• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-24 15:56:58    
Монголчууд ба морь

Хятадын Олон Улсын Радио

     Өвөр монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш, профессор, мал эмнэлэгийн шинжлэх ухааны доктор Манлайн "Монголчууд ба морь- монгол үндэстний морины соёлын дээж зуун билиг оршвой" бүтээлийг морь судлалын чиглэлээр туурвигдсан томоохон бүтээлийн нэгд зүй ёсоор тооцдог.

     Ном нийт 9 бүлэг 53 хэсэгтэй. "Ажнай хүлэг- Хүн төрөлхтний морины соёлын өлгий" гэсэн нэгдүгээр бүлэгт археолог, түүхийн ухааны үүднээс, Төв Азийн Монголын өндөрлөг бол хүн төрөлхтөн хийгээд морины үүссэн газар гэсэн санааг өгүүлжээ. "Мандах наран-монгол үндэстний морины соёлын үүсэл" нэртэй дараагийн бүлэгт хадны зураг, чулуун дурсгал зэрэгт тулгуурлан хүн төрөлхтөн морь унах ур мэргэжлийг эзэмшсэн талаар өгүүлж морины соёл өрнө дахинаас дорно дахинд уламжлагдсан гэсэн уламжлалт үзлийг залруулсан байна.

     "Дүүлэх харцгай- монголчуудын адуу шинжих ухаан" гэсэн бүлэгт монголчуудын адуу шинжих гүн гүнзгий ухааныг түүхэн хөгжлийн явцтай нь нарийн уялдуулан тайлбарласан бол "Цагаан арслан-монголчуудын морь сургах ухаан" гэсэн бүлэгт морийг номхотгосон түүхийг дурдан морийг тэжээн арчлах болон сургах зарим аргын талаар өгүүлжээ.

     "Мөнгөн сар" бүлэгт адуу үржүүлэх хийгээд адууны бэлчээр, өвс тэжээл, ашиг шимийнх нь талаар нарийн тодорхой заасан бол "Суман цагаан-монголчуудын адуу эмчлэх ухаан" нэрт дараагийн бүлэгт адуу эмчлэх монголчуудын уламжлалт технолог, эмчилгээний зарим аргуудын талаар тодорхой дэлгэн өгүүлсэн байна. "Тас бүргэд- монголчуудын морь уралдуулах ёсон", "Эрдэнийн хүлэг- монголчуудын морийг эрхэмлэн хүндэтгэх ёсон", "Начин шонхор- монголчуудын морь чимэглэх ёсон" бүлгүүдэд монгол үндэстний угсаатны зүй болон хэл уран зохиол, ардын язгуур урлагийн үүднээс морины хол зам даах тэсвэр, ур чадал хийгээд монголчуудын морийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн ёс учир, морь чимэглэн гоёх зан үйлийн талаар дэлгэрэнгүй бичжээ.

     "Монголчууд ба морь- монгол үндэстний морины соёлын дээж зуун билиг оршвой" бүтээл нь монголчуудын адуу маллан өсгөх ухааныг шинжлэх ухаан талаас нь нарийн тайлбарлан дүгнэсэн, эрдэм шинжилгээний үнэт бүтээл юм.