• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-24 16:49:17    
Өрнөдийн орны гурван том тэргүүн юуны учир Афганистанд айлчлав? [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн хувьд авч хэлвэл саяхан өнгөрсөн хагас бүтэн сайны өдрүүдэд маш их ажил ихтэй байсан байна. Тэрээр 22—23-ны өдөр өрнөдийн орны гурван хүндэт зочин Францын Ерөнхийлөгч Н. Саркози, Австралийн Ерөнхий сайд Кевин Руд болон Италийн Ерөнхий сайд Романо Проди нарыг хүлээн авч зочилсон байна. Өрнөдийн орны энэ гурван том тэргүүн юуны учир энэ үеэр гэнэт Афганистанд айлчилж байгаа вэ? Энэ нь олон талын ерөнхийлсөн хүчин зүйлээс боллоо гэж олон нийт үзэж байна.

     Юуны өмнө, өрнөдийн орны чухал баяр зул сарын баяр төхөн ирж байгаа энэ үеэр, гурван орны удирдагч энэ айчлалыг ашиглан терроризмтэй тэмцэх өмнө фронтод байлдаж байгаа цэргийн ангийг эргэж, офицер дайчдад халамж анхаарлаа хандуулан урам зоригийг нь эрчлэхийн төлөө юм. Афганистанд хийсэн түр айлчлалаар энэ гурван удирдагч өөрийн орноос Афганистанд байрлах цэрэг дайчдыг тус тус эргэв.

     Хоёрдугаарт, дотоодын улс төрийн хэрэгцээ шаардлагаас болов. Өнгөрсөн хоёр жилд, гадаадын 330 гаруй дайчид Афганистанд амь үрэгдэв. Энэ нь Афганистанд цэрэг байрлуулж байгаа бүх улс орны дотоодод хэцүү байдал бий болгож, засгийн газартаа Афганистанаас цэрэг гаргахыг шаардах дуун тасрахгүй болсон юм. Ийм байдалд, гурван орны удирдагчид Афганистанд айлчилсан нь тэд Афганистаны асуудлыг чухалчилж байгааг харуулж байгаагийн зэрэгцээ үүгээр дотоодынхоо байдлыг тайвшруулах зорилготой юм.

     Гуравдугаарт, Афганистаны одоогийн аюулгүй байдал өөдрөг биш байна. Гурван орны удирдагчид Афганистаны донслолт ихтэй байдалд сэтгэл түгшиж байна. Тэд Афганистаны бодлогодоо зохицуулалт хийхийн төлөө газар дээр нь хүрч судалгаа шинжилгээ хийж, байдлыг ойлгохыг хүсч байна. Үүний зэрэгцээ Афганистаны засгийн газрыг хэлбэрэлтгүй дэмжиж байгаагаа илтгэж, Карзайг сэтгэл тайван байлгахын төлөө юм. Өнөө Афганистанд байрлаж байгаа олон улсын хүчин нийт 50 мянга байж, энэ нь 4 жилийн өмнөхтэй 4 дахинтай тэнцэж байна. Гэвч ийм их цэрэг нь Афганистаны аюулгүйн байдлыг сайжруулж чадсангүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Афганистаны асуудлын тусгай төлөөлөгч Том Кониг 10-р сарын 15-ны өдөр Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан тайландаа, энэ он гарснаас хойш, Афганистанд гарсан хүчирхийллийн дайралтыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлбэл бараг 30 хувиар нэмэгдэж, Афганистанд амь насаа алдсан хүний тоо 6 мянгаас давлаа гэж тэмдэглэв. Энэ сарын 14-ний өдөр Австралийн Батлан хамгаалахын сайд Жоел Фитзиббон Английн Единбурэгт болсон Их наймын бүлгийн батлан хамгаалахын сайд нарын хурал дээр, НАТО стратегидээ өөрчлөлт хийж, Афганистаны цэрэг дайны байдал болон иргэдийн амьдралын төлөвлөгөөнд бүх талаар шалгал байцаалт хийхгүйд хүрвэл тэд энэ дайнд ялагдах болно гэж сэрэмжлүүлэн хэлсэн юм. Афганистан эвдлэгд их учирсан болохоор сэргээн босголтын цаг хугацаа төсөөлсөн хугацаагаас нэн урт цаг хэрэгсэнэ. Ирээдүйн арван жилд гадаадын цэргийн тусламж Афганистанд хэрэгтэй гэж Карзаи 21-ний өдөр илэрхийлэв. Иймээс айлчлалын хугацаанд, Афганистаны засгийн газарт урт хугацааны турш улс төр, цэргийн явдал, санхүүгийн дэмжлэг олгоно гэж гурван орны удирдагчид амлалт хийсэн байна. Карзаитай хэлэлцээ хийх үед Саркози, бид цэрэг татан гаргаах явдлыг ер бодоогүй гэж онцлоод Франц хэдэн долоон хоногийн дотор Афганистанд цэрэг нэмэн илгээх шийдвэр гаргахаар төлөвлөж байна гэжээ. Австралийн цэргийн анги Афганистанд урт хугацаанд байрлах болно гэж Руд илэрхийлээд Австраль Афганистанд 95 сая ам.долларын тусламж олгож, голдуу Урузган мужийн сэргээн босголтын ажилд ашиглана гэж мэдэгдэв. Афганистанд цаашид урт хугацааны дэмжлэг олгоно гэж ерөнхий сайд Проди ч илэрхийллээ.

     Үүнээс гадна, гурван орны удирдагчид Афганистанд айлчилсан нь Америкт байр сууриа илэрхийлж, холбоотны дэмжлэгээ харуулж байгаа юм. Афганистаны асуудлаар миний хамгийн сэтгэл түгшиж байгаа явдал бол НАТО-гийн холбоотон орон халшран уйдаж, Афганистанаас цэргээ татан гаргах явдал болно гэж Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш 20-ны өдөр жилийн сүүлчийн хэвлэлийн бага хурал дээр илэрхийлсэн байна. Гурван орны удирдагчдын энэ удаа Афганистанд хийсэн айлчлал нь бодит үйл ажиллагаараа Америкт байр сууриа харуулж, Бушийн сэтгэл түгшиж байгаа байдлыг арилгахын төлөө юм. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\