• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-24 10:15:07    
Кальци нөхвөрлөхөд анхаарах зүйлүүд Нэг. Кальци нөхвөрлөх хүнээрээ шалтгаална

Хятадын Олон Улсын Радио

      Хүмүүс эрүүл энх байхын тулд кальци нөхвөрлөхийг ямагт анхаарч байдаг. Гэтэл бишгүй олон хүмүүс өөр өөрийн магадлаж төсөөлснөөрөө чанар сайтай гэж үзсэн бүтээгдэхүүнээрээ л кальци нөхвөрлөдөг байна. Энэ тухай эрдэмтэн мэргэжилтнүүдийн сануулж буйгаар, кальци нөхвөрлөх нь хүн бүхэнд тохирох биш бөгөөд адил бус хүмүүст кальци нөхвөрлөх адил бус бүтээгдэхүүн болон арга сонгох хэрэгтэй юм байна.

     Жишээлбэл, ходоод гэдэс болон хоол боловсруулах системийн чадавх нь хэвийн ажилладаг хүн бол нүүрсхүчлийн кальцийг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой юм байна. Үүний эсрэгээр, ходоод гэдэс болон хоол боловсруулах систем нь таагүй болсон хүн бол үзмийн хүчлийн кальци, нимбэгийн хүчлийн кальци болон сүүний хүчлийн кальци сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой юм.

     Хоёр. Кальци нөхвөрлөхийн зэрэгцээ наранд ээх сайн

      Кальцид нэг сайн түнш байдаг, тэр бол амин дэм D юм. Бие махбодид кальци нөхвөрлөхийн зэрэгцээ, хэрэв амин дэм D-гийн оролцоогүй бол хэдий их кальци нөхвөрлөсөн ч хүний биед шингэж чадахгүй харин шууд биеийн гадна гардаг байна.

     Хүний биед нийлмэл амин дэм D байлаа ч гэсэн наранд биеэ ээх энэ чухал нөхцөл байх хэрэгтэй. Наранд ээхэд хүний арьсны тослог зүйлд байдаг ямар нэг бодис нь нийлмэл амин дэм D болоод хүний биеийн кальци хүлээн авахад нь дэм болдог байна. Иймээс кальци нөхвөрлөхдөө биеийн тамирын дасгал бэлтгэлд байнга оролцож, наранд биеэ сайтар ээж байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, кальцийг нэн сайтар хүлээн авахын тулд бас амин дэм D хольсон нийлмэл кальци нөхвөрлөх шаардлагатай байгаа юм. Зарим хүмүүсийн үзэж буйгаар, кальцийн бэлдмэл хэрэглэхийн зэрэгцээ амин дэм D идэх нь мөн сайн үр дүнд хүрч чадах юм байна. Гэвч энэ бол зүй бус бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй юм гэж бидэнд сануулж байна.

      Амин дэм D-тэй кальцийн бэлдмэлийн бүрэлдэхүүнүүд болон найрлагын хэмжээ нь шинжлэх ухааны үндэс баримттай байгаа юм. Амин дэм D нь хэдийгээр хүний бие махбодийн кальцийг хүлээн авахад тус дөхөм үзүүлдэг боловч хэтэрхий их хэрэглэвэл толгой эргэх, бөөлжис хүрэх, толгой өвдөх зэрэг байдал илэрдэг юм. Иймээс кальци нөхвөрлөхийн зэрэгцээ эмчийн сануулгаар зохих хэмжээний амин дэм D нөхвөрлөж байх хэрэгтэй.
Гурав. Бө цай Дүүпүү хоёрыг хольж идэж болохгүй.

     Кальци дутагдахаас сэргийлэхийн тулд нэн олон хүмүүс кальци нөхвөрлөж болохуйц хүнсний бүтээгдэхүүнүүд идэхийг анхаарч, ялангуяа нэн олон хүмүүс бө цай дүүпүүтэй шөлийг байнга хэрэглэж байна. Энэ бол их олон хүмүүс бө цай болон дүүпүү хоёрыг хольж идэж болдоггүйг мэдэхгүй байгаа хэрэг юм. Үнэндээ ингэж хэрэглэх нь кальцийн гүйцэтгэх үүргийг алдагдуулж байгаа хэрэг юм.

     Бө цайд өвсний хүчил элбэг агуулагдаж байдаг. Энэ нь дүүпүүнд байдаг кальцтай нийлэхээрээ нийлмэл өвсний хүчлийн кальци болон хувирдаг. Энэхүү нийлмэл өвсний хүчил нь хүний биеийн кальцийг хүлээн авахад муугаар нөлөөлдөг байна.

     Зөв хэрэглэх арга нь, бө цайгаа урьдаар буцалсан усанд дүрж өвсний хүчлийг нь гаргасны дараа дүүпүүтэй хамт хэрэглэж болно.

     Дөрөв. Ясны кальцийг авах зөв арга

     Ясанд кальци элбэг байдаг ч түүний кальцийг шөлөнд нь уусгахад бэрхтэй юм. Кальци нөхвөрлөх шөлийг зөв хийх арга гэвэл, ясаа хагалж үйрүүлээд өндөр даралттай тогоонд хэдэн цагаар чанахад үр ашигтай бүрэлдэхүүн нь шөлөндөө гүйцэд шингэж чаддаг байна. Шөлөө уухдаа зөөлөрсөн ясыг нь сайтар зажлах нь кальцийг гүйцэд хүлээн авахад сайн нөлөө үзүүлэх болно.\Л.Буянтогтох орчуулав\