Хятадын их дээд сургуулийн хамгийг том номын сан бол 1985 оны 9-р сарын 20-ны өдөр Шанхайн Зам харилцааны их сургуулийн хашаанд байгуулагдсан Бао Жаолүн нэрэмжит номын сан болно. 73 метр өндөр, 20 давхартай энэ номын санг Шянганы нэрт аж ахуйн эзэн Бао Юйган бэлэглэсэн юм. Номын сан нь гол байшин, уншилгын танхим, эрдэм шинжилгээний өгүүлэл унших танхим зэрэг гурван хэсгээс бүрэлдэж, барилгын нийт талбай нь 26 мянга гаруй квадрат метр байж, тухайн үед Хятадын их дээд сургуульнуудын дотроо хамгийн том номын сан байжээ. Дөрвөн давхар бүхий уншилгын танхимд нь 2200 гаруй суудалтай байдаг. Номын гарцаг редакторлох, хадгалах, ном зээлэх зэрэг ажлыг цөм тооцоолон бодох машнаар гүйцэтгэж байжээ.
Байшингийн орой дээрээ устай анхны номын сан: Хятадын байшингийн орой дээрээ устай анхны номын сан бол 1988 онд байгуулагдсан Хүнань мужийн Нигмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын сан болно. Номын агуулах болон уншилгын танхимыг зундаа сэрүүн, өвөлдөө дулаан байлгаж, ном судар хадгалах болон уншигчдад тав тухитай орчин ахуй бий болгож өгөхийн төлөө 4400 гаруй квадрат метрийн барилгын талбайтай, 750 мянга гаруй ширхэг ном хадгалж байсан энэ номын сангийн 6 давхарын орой дээр ус хадгалах төхөөрөмж байгуулсан юм байна.
Тоглоомын хамгийн том номын сан: Хятадын тоглоомын хамгийн том номын сан бол 1984 оны эхээр Тяньжиньд байгуулагдсан тоглоомын номын сан болно. Энэ шинэ хэлбэрийн номын санд дотоод гадаадад үйлдвэрлсэн оюуны, цахилгаан хөдөлгүүрт, алсын жолоодлоготой гэх зэргийн 4000 гаруй ширхэг тоглоом байж, хүүхдийн наадам тоглоомын дунд оюун ухаанаа нээж, мэдлэг нэмэгдүүлэхэд зориулсан байдаг.
Хамгийн олон уншигчтай аймагийн шатны номын сан: Хятадын хамгийн олон уншигчтай аймагийн шатны номын сан бол Дачин хотын номын сан болно. Энэ номын сан нь хот хөдөөг уялдуулж, ажилчин тариачны уялдуулсэн хотын онцлогтоо зохицохын төлөө номын сангийн сүлжээ бүрдүүлж, ном бичгээ чөлөөтэй уншуулах болон уншигчдад ном бичиг хүргэж өгөх зэрэг аргаар үйлчилгээгээ сайжруулснаас нэг сая гаруй хотын хүн амын дотор хүн тутам жилд гурав удаа номын санд орж, хүн тутам 10 ширхэг ном зээлж, уншигчдын үйлчлүүлсэн хэмжээ нь Хяталдын хэмжээнд тэргүүлсэн юм байна. \Цэцэн орчуулж, хянав\
|