• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-20 10:07:42    
Тоорын цэцгийн яруу найргийн тосгон

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын баруун өмнөд нутгийн Сы чуань мужид "Тоорын цэцгийн яруу найргийн тосгон" гэж байдаг юм. Энэ нутгийн иргэд шүлэг найраг сайн бичдгээрээ олноо алдаршсан байдаг.

     "Тоорын цэцгийн яруу найргийн тосгон" гэсэн нэрийг жуулчид өгсөн юм байжээ. Уламжлал яриагаар бол 70 гаруй жилийн өмнөх нэг хавар Тао юань сүнь тосгоны жимсчин Жинь Ши тянь гэдэг хүн нутгийнхаа жимсчдийг цуглуулан "Тоорын цэцгийн яруу найргийн чуулган" зохион байгуулсан аж. Хүмүүс элбэг ургацаа хараад сэтгэл бахдан урам оргилж, нутгийн сайн сайхныг шүлэглэж, олон сайнхан найраг бүтээсэн байлаа. Үүнээс хойш тухайн нутгийнхан байнга ингэж яруу найргийн цуглаан хийдэг болсон байв.

     Тоорын цэцгийн яруу найргийн тосгон нь Лүн чуань шань уулны нуруунд байрладаг. Хавар болох бүр Лүн чуань шань уулны нуруу нилдээ тоорын цэцэг дэлгэрч, ёстой л цэцгийн ертөнц болдог. Энэ газрын байц өндөр болохоор цэцэг дэлгэрэх нь орой байж, намартаа тал газрын цэцэг зулгарчигсан байхад энэ тосгоны цэцэг бадран дэлгэрсэн хэвээрээ байдаг юм. Энэ тосгоны хаалга хавтас, хана хэрэм дээр бүр найраг шүлэг бичээстэй байдаг. Үүнд нь дотоод гадаадын нэрт хүмүүсийн шүлэг найраг байхаас гадна олонхи нь тухайн нутгийнхны бичсэн шүлэг найраг болно.

     Аль нэг айлын хаалгыг татаад орох юм бол аягүй бол шүлгийн уралдаан хийж байгаатай нь тааралдна. Энэ тосгоныхон дүнгэж хэлд орж байгаа нялхаасаа аваад өтлөө буурлууддаа хүртэл шүлэг найраг хэлэхгүй бичихгүй хүн гэж үгүй. Зав чөлөө гардаг л бол хэд хэдүүлээ нийлэн шүлэг найргаа уншиж, харилцан үнэлнэ. Мөн энэ нь ч жуулчдын сонирхлыг их татаж, тэдний орлогыг нэмэгдүүлж байгаа аж. Ялангуяа уран бүтээлчид энэ газрыг маш их сонирхдог юм байна. Хятадын орчин үеийн нэрт яруу найрагч Шү Тин, Ман Кэ, Лэй Шү янь нар бүр энд ирж өнгөрсөн байлаа. Тухайн нутгийнхан бас янз бүрийн ёслын арга хэмжээ зохиодог байна. Лүн чуань шань уулныхан үүнийгээ тоорын цэцгийн амьдарлын хэлбэр гэж нэрэлдэг юм.

     Энэ тосгон бас өөрийн шүлэг найргийн номын сантай болсон ба сүлжээн дээр "Хятадын тоорын цэцгийн яруу найргийн тосгоны ярианы тавцан" гаргасан байна. Хятадын яруу найргийн нийгэмлэг энэ газрыг "Хятадын хөдөө тосгоны яруу найргийн эх нутаг" гэж нэрэлсэн байна.