• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-24 15:36:02    
Гирин муж гэр хорооллыг өөрчилсан тухай тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын зүүн хойд нутгийн Гирин муж сүүлийн гурван жилийн турш гэр хорооллуудад өөрчлөлт хийж оршин суугчдын орон сууцны нөхцөл байдлыг ихээхэн сайжруулсан байна. Удаан жил гэр хороололд амьдарсаар ирсэн иргэд энэ өвөл дулаан өвөлжиж байна.Энэ талын байдлыг ойлгохоор манай сурвалжлагч саяхан Гирин мужид томилолтоор очив.

     Хятад улс байгуулагдсаны эхний үед хотын дүүргүүдээр барьсан шавар чулуун байшин болон газар хөдлөлтөөс сэргийлэн төвлөрүүлэн барьсан шавар тоосгон байшин, бас зарим түр барьсан байшин зэргийг гэр хороолол гэж хэлж бий. Зөвхөн Гирин мужийн төв Чан чүнь хотод гэр хорооллын талбай 7 сая гаруй хавтгай дөрвөлжин метрт хүрч байна. Хятадын зүүн хойд нутаг хүйтэн мөртөө өвөл урт тул гэр хороололд суудаг иргэдийн амьдрал маш хүндрэлтэй юм.

    Сүүлийн 20 гаруй жилийн турш, Хятадын эдийн засаг хөгжин, хотын байгуулалт түргэсэхийн хирээр өндөр өндөр давхар байшин сүндэрлэн босож, улам олон хүн ардын орон сууцны нөхцөл байдал сайжран, саруул уужим орчинд тавтай сайхан амьдрах болов. Гэр хороололд амьдардаг хүмүүс үүнийг хараад бахархахын зэрэгцээ атааррхан тэгш бус гэж үздэг. Гэвч тэдний хувьд орлогын шалтгаанаас болж мөрөөдөхөөс биш биелэгдэх зүйл биш юм.

    Гирин муж гэр хорооллын асуудлаар олон арга хэмжээ авч дэс дараатай зохицуулсаар ирлээ. 2005 оны сүүлчээр Гирин муж "гэр хорооллын өөрчлөлтийн тухай хэрэгжүүлэх санал"-ыг боловсруулж, гурван жилд багтаан хотын 15 сая хавтгай дөрвөлжин метр талбайтай гэр хорооллыг өөрчлөх үүргийг үндсэнд нь биелүүлж, гэр хороололд амьдардаг 300 мянга гаруй айл өрх , 1 сая гаруй оршин суугчдын орон сууцны нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд сайжруулна гэж дэвшүүлсэн байна. 2006 оны эхээр Чан чүнь хотын гэр хорооллыг өөрчлөх ажил бүх талаар эхэлсэн юм.

     Энэ оны 11-р сард Чан чүнь хотын Туань Шаньжэ зэрэг гэр хорооллыг өөрчлөн байгуулах ажил дуусч, уулын оршин суугчид шинэ сууцныхаа түлхүүрийг авцгаасан байна.

     Эх сурвалжаас үзвэл, оршин суугчдын орон сууцны нөхцөл байдлыг үндэснээс нь сайжруулахын тулд шинээр байгуулсан орон сууцны хамгийн бага талбайг 49 хавтгай дөрвөлжин метрээр хязгаарлаж, үүнээс гадна 54, 64 хавтгай дөрвөлжин метр талбайтай байгуулна гэж Гирин мужийн барига байгуулалтын хороо тогтоов. Уул талбайгаас илүү гарсан хэсгийг хавтгай дөрвөлжин метр бүр барилгын өөрийн өртгийн гурваны нэг хувийн үнээр оршин суугчдад худалдан өгч, үлдсэн хэсгийг засгийн газар зохих хэлбэрээр барилгыг хариуцсан байгуулсан байгууллагад нөхвөр олгох юм байна. Гирин мужийн гурван жилд гэр хорооллыг өөрчлөх төлөвлөгөө энэ жил урьдчилан биелэгдэх юм байна. Орон сууцгүй нэн ядуу айл өрх болон өргөн олон тариачдын орон сууцны нөхцөл байдлыг сайжруулахын төлөө 2008 онд хямд үнэтэй орон сууц түрээслэх болон хөдөө тосгоны шавар, өвсөн гэр байшинг өөрчлөхөөр Гирин мужийн засгийн газар шийдсэн байна. \Урангоо орчуулж бэлтгэв\