• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-19 16:29:09    
Цаг уурын өөрчлөлтийг аргацаах явдал бол хүн төрөлхтний хамтын үүрэг хариуцлага мөн [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Нийгмийн хөгжил дэвшлийг дагалдан хүн төрөлхтний оршин амьдарч байгаа дэлхийн бөмбөрцгийн цаг уурын орчин өдөр ирэх тусам муудаж байна. 2007 онд, НҮБ-ын засгийн газар хоорондын цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн мэргэжлийн комисс "цаг уурын өөрчлөлт 2007" үнэлгээний тайлан нийтэлж, бүх бөмбөрцгийн цаг уурын дулаарлын бодит байдлыг тодорхой заасан байна. Цаг уурын өөрчлөлтийг аргацаах нь хүн төрөлхтөнд тулгарч байгаа чухал их асуудал болсон юм.

     13 өдрийн хүнд хүчир хэлэлцээгээр дамжин, 12-р сарын 15-ны өдөр, Индонезид болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх их хурал бэлгэ тэмдгийн ач холбогдол бүхий "Бали арлын төсөл"-ийг баталсан байна. Энэ баримт бичиг батлагдсан явдал нь олон орнуудын цаг уурын өөрчлөлтийг аргацаах талаарх төв чанга байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд бүх бөмбөрцгийн цаг уур дулаарч байгаа асуудлын хүнд ноцтой байдлыг харуулж байна.

     НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн тайлангаас үзэхэд, 2080 он гэхэд, бүх бөмбөрцгийн дундаж дулааны хэмжээ 2—4 хэм дээшилж, цаг агаарын онц байдал олширч, тоогүй олон хүний амь нас, эд хөрөнгийн аюулгүйн байдал заналхийлэлд учрах болно. Нэг талаар, халуун бүсийн хар салхины гай гамшигт Ази болон Европын зарим хот байнга өртөх болно. Нөгөө талаар, Дэлхийн бөмбөрцгийн бусад газар нутагт ган хуурай болж, Африк, Европын зарим тариан газар нь тачирдах болно. Усны баялгийн төлөөний тэмцлээс болсон мөргөлдөөн нь нэн их олшрох юм байна.

     Ийм байдалд, олон орны Засгийн газар асуудлын хүнд ноцтой байдлыг ойлгож, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Африкийн холбооны тэргүүн нарын хурлаас наймын бүлгийн тэргүүн нарын хурлыг хүртэл, Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус хурлаас Зүүн Азийн дээд хэмжээний чуулга уулзалтыг хүртэл, цаг уурын өөрчлөлт нь олон улсын хурлын чухал сэдэв болсон байна. НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ки мун 11-р сард НҮБ-ын төв байранд сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа:

    "Цаг уурын дуулаарал нь сэжиглэгдэшгүй болсон, шинжлэх ухааны эрдэмтэд асуудлын хүнд ноцтой чанарыг тодорхойлон нотолсон. Онцолж хэлэх зүйл тодорхой, гэрч баримт бүрэн байна, эрхбиш үйл ажиллагаа авах хэрэгтэй. Эргэлзэх цаг байхгүй, хөдөлцгөөх хэрэгтэй, одоо" гэжээ.

     Хөгжиж байгаа хамгийн том орон болсны хувьд, Хятад улс бүх бөмбөрцгийн цаг уурын өөрчлөлтийг аргацаах талаар бодитой хувь нэмэр оруулсан юм. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 11-р сарын сүүлчээр Сингапурт болсон Зүүн Азийн дээд хэмжээний гуравдахь чуулга уулзалт дээр хэлэхдээ,

     "Хятад улс бол хүн ам олонтой хөгжиж байгаа орон юм, бид хамтын бөгөөд ялгаатай зарчмаа заавал нухацтай тодорхойлох хэрэгтэй. Хятад улс цаг уурын өөрчлөлтөд нухацтай хандаж байна, учир нь үүнийг бид бүх хүн төрөлхтөнтэй холбогдож байгаа явдал мөн гэж үзэж байна." гэжээ
Дурдууштай нэг зүйл нь, "Бали арлын төсөл" нь буулт хийсний дүнд гарсан зүйл юм, хөгжсэн орнуудын 2010 оноос хойш нүүрс хүчлийн хий гаргах хэмжээг багасгах үзүүлэлтийг тогтоож чадаагүй. Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг үнэнхүү зохицуулахыг хүсвэл, олон орон нэн хатуужилтай чармайлт гаргаж, хамтран ажиллаж амжилт гаргах хэрэгтэй юм. /Алтаннавч орчуулж, Э.Цогзолмаа хянав/