Дэлхий нийтийн анхааралд байгаа 2010' Шанхайн дэлхийн яармагийн бэлэгдэл амьтан 18-ны орой Хятадын Шанхай хотноо тодорлоо. "Хай Бао" гэдэг энэхүү цэнхэр өнгийн хүүхэлдэй маягийн бэлэгдэл амьтан нь Хятад улсын чин сэтгэлийн урилгыг дэлхийн олон оронд дамжуулж байна. Энэ нь Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажил шинэ шатанд орсныг харуулжээ. Энэ тухай манай радиогийн сурвалжлагч Цай Жинбяо Шанхай хотоос мэдээллээ.
18-ны оройны 8 цагт Шанхай хотын биеийн тамирын ордонд чийдэнгийн гэрэл цацран хөл хөгжөөнтэй байлаа, "Өлзийтэй орон-Хятадын 2010' Шанхайн дэлхийн яармагийн Бэлэгдэл амьтныг тодруулах үдэшлэг" энэ ордонд болжээ.
Шанхай дэлхийн яармаг 2010 оны 5-р сарын 1-ээс эхлээд 184 хоног үргэлжилнэ. Энэ удаагийн яармагт бараг 200 улс орон, олон улсын байгууллага оролцож, давхардсан тоогоор дотоод гадаадын 70 сая хүн үзэн сонирхож, дэлхийн яармагийн түүхэн дэх хамгийн их цар хэмжээтэй, улс орон, олон улсын байгууллага оролцсон, үзэн сонирхогчдын тоогоор ч хамгийн их байх нэг удаагийн томоохон арга хэмжээ болох тооцоотой байна.
18-ны өдөр Шанхайн дэлхийн яармаг болтол бас 865 хоног үлдээд байна:. Мөн өдөр тодорсон Шанхайн дэлхийн яармагийн бэлэгдэл амьтан нь "Хай Бао" гэдэг нэртэй, энэ нь "дөрвөн далайн эрдэнэ" гэсэн утгатай хятад үг юм. Энэ номин цэнхэр өнгөтэй хүүхэлдэйн дүрстэй дэлхийн яармагийн бэлэгдэл амьтныг харахад ханзаар "Рэнь" бую "хүн" гэдэг үсэгтэй нэлээд төстэй байж, "Гоё хот, нэн сайхан амьдрал" гэсэн Шанхайн дэлхийн яармагийн гол уриаг тусгажээ.
Үдэшлэгийн дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Шанхайн дэлхийн яармагийн ажлыг зохицуулах газрын орлогч дарга Ху Жиньжюнь энэ бэлэгдэл амьтныг зуран төлөвлөсөн утга агуулгыг тайлбарласан байна.
"Рэнь" гэдэг энэ ханз үсэг мэт дүрс нь хүний хоёр хөл шиг түшилцсэн бүтэцтэй болохоор сайн сайхан амьдрал нь чи бидний хамтын чармайлгад түшиглэх юм гэсэн санааг гаргажээ. Дэлхий дахины "хүн" болгон харилцан түшилцэж, хүн байгаль, хүн болон нийгэм, хүмүүс хоорондоо эв нэгдэлтэй байвал, хотын амьдрал мань нэн сайн сайхан болж чадах юм.
"Хай Бао" гэдэг энэ хөөрхөн бэлэгдэл амьтны тухай Олон улсын үзэсгэлэнгийн ажил хариуцсан газрын нарийн бичгийн дарга Висенте Гонзале өндөр үнэлгээ өгсөн бөгөөд бэлэгдэл амьтны тодорсон явдал нь Шанхайн дэлхийн яармагийн бүхий л бэлтгэл ажилын явц дахь нэгэн чухал бэлэг тэмдэг болж байна гэж үзжээ. Үнэндээ ч ийм байгаа юм, Шанхайн дэлхийн яармагийн ажлыг зохицуулах газрын дарга Хун Хао сувалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармагийн бэлтгэл ажил одоо шинэ ахицтай боллоо.
Бидний буй бүхий ордон талбайн барилга байгуулалт энэ оны сүүлчээр бүх ажлаа эхлүүлж, бүх ажил эхэлж хийгдэхийг батална, 2009 оны сүүлч гэхэд ажил үндсэндээ дуусч, 2010 оны 5-р сарын 1-нд яармаг эхлэхээс өмнө хагас жилийн цаг үлдээж, яармагт бэлтгэх, засан чимэглэх ажил хийх болно.
Шанхайн дэлхийн яармагийн хотхон нь Шанхай хотын төвд байрлаж, дундуур нь Хуан Пужян мөрөн урсан өргөч байдаг. Өнөөдрийн байдлаар энэ хотхоны барилга байгуулалт ид явагдаж, гол ордон талбайнууд хойно хойноосоо ажлаа эхлүүж байна. Яармагийн хотхонд урьдаар баригдах байнгын ордон талбай болох Дэлхийн яармагийн төв ба Дэлхийн яармагийн төв ордны барилга нэгэнт эхлээд баригдаж байна. Үүнээс гадна энэ хотхоны гадуур дотуурх холбогдох нэмэлт төслүүд ч урагштай явагдаж байна. Шанхайн дэлхийн яармагийн барилга байгуулалтын олон төслүүд ахицтай болж байгаагийн зэрэгцээ Дэлхийн яармагт үзэсгэлэн элсүүлэх ажил ч дэг журамтай явагдаж байна, 12-р сарын 17-ны өдөр хүртлэх байдлаар нэгэнт 184 улс орон, олон улсын байгууллага яармагт оролцох нь тодорхой болсон байна.\Уртнасан орчуулж, Буян хянав\
|