Оны сүүлчээр, Хятадын ГХЯ-ны сайд Ян Же чи Английн хааны ордны дэргэдэх Олон улсын асуудлын судалгааны хүрээлэнд үг хэлэхдээ, Хятад улс түргэн хөгжих үйл явцдаа энх тайван хөгжлийг эрэлхийлж, хариуцлагатай том гүрэн болоход бэлэн байгаа бөгөөд бусад орнуудтай хамтран өнө батын энх тайван тогтоож, хамтран цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг цогцлон байгуулахыг хүсч байна. Өнгөрөн одож байгаа энэхүү жилийг эргэн үзэхэд, Хятад улс нь түргэн хөгжилтэй хөгжиж байгаа орон болсны хувьд нэн их идэвх зүтгэл болон уян хатан байр сууриар олон улсын үйл хэрэгт оролцож, өөрийн биелүүлэх ёстой үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, дэлхийн энх тайванг хамгаалж, хөгжлийг ахиулахад өөрийн гэсэн үүрэг хариуцлага гүйцэтгэж байгаа нь илт байна гэжээ.
Дарфурын асуудал гарснаас хойш, ялангуяа энэ жил, Хятад улс төрийн тэргүүн нарын харилцан айлчлах, харилцан тусгай төлөөлөгч илгээх болон НҮБ-ын зэрэг олон тал оролцсон нөхцөлд зохицуулалт хийх зэрэг янз бүрийн арга замаар асуудлуудыг энх тайвнаар шийдэн зохицуулахад тус дөхөм үзүүлсэн юм. НҮБ-ын энхийг сахиулах ажил хариуцсан нарийн бичгийн даргын орлогч Жеан-Марие хэлэхдээ, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хүрээнд Суданы Дарфурын асуудлыг зохицуулах талаар Хятад улс "маш чухал бөгөөд бүтээлч үүрэг гүйцэтгэсэн" байна гэжээ.
2007 он бол Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах талаар нааштай болсон жил юм. 6 талт хэлэлцээнүүд болон хоёр хамтын баримт бичиг нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад бодит төсөл тогтоон өгч, сайн сайхан үндэс суурь тавьсан юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлын гол эзэн болох Хойд Солонгос болон Америк уян хатан байр суурь авснаас гадна зохицуулалт хийж зүтгэл гаргасан Хятад улсыг дэлхий нийтээрээ анхаарч байна. Хятадын Ардын Их Сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн Профессор Жинь Цань рүн Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад Хятадын гаргасан зүтгэлийг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадаар гол болгосон 6 талт хэлэлцээний механизм нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг гааруулахаас зайлуулах талаар маш их ажил хийсэн байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах талаар Хятадын ГХЯ нь хэлэлцээг амжилттай болгох хуулийн хоёр баримт бичгийг батлах нөхцөл боломж хангасан байна гэжээ.
Цаг уурын өөрчлөлтийн асуудал бол 2007 онд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар анхаарал тавьж ирсэн чухал асуудал юм. Мөн ч энэ онд Хятадын ГХЯ-ны хүч тавьж ирсэн ажлын нэг болно. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахаар хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж Хятадын удирдагчид хоёр тал болон олон тал оролцсон нөхцөл байдалд олон удаа илэрхийлсэн юм. 9-р сард Хятадын ГХЯ-ны сайд Ян Же чи НҮБ-ын ерөнхий ассамблейн 62-р чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцоод хэлэхдээ, 2010 он гэхэд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний эрчим хүчний зарцуулгыг 2005 оныхоос 20% орчмоор, гол бохирдуулж байгаа зүйлийн нийт хэмжээг 10%-р бууруулж, ойн бүрхэцийн хэмжээ зэргийг 20%-р өсгөх зорилтыг биелүүлнэ. Хятад улс "Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах улсын төсөл"-ийн дагуу цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талын олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад хувь нэмэр үзүүлнэ гэж Хятадын засгийн газар тодорхой дэвшүүлсэн юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Буян хянав\
|