаар, тухайн үед 80 хувийн нутаг тэвэсгэр нь халцгайрсан Бангүй шяны нутгийн ойн бүрхэц сэргэж эхэлсэн байна.

      Цөлжилтөөс сэргийлэх ажил бол урт удаан хугацааны ажил болох учир ард иргэдийг дайчилан мод тариж, уул хөвчийг битүүмжилэхэд л түшиглэвэл ард иргэд ашиг хүртэхгүй учир идэвхжил нь буурах болно. Бангүй шянгийн боловсон хүчин нар цөлжилтөөс сэргийлэх ажил өрнүүлэх явцдаа цөлжилтийг үр ашигтай сэргийлэх бөгөөд ард иргэдэд ашиг хүртээх арга олсон байна. Тухайн орон нутгийн ард иргэдийг эклогийн орчинг сайжруулах үйл явцаас ашиг хүртээснээр барахгүй тосгоны иргэдийн идэвхжилийг бүрэн дайчилсан байна. Тосгоны иргэд поварь зэрэг эдийн засгийн урагмал тариж эхэлсэн байна. Тухайн орон нутгийн дэмжилэтэйгээр Бангүй шян бас поварийн үйлдвэр байгуулж, тосгоны иргэдийн тариж ургуулсан поварийг худалдан авч боловсруулсан байна. Энэхүү арга барил нь тухайн орон нутгийн поварь тарих урам зоригийг хөгжөөсөн байна. 2006 онд тухайн орон нутгийн поварь зэрэг эдийн засгийн тарималын боруулалт 9 сая гаруй юаньд хүрсэн байна. Тариачидын хүн дутамын орлого өнгөрсний 800 юаниас нэмэгдээд 1900 юань болсон байна. Бангүй шяны поварь үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн эзэн Лүе Чанрүн танилцуулж хэлэхдээ,

      Манай энд поварь таридаг. Бид уул бүгдийг ногоон банк болгож, ард олныг энэхүү уулан банкаас мөнгө олгуулах болгоно гэжээ.