Нэг. Цэвэрших үеийн эрүүл мэндийн тухай мэдлэг эзэмших:
Цэвэрших үе бол бие махбодийн хэвийн үзэгдэл юм. Энэ тухай өргөн мэдлэг эзэмшиж, цэвэрших үеийн бодит байдлуудыг зөв ойлгож гүнзгий таньж мэдэх шаардлагатай юм.
Хоёр. Сэтгэлийн тэнцвэрээ алдагдуулахгүй байх:
Санаа сэтгэлээ тайван байлгаж, сэтгэл өөдрөг баяр баясгалантай байдлаа хэвээр байлгаж, өвчин эмгэгтэй тэмцэхэд итгэл төгс хандаж, айж сүрдэх, зовж бухимдах зэрэг зүй бусын сэтгэлийн хөдөлгөөнийг чанд тэвчих хэрэгтэй.
Гурав. Эрүүл мэндийг эрхэмлэсэн, эе эвтэй гэр бүл байх:
Эрүүл мэндийг эрхэмлэсэн, эе эвтэй гэр бүл байх нь цэвэрших үеийн эмэгтэйчүүдийг сэтгэл санаа тайван байлгаж, бухимдал бачимдлыг нь арилгадаг төдийгүй ажил амьдралын дундаас бий болсон сөрөг нөлөөг ялан давуулж, амьдралдаа нэн итгэл төгөлдөр хандах болгодог юм.
Дөрөв. Зохих хэмжээний биеийн тамирын дасгал бэлтгэл хийхийг хатуу баримтлах:
Зохих хэмжээний биеийн тамирын дасгал бэлтгэл хийх нь биеийн хүч чадлыг алгуур аажмаар бууруулж, ажил амьдралдаа бие сэтгэл хоёр талын гүйцэд тэнхээтэй оролцоход нь тус дөхөм үзүүлдэг байна.
Тав. Ажиллаж амрахаа уялдуулахыг анхаарах:
Ажил, амьдралын жам ёсыг хатуу баримталж, сайтар унтаж амрахын тулд унтахаасаа өмнө архи уухгүй, цай уухгүй, аюул түгшүүртэй, гуниг зовлонтой кино үзэхгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй.
Зургаа. Зүй зохистой хооллох:
Цэвэрших үед эмэгтэйчүүдийн бие махбод болон бодисын солилцоонд зохих хэмжээний өөрчлөлт гарч, ходоод гэдэс хоол боловсруулах системийн чадавх бууруулдаг тул чихэр, энерги ихтэй юм уу амьтны гаралтай, өөх тос ихтэй, давс ихтэй хүнсний зүйл их идэхийг хязгаарлаж,чанар сайтай уураг, амин дэм, бичил элемент, кальци болон ширхэглэг эд нөхвөрлөж, бие махбодийн бодисын солилцооны хэвийн байдлыг хадгалах хэрэгтэй.
Долоо. Зохих сексий ажиллагаа байх сайн:
Сексын ажиллагааг зохих хэмжээгээр хийж байх нь биеийн эрүүл мэндэд тустай.
Найм. Цэвэрших хугацаа өнгөрсний дараа умайгаас цус гарахаас сэргийлэх:
Цэвэрших хугацаа өнгөрсөний дараа умайгаас цус гарахыг омтгойлж үл болно, хэрэв хэвийн бус байдал илрэх юм бол нэн даруй эмчид хандах хэрэгтэй.
Ес. Тогтмол хугацаатайгаар эмэгтэйчүүдийн тасагт шинжилгээ хийлгэх:
Цэвэрших үеийн эмэгтэйчүүд хорт хавдарт нэрвэгдэх нь харьцангуй их, иймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол хугацаатайгаар эмэгтэйчүүдийн тасагт шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй.
Арав. Цэвэрших үеийн ариун цэврийг эрхэмлэх:
Амны хөндийн ариун цэвэр—Цэвэрших хугацаанд шүд хижээлшиж эхэлдэг, зажлах хүч чадал нь ч аажмаар буурдаг тул амны хөндийгөө ариун цэвэр байлгах заншилтай болох хэрэгтэй. Арьсны ариун цэвэр--Цэвэрших хугацаанд арьсны хамгаалах чадавх нь мууддаг тул халуун усанд байнга орж, дотуур хувцсаа ямагт сольж байх хэрэгтэй. Арьсаа хамгаалахын тулд савангаар биеэ угаахгүй бол сайн. Бэлгийн эрхтэний ариун цэвэр—Ариун цэвэр, тааламжтай байхын тулд бэлгийн эрхтэнээ өдөр бүр бүлээн усаар угааж байх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\
|