Хятадын тэрбум гаруй хүн ардын аз жаргал амар амгалантай нягт уялдаа холбоотой "Нийгмийн даатгалын хууль"-ийг 23-нд хууль тогтоох журам гуримд орууллаа. Уг хуулийн төсөлд Хятадын нийгмийн даатгалын хууль дүрмийн үндсэн хүрээг тогтоож, Нийгмийн даатгалын хамрах хүрээ хэмжээ, эдлүүлэх нөхцөл боломж болон Нийгмийн даатгалын сангийн хяналт удирдлага зэргийг нотлон тогтоож, зарим дүрэм тогтоолд нь бас ирээдүйд өөрчлөлт хийх зай үлдээсэн байна. Хятадын засгийн газрын энэхүү хуулийг тогтоож байгаа хамгийн чухал зорилт бол даруй хүн арддаа хөгжлийн үр өгөөжийг эдлүүлэх гэсэн болно.
Хятадын хүн амын хөгшрөлтийн хурд түргэсч байгаа болон ажлаар хангагдах хэлбэр олширч байгаа, хотжилтын түвшин тасралтгүй дээшилж байгаа зэргээс болж, Хятадын Нийгмийн даатгалын дүрмийг цаашид боловсронгуй болгох шаардлагатай болсон байна. Хоёр сарын өмнө хуралдсан ХКН-ын 17-р их хурал дээр Хятад улсын дарга Хү Жинь тао Хятадын Нийгмийн даатгалын дүрмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон өгүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, хот хөдөөгийн оршин суугчдын нийгмийн баталгааны системийн байгуулалтаа түргэтгэнэ. Аж ахуйн нэгж, албан байгууллага, төсвийн байгууллагын өндөр насны даатгалын үндсэн дүрэмд өөрчлөлт хийхээ ахиулж, хөдөө тосгонд өндөр насны даатгалын дүрэм тогтоохыг судална. Хот суурины ажилтан ажилчдын эмчилгээний үндсэн даатгал, хот суурины оршин суугчдын эмчилгээний даатгал, хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмчилгээний дүрмийн байгуулалтыг тал бүрээр хөгжүүлнэ гэжээ.
8 бүлэг, 63 заалттай "Нийгмийн даатгалын хууль"-ийн төсөлд Хятадын нийгмийн даатгалыг өндөр насны үндсэн даатгал, эмчилгээний үндсэн даатгал, ажлын осол эндлийн даатгал, ажилгүйдлийн даатгал, төрөлтийн даатгал гэсэн 5 төрөлд хуваасан байна. Төр улсаас үүгээр дамжуулан хүн ардынхаа өтлөх, өвчлөх, ажлын аваар осолд өртөх, ажилгүйдэх, хөнгөжих зэрэг байдалд шаардлагатай эд материалын тусламж олохыг баталгаажуулах болно. Уг хуулийн төслийг 23-нд Хятадын хууль тогтоох байгууллага—БХАТИХ-ын байнгын хороонд хянан хэлэлцүүлэхээр өргөн барих үед Хятадын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд Тянь Чэн пин танилцуулж хэлэхдээ, уг хуулийн төсөлд Хятадын нийгмийн даатгалын хууль дүрмийн үндсэн хүрээг тогтоож, голдуу нийгмийн даатгалын зарчим, даатгалын төрлүүдийн хамрах хүрээ хэмжээ, нийгмийн даатгалын өгөөжтэй төслүүд болон эдлүүлэх нөхцөл боломж, нийгмийн даатгалыг гүйцэтгэх албан байгууллага, Нийгмийн даатгалын сангийн хяналт удирдлага зэргийн агуулгыг дүрэмжүүлж, "өргөнөөр хамарч, үндсэн зүйлийг даатгалд оруулах, олон давхаргыг хамруулж, үргэлжлэн хөгжүүлэх" чиг хандлагыг нотлон тогтоосон юм гэжээ.
Уг хуулийн төсөлд хот хөдөөгийн оршин суугчдын нийгмийн баталгааны систем байгуулахаар зорилт болгож, Нийгмийн даатгалын хамрах хүрээ хэмжээг өргөтгөж, улс орон, хүн хэрэглэгч байгууллага нэгж болон хөдөлмөрчдийн нийгмийн даатгалын талын эрх үүргийг тодорхой тогтоосон байна. Хуулийн төслийн дагуу Хятад улс хөдөө тосгоны оршин суугчдыг аажмаар нийгмийн баталгааны системд хамруулж, хотод ажиллаж байгаа тариачдыг ч хуулийн дагуу нийгмийн баталгаанд хамруулах болно.
Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын сангийн хяналт удирдлагын асуудлыг бүр ч чанга тогтоож, удирдах ажлын ил тод байдлыг эрчимжүүлсэн төдийгүй нийгмийн хяналт удирдлагыг ч эрчимжүүлсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|