Хятад улс 8 жил дараалан Монгол улсын худалдааны хамгийн том түнш, 9 жил дараалан Монгол улсад хамгийн их хөрөнгө оруулсан орон болсон байна. Монголын Улсын Статистикийн Газрын хийсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2007 оны 1-ээс 8-р сарыг хүртлэх байдлаар, Монгол, Хятад хоёр орны худалдааны хэмжээ нь 1 тэрбум 220 сая ам.долларт хүрч, Монгол улсын гадаад худалдааны нийт хэмжээний тал гаруй хувийг эзэлжээ.
Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон хүмүүсийн харилцаанд боомт гарцууд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өнөөгийн байдлаар, Хятад, Монгол хоёр орон хоорондоо харилцан байнгын болон улирлын чанартай нээж ажиллуулж байгаа боомт гарц тус тус 13 байна.
Сүүлийн хэдэн жилд Эрээн хот—Замын Үүд чиглэлийн бараа тээвээр болон зорчигчдын тоо түргэн нэмэгджээ. Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, зөвхөн Эрээн хот гэхэд л 2006 онд бараа тээврийн хэмжээ нь 6 сая гаруй тоннд, хилээр зорчигчид давхардсан тоогоор сая 370 гаруй мянгад тус тус хүрсэн байна. Хоёр орны иргэд боомтоор зорчиход дөхөм үзүүлэхийн тулд, уг хоёр хотын холбогдох байгууллагууд зөвшилцөж, Замын Үүд—Эрээн хотын чиглэлийн олон улс хоорондын нийтийн автобус ажиллуулж байна. Эрээн хотынхон бас холбогдох арга хэмжээ авч, Монгол улсын иргэдийн аялал жуулчлал, худалдаа наймаа хийхэд нь дөхөм үзүүлж байна. \О.Дарамбазар орчуулав.\
|