Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн 17 дахь сонгуулийн санал хураалтын дүн 20-ны үүрээр албан ёсоор тодорч, Ханнарадан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ли Мюн-бак харьцлашгүй давуу санал авч, түүнтэй гол өрсөлдөж байсан Дайтунхап Минзушиндан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Чун Дун-юн болон нам бүлгийн бус байгууллагаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ли Хой-чанг ялж, Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгчөөр сонгодсон байна.
Ли Мюн-бак сонгуульд ялсныхаа дараа хэлэхдээ: "Ард игэдээс надад хүсэл эрмэлзэл тавьж байгааг би мэдэж байна. Маш хичээнүй байр сууриар ард иргэддээ үйлчлэх болно. Ард игэдийнхээ эрэл хүслийн дагуу би эх орныхоо эдийн засгийг эрчтэй хөгжүүлнэ. Үүний зэрэгцээ, БНСУ-ын нийгмийг нэн эв зохицонгуй болгож, үндэстний эв санааны нэгдлийг биелүүлнэ" гэлээ.
Чун Дун-юн болон Ли Хой-чан мөн өдөр тус тус үг хэлж, сонгуулийн дүнг хүлээнэ хэмээн илэрхийлсэн байна. "Өнөөдөр би ард игэдийн дэмжсэн саналыг авч чадаагүй боловч, ирээдүйд эх орныхоо төлөө ард иргэдтэйгээ хамтаар цаашид чармайн ажиллана. Хүндэд сонгогчид оо, би уг сонгуульд ялагдлаа, би ард иргэдийн сонголтыг бүрэн хүлээн авна" гэж тэд илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр үг хэлж, Ли Мюн-бакт баяр хүргэсэн бөгөөд уг сонгууль шударга голч байдалд болсныг тэмдэглэжээ. "Засгийн эрхийг нааштай хүлээлгэн өгөх,хүлээн авах ажлыг гүйцэтгэхэд Засгийн газар бэлэн байгаа бөгөөд үүрэгт ажлын үлдсэн хугацаандаа олон ажлаа сайн хийнэ" гэж уг төлөөлөгч илэрхийлсэн байна.
Сурвалжлагч сонгуулийн тойрогт хэсэг сонгогчтой уулзаж, Ли Мюн-бакт саналаа өгсөн учир шалтгааныг нь сонирхсон юм. Нэг эмэгтэй сурвалжлагчид хандан хэлэхдээ: "Манай эдийн засгийн байдал тийм ч сайн биш байна. Ли Мюн-бакийг Ерөнхийлөгч болох чадвартай хүн гэж би үзсэн тул түүний төлөө саналаа өгсөн" гэжээ.
Энэ сонгогчийн үг нь Ли Мюн-бакийг дэмжсэн зонхилох хүмүүсийн санаа бодлыг харуулж байгаа юм. Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд хэдийгээр 4, 5 хувийн түвшинд хүрч байгаа боловч, баян ядуугийн зөрүү ихэсч, орон сууцны байшингийн үнэ түргэн өгч, ажилгүйдэгсэд олшрон, татварын дарамт хэт хүндэрч, ард иргэдийн амьжиргааны түвшин нь тодорхой хэмжээгээр сайжирч чадаагүйг ойлгосон байна. Ингээд тэд том аж ахуйн нэгжийн удидлага, Сеул хотын захирагч асан Ли Мюн-бакт маш их найдвар тавьж, "эдийн засгийн талаар чадвартай" энэ хүн улс орны эдийн засгийг шинэ түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхийг хүсч байсан, Ли Мюн-бак ч сонгуулийн явцад эдийн засгийг хөжүүлэхийг зорьсон байгаа нь ард иргэдийн санаа сэтгэлд нийцсэн байна хэж сонгогчид үзжээ.
Ли Мюн-бак Ерөнхийлөгчөөр сонгдсоныхоо дараа бас их олон өрсөлдөөн сорилтод тулгарч байна. Энэ нь дараах хэдэн талаар илэрч байна: Юуны өмнө, BBK хувьцааны ханшийг эзэмдсэн хэрэгт холбоотой хэмээн Ли Мюн-бакийг Үндэсний ассамблэй сэжиглэсэн асуудлаарх шалгалтын дүн нь ирэх жилийн 2-р сарын 25-нд тушаалд урашгтай ороход нь нөлөөлөх эсэхийн асуудал юм. хоёрт, Ли Мюн-бак засгийн эрхийг нааштай явуулж чадах эсэхийн асуудал болно. Гуравдугаарт, Ли Мвн-юнгийн сонгуулийн явцад дэвшүүлсэн эдийн засгийн зорилтдоо хүрч, ард игэддээ бодитой ашиг хүртээж чадах асэхийн асуудал юм. Үүнээс гадна, Өмнөд Солологос бологн Америкийн харилцаа, Өмнөд Хойд хоёр Солонгосын харилцаа ялангуяа Хойд Солонгосод авах бодлого нь Но Му-хёны Засгийн газрын нээсэн "Эвлэрэл, хамтын ажиллагаа, энх тайван" замаар цаашид замнах уу эстгүүл шинэ бодлого тогтоох уу гэсэн бол Ли Мюн-бакт тулгарах асуудал болно гэж Өмнөд Солнгосын хэвлэл мэдээлийнхэн үзэж байна. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|