Хятадын 14 жил боловсруулж байгаа "Төрийн өмчийн хууль"-ийг 23-нд хууль тогтоох журам горимд оруулсан байна. Уг хуулийг Төрийн өмч хөрөнгийн аюулгүй байдлыг батлах, Төрийн өмч хөрөнгө алдагдахаас сэргийлэх зорилгоор тогтоож байна. Олон удаа өөрчлөлт оруулж, дахин давтан судлан ярилцсаны дүнд бий болсон энэхүү хуулийн төсөлд Төрийн өмч хөрөнгийг хянаж удирдах тогтолцоо, эрхлэлтийн төсөв төлөвлөгөө, Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн том чухал бодлого зэргийг бүр дүрэмжүүлсэн байна. Хятадын төрийн өмч хөрөнгийн хяналт удирдлагын тогтолцоонд өөрчлөлт хийхийг судалж байгаа тул уг хуулийн төсөлд зөвхөн өнөөгийн оршиж байгаа асуудлыг зохицуулахыг л хөндсэн биш харин ч ирээдүйд бүр их анхаарал тавьсан байна.
Бүртгэлээс үзвэл, 2006 оны эцсийн байдлаар, Хятадын төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан банк санхүүгийн бус хувьцааны аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн хэмжээ 29 триллион юаньд хүрсэн байна. "Төрийн өмчийн хууль"-иар хамгаалах болон удирдах зүйл бол даруй төрийн асар их өмч хөрөнгө болно. Энэхүү хуулийг 1993 онд хууль тогтоох төлөвлөгөөнд оруулсан боловч 14 жилийн урт замналыг өнгөрүүлж, батлагдаж гараагүй явна. Энэ тухайд Хятадын төрийн зөвлөлийн төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны дарга Ли Рүнрүн тайлбарлаж хэлэхдээ, Хятадын төрийн өмч хөрөнгийн хяналт удирдлагын тогтолцоонд өөрчлөлт гарч байгаа тул зарим том чухал асуудлууд дээр хүмүүс бүрмөсөн санал нэгдэж чадахгүй байна. Иймээс энэхүү хуулийн төслийг 23-нд БХАТИХ-ын байнгын хороонд хянан хэлэлцүүлэхээр өргөн барьсан явдлыг хуулийн салбарынхан хуулийн талын асар их ололт амжилт гэж үзэж байна. БХАТИХ-ын санхүү эдийн засгийн хорооны орлогч дарга Ши Гуаншэн танилцуулж хэлэхдээ, төрийн өмч хөрөнгө ноцтой алдагдаж байгаа болон "Эд хөрөнгийн өмчийн хууль" баталж хэрэгжүүлсэн нь "Төрийн өмчийн хууль" баталж хэрэгжүүлэх явдлыг улам тулгам болгосон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, төрийн өмчийн зарим аж ахуйн нэгжүүд тогтолцооны өөрчлөлтийн явцад төрийн өмч хөрөнгийг ноцтой алдагдуулсан явдлыг ард олон болон нийгмийн олон давхаргынхан өргөнөөр анхааралдаа авч, тусгай хууль боловсруулан тогтоож, тогтолцоогоо төгөлдөржүүлж, хуулийн цоорхойг бөглэж, төрийн өмч хөрөнгийн эрх ашгийг үнэнхүү хамгаалж, төрийн өмч хөрөнгийн аюулгүйн байдлыг баталгаажуулж, төрийн өмчийн эдийн засгийг бэхжүүлж хөгжүүлэхийг шаардсан уриан дуу өндөржиж ирсэн юм гэжээ.
Уг хуулийн төслийн 3 том асуудлыг нийт олон их анхаарч байна. Түүний нэг нь даруй Төрийн өмч хөрөнгийг хянаж удирдах тогтолцоог хэрхэн тогтоох асуудал болно.
Олны анхааралд орсон өөр нэг чухал асуудал бол төрийн өмч хөрөнгийг алдагдуулахгүй байхыг тогтолцоогоор хэрхэн батлах явдал болно. Үүнээс гадна, уг хуулийн төсөлд бас төрийн өмч хөрөнгийг хохироосон үйл ажиллагааг шийтгэх хатуу тогтоол гаргасан байна. Энэ тухайд Ши Гуаншэн танилцуулж хэлэхдээ, эдгээр тогтоолоор дамжуулж, төрийн өмч хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулж, Төрийн өмч хөрөнгө алдагдахаас сэргийлэхэд хууль дүрмийн баталгаа хангаж байгаа юм гэжээ.
Үүнээс гадна, уг хуулийн төсөлд бас төрийн өмч хөрөнгийн эрхлэлтийн төсөв төлөвлөгөөг дүрэмжүүлж, төсвийн орлого зарлагын хүрээ хэмжээ, орон тооны зарчим, батлан зөвшөөрөх журам горим зэрэгт бүр зарчмын чанартай тогтоол тогтоосон байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.
|