Хятадын худалдааны яам тун саяхан "Хятадын гэр хорооллын худалдааг хөгжүүлэх тухай санал"-ыг тарааж, 3-5 жилийн хугацаа зарцуулж, бүх Хятадын хүн ам саяас давсан 166 хотод гэр хорооллын худалдааны байгуулалт болон өөрчлөлтийг анх алхам бүрэлдүүлж, гэр хорооллын оршин суугчидийн бараа худалдан авах, хоол унд, засвар хийх, гоо сайхан, хувцас угаах, гэр ахуйн үйлчилгээ болон нөхөн сэргээгдэх эх баялагийг буцаан авах зэрэг амьдралын хамгийн үндсэн шаардлагийг хангаж, гэр хорооллын худалдааг эдийн засгийн шинэ нэмэгдлийн цэг болгох болно гэж тэмдэглэсэн байна.
Хятадын худалдааны яамны худалдааны өөрчлөт, хөгжлийн хэлтсийн орлогч дарга Ван Сиочуань хэлэхдээ, хотын оршин суугчидад хөгжсөн хот, орон унтгийн худалдааны төв хэрэгтэй байхаар барахгүй нэн чухал нь зүй зохистой, хүчин чадал нь бүрэн тэгүлдэр, зохих үйлчилгээний төвшинтэй гэр хорооллын худалдааны сүлжээ хэрэгтэй юм. Гэр хорооллын худалдааны байгуулалт нь хотын худалдааны хөгжлийн нэлээд буурай тал болсон байна гэжээ.
Тэрээр гэр хорооллын худалдааг хөгжүүлэх таван голдлогийг танилцуулсан байна.
Гэр хорооллын худалдааны төлөвлөөгөөг сайн хийх хэрэгтэй. Худалдааны сүлжээг зүй зохистой төлөвлөх бол гэр хорооллын худалдааны үйлчилгээний хүчин чадлыг биелүүлэх, адил бус худалдан авах төвшин, худалдан авах онцлог, худалдан авах зан заншлыг хангах уридал нөхцөл болох юм.
Стандарт тогтоох. Өнөө Хятадын худалдааны яам бүх Хятадын гэр хорооллын байгуулалтын стандартыг боловсруулан тогтоож, олон газрын худалдааны гол салбарууд өөр өөрийн онцлогоо үндэслэн ажлын голдлогоо тогтооход жолоодлог болох болно.
Хүчтэй аж ахуйн нэгжүүд гэр хорооллын худалдааны байгуулалтад оролцож, хотын гэр хороололд сүпэр маркет, дэлгүүр, стандарт хүнсний ногооны дэлгүүр, гуанз рестран, хийм цэвэрлэгэний газар зэрэг ард иргэдэд тустай сүжээнүүдийг байгуулхыг сайшаах болно.
Орчин үеийн техникийн арга маягийг ашиглан үйлчилгээний системийг шинэчлэх болно. Олон нийтийн мэдээ сэлтийн сүлжээ абйгуулсны үндэс дээр, нөхцөл бүрэдсэн аж ахуйн нэгжүүд сүлжээгээр худалдаа хийх, сүжээгээр үйлчилхийг сайшаах болно.
Гэр хорооллын худалдааны үлгэр жишээний ажлыг хөгжүүлэх болно. 2005 онд, худалдааны яам бүх Хятадын хэмжээнд бүх Хятадын 50 үлгэр жишээ гэр хорооллын худалдааг тогтоосон бөгөөд орон нутагд 300 орчим мужийн тэсийн үлгэр жишээ гэр хорооллын худалдааг байгуулсан юм байна. /Г. Сайн-Өлзий найруулан бэлтгэв/
|