• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-20 10:11:35    
Бүгд Найрамдах Сомали Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 637660 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2004 оны байдлаар 10 сая 400 мянга. Дийлэнх нь Сомали хүн, Самарай болон Сабу хоёр үндэстэн ястанд хуваагддаг. Түүний дотор Самарай ястан нь нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлж, Даруд, Хавэйна, Исак, Дир дөрвөн том овог аймагт хуваагддаг. Сабу ястан нь Дижир болон раханвэн хоёр том овог аймагтай. Албаны хэл нь Сомали хэл болон Араб хэл, Англи хэл, Итали хэл хэрэглэдэг. Лалын шашин бол төрийн шашин, хүн амын 95 хувь нь Мусульманчууд.

     Нийслэл: Могадиша, 2004 оны байдлаар 800 мянган хүн амтай. Халууны улиралдаа дундажаар 26 – 32 хэм, сэрүүн улиралдаа дундажаар 23 – 28 хэмтэй.

     Төрийн тэргүүн: Холбооны шилжилтийн засгийн газрын Ерөнхийлөгч Абдуллахи Юсуф Ахмед, Кенид хуралдуулсан Сомалийн холбооны шилжилтийн парламентын сонгуулиар сонгогдож, 2004 оны 10-р сарын 14-ний өдөр Найрубид тангараг өргөв.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр (Сомалийн хойт хэсгийн тусгар тогтнол)– 6-р сарын 26-ны өдөр. Үндэсний баяр(өмнөд хэсгийн тусгар тогтнол, мөн өдөр өмнөд, хойд хэсэг нийлэж, Бүгд Найрамдах Сомали Улсыг байгуулав)-- 7-р сарын 1-ний өдөр.

     Ерөнхий сайдал: Африкийн эх газрын хамгийн зүүн хэсгийн Сомалийн хойг дээр байж, өмрөш Адены булан хүрч, зүүнш Энэтхэгийн далайд тулж, баруун тийш Кени, Этиоптай хөршилж, баруун хойш Жибутитай хиллэж байна. 3200 км тэнгисийн эргийн шугамтай. Ихэнх нутаг нь халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай, баруун өмнөд хэсэг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, жил туж хуурай халуун, хур бороо бага.

     Манай тооллоос өмнөх 1700 гаруй жилийн үед Африкийн хошуунд сайхан өнөртөн гардаг "Бант" улс бий болжээ. Манай тооллын 7-р зуунаас эхлэн Арабчууд болон Персчууд энд тасралтгүй нүүж, худалдааны цэгүүд болон олон Султан улс байгуулав. 1887 онд Сомалийн хойд хэсэг нь Английн "ивээл"-д багтаж, Английн хария Сомали болов. 1925 онд Сомалийн өмнөд хэсэг нь Италийн колони болов. 1941 онд Англи нь бүх Сомалийг хяналтдаа авав. 1960 оны 6-р сарын 26-ны өдөр Сомалийн хойд хэсэг тусгар тогтнож, 7-р сарын 1-ний өдөр өмнөд хэсэг нь тусгар тогтносон бөгөөд мөн өдрөө өмнөд, хойд хэсэг нь нийлэж, Бүгд Найрамдах Сомали Улсыг байгуулав. 1969 оноос хойш иргэний дайн болон дотоодын үймээнд нэрвэгдсээр байна. \М.Цэцэн бэлэтгэв\