Үйлдвэрллийн аюулгүйн баталгааны ажлыг нухацтай эрчимжүүлж, үйлдвэрлэлийн аюулгүйн салбар дахь авилгалын эсрэг тэмцлээ гүнзгийрүүлж ахиулахын тулд, ХКН-ын сахилга бат шалгах дээд байгууллага болох ХКН-ын Төв Хорооны Сахилга Бат Шалгах Төв Комиссын нийтэлсэн шинэ тогтоолыг сүүлийн үеэс хэрэгжүүлж эхэлсэн банйа. Энэ шинэ тогтоолд үйлдвэрлэлийн аюулгүй талаар осол гаргасан хариуцалгатай хүнийг шийтгэх тухай "ХКН-ын сахилга батын шийтгэл олгох дүрм"-ийг цаашид нарийсгаж хатуу тогтоосон банйа. Үүнтэй холбогдуулан ХКН-ын Төв Хорооны Сахилга Бат Шалгах Төв Комиссын 20-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал нь хоёр чухал мэдээг нийтлэв: Энэ нь тухайлбал нэгд, ХКН нь намын дотоодын залхаан цээрлүүлэх дүрмээ цаашид боловсронгуй болгоно. Хоёрт, Хятад улс өөрийн орныхоо онцлогт тохирсон үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хариуцалга нэхэмжлэх хуулийн тогтолцоог бүрдүүлсэн гэсэн болно.
Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, энэ оны 1-ээс 11 сард Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдалтай холбогдсон ослын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.8%-иар буурч, 5 жил дараалан бууралтын байдлаа хадгалж чадсан байна. Гэвч Хятадын Засгийн газар мөн "байдал хүнд байна" гэж бүх Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг тэмдэглэж байгаа бөгөөд онц их осол байн дахин гарч байсны шалтгааныг зөвхөн хөгжлийн хэлбэр бүдүүлэг, аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ шинжилгээ судалгаа хийгээгүйгээр өргөтгөж байсан зэрэг хүчин зүйлээс боллоо гэж үзэхээ больж, хүний хүчин зүйлээс болсон шалтгааныг улам чухалд үзэж, хууль дүрэм зөрчсөн төрөл бүрийн ажиллагаанд шийтгэл өгөх, осол гарсантай холбоотой хариуцалгатай хүнээс хариуцлага нэхэмжлэх ажлаа цаашид эрчимжүүлж байна. Сүүлийн үеэс хэрэгжүүлсэн ХКН-ын Сахилга Бат Шалгах Төв Комиссын шинэ тогтоолыг энэ талын ажлын бодитой илэрэл гэж хэлж болох юм. Энэ тухай ХКН-ын Сахилга Бат Шалгах Төв Комиссын нарийн бичгийн даргын орлогч Гань И-шэн танилцуулж хэжлэхдээ, "Энэ нь тогтсон нэг салбар дахь сахилга бат зөрчсөн асуудлыг шийдхэхэд 'ХКН-ын сахилга батын шийтгэл олгох тухай пүрм'-ийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар Төв Хорооны Сахилга Бат Шалгах Комиисоос анх удаагаа гаргасан бодитой тогтоол, мөн ч намын дотоодын залхаан цээрлүүлэх дүрмийг цаашид хөгжүүлж боловсронгуй болгосон тогтоол юм. Үүнийг нийтлэн хэрэгжүүлж байгаа нь үйлдвэрлэлийн аюулгүй байдлын ажлыг баталгаажуулж, үйлдвэрлэлийн аюулгүйн салбар дахь сахилга бат зөрчсөн ажиллагаа хийгсдийг залхаан цээрлүүлж, үйлдвэрлэлийн аюулгүйн салбар дахь авлигалын эсрэг тэмцлийг цаашид гүнзгийрүүлж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгө болон олон нийтийн эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулхад тун чухал ач холбогдолтой юм гэжээ.
Үүнээс өмнө, Хятадын "Эрүүгийн хууль", "Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хууль" зэрэг хуулиуд болон Төрийн Зөвлөлийн нийтэлсэн үйлдвэрлэлийн аюулгүй байдалтай холбогдсон осол гаргасан хүнээс засаг захиргааны хариуцлага нэхэмжлэх, ослын байдлыг мэдүүлэх, шалгалт хийх тухай дүрэм, Ерөнхий Прокурорын Газар болон Дээд Шүүхийн боловсруулан гаргасан хууль зүйн холбогдох тайлбар зэрэг хууль тогтоолууд нь үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах ажлыг журамжуулсан юм. Үйлдвэрлэлийн Аюулгүй Байдлын Хяналт, Удирдлагын Үндэсний Ерөнхий Газрын дарга Ли И-жүн хэлэхдээ: "уг тайлбарыг боловсруулан гаргаснаас хойш, үүнээс өмнө нийтэлсэн хууль дүрмүүдтэй харилцан уялдаж, намын сахилга бат, улс төрийн сахилга бат, засаг захиргааны шийтгэл болон эрүүгийн шийдгэл зэрэг агуулагыг хамарсан, манай орны байдалд нийцсэн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хариуцлага нэхэмжлэх хуулийн тогтолцоог бүрдүүлсэн болно гэжээ.
Ли И-жүн намын дотоодын энэ шинэ тогтоолыг шинэ "зэвсэг" хэмээн нэрлэжээ. Түүнийг хэрхэн бодитойдр хэрэгжүүлэх талаар тэр цааш нь хэлэхдээ, үйлдвэрлэлийн аюулгүйн салбар дахь үүрэг тушаалаа урвуулан ашигласан, эрх мөнгөний золио хийсэн, албан тушаалтан болон наймаачид сүлбээлдсэн зэрэг ялзран доройтсон ажиллагаа хийгчдийг хатуу залхаан шийтгэнэ. Үйлдвэрлэлийг аюулгүй байдалд явуулах лиценц олгох, батлан зөвшөөрөх, хяналт тавьж удирдах, хууль хэрэгжүүлэх зэрэг гол чухал талаар тогтоон барих, тийм байдал гарахаас сэргийлэх ажлаа эрчимжүүлнэ. Хууль хэрэгжилтийн явц дахь алдаа дутагдлаа халан сайжруулах мехнизм, хариуцлага нэхэмжлэх дүрэм бүрдүүлэн боловсронгуй болгоно гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, үүрэг тушаалаа урвуулан ашиглаж, ард иргэдийн эд хөрөнгийн аюулгүй байдалд том гарз хохирол учруулагсдыг яасан ч өмгөөлөн хаацайлж болохгүй гэжээ.
Энэ сарын дунд 10 хоногт Хятадын Шаньши мужийн Хүнтүн шяний нэг нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 105 хүн амь насаа алджээ. Ли И-жүн үүний тухай хэлэхдээ, уг хэргийн техникийн шалтгаанийг тодлоод байгаа хэдий ч, энэ хэргийн ар дахь эрх мөнгөний золио хийсэн, ялзран доройтсон үйл ажиллага байх эсэх нь шалгалтын гол талуудын нэг нь болно гэжээ. Онц том осол гаргагчдаас хариуцлага нэхэмжлэх тухай яамны хэмжээний зохицуулгын мехнизмыг өнөө бүрдүүлээд байна гэж тэр тэмдэглэжээ. \Номин, Пэрлаймаа орчуулж О.Дарамбазар хянав.\
|