Хятадын ахны Радио Күнзийн Дээд Сургууль тун саяхан Хятадын олон улсын радиод албан ёсоор байгуулагдлаа. Энэ нь хятад хэл сурах сонирхолтой, Хятадын соёлд хайртай гадаадын найз нарт авч хэлбэл сайхан чимээ болох юм, учир нь хятад хэл сурах зам суваг дахиад ихээр нэмэгдэж байгаа, энэ нь тухайлбал радио нэвтрүүлэг болно. Хойшид гадаадын хүмүүс Радио Күнзийн дээд сургуулийн бэлтгэсэн радио нэвтрүүлэг сонсож, сүлжээн дээрээс хятад хэлний сургалтын хөтөлбөр хүлээн авч, өөрийн эх хэлээрээ хятад хэл сурч болох болсон байна. Өнөөдөр бид манай радиод байгуулагдсан Радио Күнзийн Дээд Сургуулиа танилцуулхаар бэлтгэлээ.
"Өгүүлөлт ном"-д, Күнзи өгүүлэрүүн: гурван хүн байваас нэг нь минуу багш амуй. Сайн үйлийг сонгон дагаж, муу үйлийг заларуулмуй хэмээжүхүй.
Хүндэт сонсогчид оо, энэ эртний шүлгийг Сербийн 9 настай охин уншиж байна гэвэл та итгэхгүй байж мэднэ. Энэ охины хятад нэрийг Сүлина гэдэг, гурван жилийн өмнө тэрээр Хятадад ажиллаж байгаа аав ээжгээ дагаад Бээжинд ирсэн. Охин нь ингэж сайхан хятад хэлээр ярьж байгаагийн учрыг ээж нь ингэж ярилаа.
Гурван жилийн өмнө бид Хятадад ирсэн. Тэр үед охин мини хятад хэл мэдэхгүй байж, хоёр гурван сар өнгөртөл юу ч хэлэхгүй байсан, юм асуусан ч юу гэж хариулахаа олохгүй байсан л даа. Хятад хүүхэдтэй тоглож байгаад буцан ирж, ээж ээ, тэр хүүхэд юу гэж яриад байгаа юм бэ гэж асуухад нь би Серби хэлээр тайлбарлаж өгдөг байлаа. Ингэсээр байгаад хэл сурч, одоо бол Бээжин хүн боллоо гэжээ.
Эх хэлээрээ Хятад хэл сурах орчинд Сүлина сурхад амаргүй хятад хэлийг их түргэн сурчээ. Одоо манай радиогийн байгуулсан энэ Радио Күнзийн Дээд Сургууль бол сургалтын ийм үзэл санааны дагуу байгуулагдсан юм. Радио Күнзийн Дээд Сургуулийг ХОУР болон Хятадын хэл соёлыг нэвтрүүлэн дэлгэрүүлж, орон нутгийн хятад хэлний сургалтыг дэмжих явдлаар гол үүрэгээ болгодог ашгийн бус байгууллага – Күнзийн Дээд Сургуулийн төв байр хамтран байгуулсан юм байна. Радио Күнзийн Дээд Сургууль нь хятад хэлний сургалтын нэгдэлтэй сурах бичиг хэрэглэж, 38 төрлийн гадаад хэлээр сургалтын нэвтрүүлэг хийх бөгөөд үнийгээ радио, сүлжээ зэргээр дэлхий дахинд цацах юм байна. Өөрөөр хэлбэл дэлхийн олон газрын найз нөхөд маань өөрийн эх хэлээрээ бичигдсэн сурах бичгээр хятад хэл сурах боломжтой болж байгаа юм.
Хятадын Боловсролын сайдын орлогч Жан Шиньшэн хэлэхдээ, Радио Күнзийн Дээд Сургууль байгуулагдсан нь цэнхэр хөх тэнгэрт найрамдылн гүүр тавьгдаж, дэлхийн улс түмний хятад хэл сурах эрэлт хэрэгцээг хангаж байгаа явдал мөн гэжээ. Тэрээр хэлэхдээ, бичлэг 3 Радио Күнзийн Дээд Сургууль нь орлуулж болшгүй өвөрмөц давуулагтай, тухайлбал дэлхийн улс түмний хятад хэл сурах эрэлт хэрэгцээг нэн түргэн, нэн сайтар хангаж чадна. Нэгд ХОУР нь хятад хэлний сургалт явуулсан 40 гаруй жилийн туршлагатай, хоёрт, Радио Күнзийн Дээд Сургууль нь зайн сургалтын зүй тогтоол болон онцлогийг уялдуулсан байна гэжээ.
