Алдарт дуучин Буяндэлгэр 1932 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы шинэ барга зүүн хошуунд малчны гэрт төржээ. Тэр бол алдарт дуучин, хөгжмийн сурган хүмүүжүүлэгч, улсын 1-р зэрэглэлийн жүжигчин хүн юм. 1949 онд хошууныхаа наадмын хурал дээр анх тайзанд гарч уртын дуу дуулаад дууны авьяасаа үзүүлсэн байжээ. 1951 онд Хөлөн-буйр аймгийн уран сайханы бригадад жүжигчин болж, дараа жилд нь Өвөр Монголын дуу бүжгийн чуулганд шилжин ирж гоцлол дуучин болов. 1953 онд бүх Хятадын ардын хөгжим бүжгийн үзүүлэг тоглолтод оролцож, шилдэг тоглолтын шагнал хүртсэн байна. 1955 онд дэлхийн залуучуудын 6-р наадамд оролцож, энэ наадамд тэрээр " халиун морь", " саруул тал" зэрэг Монгол үндэстний ардын уртын дуу дуулсан байна. Тэр яруу эгшиглэнт тунгалаг хоолойгоороо Монгол үндэстний уртын дууны рид шидийг гайхуулж, бүх үзэгчдийг согтууруулсан бөгөөд түүнийг " ховорхон тунгалаг хоолойтой дуучин" гэж дэлхийн олон орны сонсогчид үнэлж, мөн энэ дуугаараа тэр алтан медаль хүртэж, эх орондоо яруу алдар авчирч өгсөн байна.
Буяндэлгэрийн хоолой уянга тунгалаг, саруул хөдөөгийн сайхан үзэмжийг хүн бүхэнд харуулж байгаа шиг гоё дуулдагаараа Хөлөн-буйрын тал нутгийн ардын дууны урсгалын гарамгай төлөөлөгч болсон юм. Түүний дуулсан дуу нь өргөн олон сонсогчдын халуун сайшаалыг хүлээж, дотоод гадаадад маш их нэр хүндтэй. " Соёлын их хувьсгал" дууссаны дараа, Буяндэлгэр Өвөр Монголын урлагын сургуульд шилжин ажиллаж, уртын дуу зааж, олон залуу дуучин хүмүүжүүлсэн юм. 1983 онд Шин Хүгуантай хамтран, " Хөлөн-буйрын ардын дууны эмхэтгэл" найруулан хэвлүүлж, үндэстний хөгжмийг мандуулан уламжлахад хувь нэмэр оруулсан юм. Одоо Буяндэлгэр Хятадын хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүн, Өвөр Монэголын хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүнээр ажиллаж байна.
Түүний дуулсан гол дуунууд гэвэл:
" саруул тал", " эр бор харцгай", " үзэсгэлэн сайхан Өвөр Монгол" зэрэг байна.
Уртын дууны тухай ярихад алдарт дуучин Буяндэлгэр ер бусын хувь нэмэр оруулсан гэж үнэлэхэд буруудахгүй юм. /Пэрлаймаа дөхөмчлөн орчуулав/
|