• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-19 18:04:42    
Хатан голын дээд сав газар дагуу амьдарч байгаа салар үндэстэн

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Хатан голын дээд сав газар дагуу нутагт найман зуу гаруй жилийн түүх соёлтой Лалын шашин шүтдэг салар үндэстэн аж төрөн амьдарч байна.

     Хөх нуур мужийн төв Ши нин хотоос авто машнаар уул давааг даван зүүн өмнө тийш явж, Ла му хаьцлыг туулаад гарвал Хатан гол өндөр уулын их хавцлаас хүрхирэн бууж, эрэг дагуугийн Шүнь хуаг ундална. Эндэх нь хэдийгээр Хөх нуур Түвдийн өндөрлөгт оршдог боловч уур амьсгал маш тааламжтай газар юм.

     Шүнь хуа сяний Жэ Зишян бол саларын бүр анхны нутаг тул уг үндэстний өвөрмөц зан үйл онцлог их харагддаг. Гудамжны төвд цагаан тэмээний чулуун сийлбэртэй. Тэмээг салар үндэстэн шүтэн дээдэлдэг. Шүнь хуад уламжлагдаж ирсэн цагаан тэмээ чулуу болсон домогт салар үндэстэн хэрхэн төв Азиас нүүдлэн ирж энд нутагшсан түүхийг өгүүлжээ.

      Найман зуу гаруй жилийн өмнө төв Азийн бүс нутагт Лалын шашин шүтдэг нэг аймаг амьдарч байжээ. Аймаг бүлгийн ахмад нь улсын вангийн хавьчилга шахалтад өртөн гай гамшгаас зайлахын тулд иргэдээ дагуулан тайван амьдрах газрыг хайж зүүн зүгийг чиглэн нүүдэллэжээ. Тэд цагаан тэмээн дээр ачаа тээшээ ачиж өндөр уулыг даван, их говь манхныг туулж, ядарч зүдрэн өлсөж чангаж явсаар Хатан голын хөвөөн дэх улаан хадтай газар хүрч иржээ. Энэ үед нутгийн ус шороо, "куран судар"-ыг ачин явсан цагаан тэмээ нь алга болсон гэнэ. Ингээд эрэл болж эцсийн бүлэгт нэг булгийн дэргэдээс чулуу болсон цагаан тэмээг олж , харигн түүний дээр нь ачиж явсан ачаа тээш нь тэр хэвээрээ байсан гэнэ. Хүмүүс нутгаас авсан шороог гарган үзвэл эндэхийн шороотой эгээ адил тул саларчууд эзэн тэнгэрийн ивээсэн нутаг гэж булгийн дэргэд нутаглах болжээ. Энэ бол өнөөгийн 100 мянган хүн амтай саларчуудын өвөг дээдсийн төв Азиас Хатан голын хөвөөнд нүүдлэн ирсэн домогчилсан түүх мөн. Булгийн хөвөөний нутаг нь өнөөгийн Шүнь хуа мөн. Тэгвэл үлгэрт яригддаг тэр "куран судар" юу болов гэвэл? Шүнь хуа сяний Жэ Зишянгийн бага сургуулийн багш Хуан Жичуан "тэмээт булаг"-аас холгүй араб маягийн нэг барилгыг заагаад эртний гар бичмэл "куран судар"-ыг тэнд хадгалж байна гэлээ.

     Энэ бол "Хятадын салар үндэстний гар бичмэл куран судрын музей" мөн. Энд хадгалж байгаа куран судар бол дэлхийд гуравхан байдаг гар бичмэл куран судрын нэг мөн гэжээ.

     Түүх судлаачдын магадлан нотлосноос үзвэл, Шүнь хуагийн гар бичмэл энэ куран судар бол нийтийн он тооллын 8-р зуунаас 13-р зууны үед бичигдсэн, одоог хүртэл Хятад улсаас олдсон хамгийн эртний куран судар юм байна.

     Эртний салар үндэстэн ариун хөдөлмөрөөрөө Хатан голын хөвөөнд гэр орноо барин үеийн үед аж төрөн амьдрахдаа үндэстнийхээ өвөрмөц соёл урлагийг бүрэлдүүлсэн байна.

     Та бүхний сонсож байгаа бол салар үндэстний ардын ахмад урлагчин Хань Жаньшяны хөгжимдсэн аман хуурын хөгжим болно. Аман хуур нь салар үндэстний эртний хөгжмийн зэмсгийн нэг. Тэр нь шүдэнзний эшний хир гууль юм уу мөнгөөр хийсэн морин туурайн хэлбэртэй дундаа маш нимгэн гуулин хэлтэй 2 сантиметр хир урт аман хуур юм. Салар хүн намуухан шөнө ганцаар суугаад аман хуур хөгжимдөж сэтгэлийн уйтгараа гаргадаг гэнэ. " Салар хуар" дуулах хэлбэр нь ч саларчуудын сэтгэл санаагаа илтгэх чухал хэлбэр мөн. Саяны аман хуур тоглодог Хань Жаньшян аман хуурыг сайхан тоглохоор барахгүй "хуар"-ыг ч сайхан дуулдаг дуучин юм. Тэрээр залуудаа "хуар" сайхан дуулж, тухайн газар дээр нь үзэж харсан бүхнээ холбоотой хоршоотой дуулдаг хол ойрдоо нэртэй дуучин байжээ.

     Тэрээр хэлэхдээ, манай саларчууд үг хэлтэй гэвч үсэг бичиггүй тул үндэстнийхээ соёлыг амаар уламжилж ирсэн юм. "Хуар"-ын дуулах хэлбэр олон байдаг. Салар хуарын ялгаатай нь үндэстнийхээ хэлээр дуулдаг юм. Шүнь хуад дэлгэрсэн хуарын дуулах ая их төлөв 63 зүйл байна. Үүнд хайрын дуу, нутаг ус, байгаль орчноо магтсан, үндэстнээ магтаж, жаргалтай амьдралаа магтсан дуунууд байдаг гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/