Хятадын засгийн газар 2004 оноос эхлэн гадаадад хятад хэлний сургалтын байгууламж байгуулж эхэлсэн бөгөөд Хятадын уламжлалт соёлын төлөөлөгч хүн болох Күнзийн нэрээр энэ байгууламжаа нэрлэсэн билээ. Өнөөгийн байдлаар дэлхийн 60 гаруй улс орон, газар нутагт Күнзийн нэрэмжит 200 гаруй дээд сургууль байгуулагдаад байна.
Хятад улс хийгээд дэлхийн улс орнуудын хэлхээ холбоо өдөр ирэх тутам өргөжиж гүнзгийрэхийн хирээр хятад хэлний үнэ цэнэ болон хэрэглээний үнэ ч дээшилж, гадаадын нэн олон хүн хятад хэл сурч байна. Бүрэтгэлээс үзвэл, өнөө гадаад оронд хятад хэл сурч байгаа хүний тоо 30 сяаас давсан юм байна. Күнзийн дээд сургуулийн багш хүрэлцэхгүй байгаа нөхцөл байдалд Радио Күнзийн Дээд Сургууль бий болсон юм байна.
Хятадын хятад хэлийг гадаадад нэвтрүүлэн дэлгэрүүлэх ажлын үндсний удирдах хэсгийн тамгын газрын дарга хатагтай Шюй Лин хэлэхдээ, Радио Күнзийн Дээд Сургууль байгуулагдсан нь Күнзийн Дээд Сургуулийн гадаад хэлээр сургалт явуулах талын доголдлыг нөхсөн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Радио Күнзийн Дээд Сургуулийн онцлог гэвэл маш их өргөн хүрээнд нэвтрүлэн дэлгэрүүлж чаддаг явдал болно. Гадаадад бидний байгуулсан Күнзийн Дээд Сургууль нь ихэдэхдээ хэдэн зуун оюутантай байдаг бол Радио Күнзийн Дээд Сургуулийн сонсогч, сүлжээ ашиглагч түүнээс олон мянган дахин байх жишээтэй. Күнзийн Дээд Сургуулийн багш нар нь юм бүхний мэдэх боломж байхгүй, харин Радио Күнзийн Дээд Сургууль нь Хятадын соёл, Хятад анагаах ухаан, Ү Шү зэрэг агуулгаар нэвтрүлэг бэлэтгэж, Хятадын соёлыг сурталчлах талаар маш их алхам хйиж болно гэжээ.
ХОУР нь дэлхийн таван их тивд сонсогчдын 3000 гаруй клубтай юм байна. Радио Күнзийн Дээд Сургууль нь түүний дотороос боломж сайтай улс орон, газар нутгийг сонгож, Радио Күнзийн сургалтын танхим байгуулах болно. Радио сонсогчдын клубын гишүүд радио болон сүлжээгээр хятад хэл сурч болхоос гадна мөн Хятадын засгийн газрын илгээсэн хятад хэлний багш нартай уулзаж хичээл сонсох болно. Өнөө ХОУР нь Монгол улсын Улаанбаатар хотын Үйцай дунд сургуулийн Радио Күнзийн сургалтын танхим, Кенийн Найрубигийн Радио Күнзийн сургалтын танхим, Японы Нагоёгийн Япон, Хятадын найрамдлын нийгэмлэгийн Радио Күнзийн сургалтын танхим, Оросын Улсын мэргэжлийн багшийн их сургуулийн Радио Күнзийн сургалтын танхим зэргийг оролцуулсан 10 танхимыг байгуулсан юм уу, байгуулж байна.
Радио Күнзийн сургалтын танхим байгуулж, орон нутгийн хятад хэл сурах сонирхолтой хүмүүст чанар сйатай үйлчилхийг Японы Нагоёг мужийн Япон, Хятадын найрамдлын нийгэмлэгийн Радио Күнзийн сургалтын танхимын Удирдах завлалийн гишүүн Кизава Хисаси хүсч байлаа. Тэрээр хэлэхдээ,
Радио Күнзийн сургалтын танхим байгуулж, хоёр талын туршлага хуримдуулахыг бид хүсч байна. Нэгд сургалтаас туршлага хуримтуулж, сурч байгаа хүмүүст хэрхэн нэн сайтар хятад хэл заах, хоёрт сурах материалын талаар Күнзийн дээд сургууль туслахыг хүсч байна гэжээ.
ХОУР-гийн дарга Ван Гэннянь хэлэхдээ,
Радио Күнзийн сургалтын танхим нь уйгагүй чармайж, Хятадын ард түмэн болон дэлхийн улс түмний хэл соёлын харилцаанд зам гүүр тавьж, дэлхийн янз бүрийн соёлын хөгжил болон эвсэг зохицонгуй дэлхий байгуулахыгн төлөө нааштай хувь нэмэр оруулах болно гэжээ.
|