• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-25 16:31:26    
Каримов Узбекстаны ерөнхийлөгчөөр дахин сонгогдов [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     23-ны өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Ислам Каримов 88,1 хувийн саналаар дахин сонгогдлоо гэж Узбекстаны Сонгуулийн төв комиссын дарга Авдусаломов 24-ний өдөр мэдэгдэв.

     Эхний бүртгэлээс үзвэл, нийт 14 сая 765 мянган сонгогч санал хураалтад оролцож, Каримов 13 сая 8 мянган санал авч, бусад гурван нэр дэвшигч нь тус тус гурван хувь орчмын санал авсан юм байна. Узбекстаны хуулийн холбогдох тогтоолын дагуу, сонгуулийн албан ёсны дүнг 10 хоногийн дотор нийтлэх болно.

     30 гаруй орон болон олон улсын 5 байгууллагын 300 орчим олон улсын ажиглагч энэ сонгуулийн санал хураалтад хяналт тавьсан байна. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага болон Тусгаар Улсуудын Холбооны ажиглагчид мөн өдөр тус тус мэдэгдэл хийж, Узбекстаны сонгууль нь чөлөөтэй, ил бөгөөд шударга явагдаж, Узбекстаны сонгуулийн хууль болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн ардчилсан сонгуулийн хэм хэмжээнд нийцэж, сонгогчдод улс төрийн эрэл хүслээ чөлөөтэй илэрхийлэх ардчлал, хууль зүйн шаардлага бүхий үндэс суурь хангасан байна гэж үзэв.

      Ерөнхийлөгч Каримов дотооддоо маш өндөр нэр хүндтэй, улс орныхоо улс төрийн байдлыг тогтвортой байлгахад орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэж байгаа юм. Узбекстаны үндэстний түүх, уламжлалт соёл, амьдралын арга хэлбэрийн дагуу, улс орныхоо байдалд тохирсон зах зээлийн эдийн засгийн хөгжлийн зам сонгохоор Каримов ямагт тэмцэж, сохор балайгаар хувьчлал хийж, үнэ ханшийг чөлөөтэй болгохыг эсэргүүцсээр ирсэн юм. Энэ бодлого нь Узбестаныг гадны тогтворгүй хүчин зүйлийн нөлөөнөөс хамгаалж, ард түмнийхээ дэмжлэгийг хүлээсэн байна.

      Эдийн засгийн талаар Узбекстаны эдийн засаг сүүлийн хэдэн жилд тогтвортой хөгжиж, аж үйлдвэрийн хүчин чадал нь эрчимжиж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь цаашид гүнзгийрч, GDP нь тогтвортой өсөн нэмэгдэж, гадаад валютын нөөц нь нэмэгдсэн байна. Узбекстаны эдийн засгийн салбарын бүртгэлээс үзвэл, 2007 оны 1 – 9-р саруудад Узбекстаны дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн нь 9,8 хувиар өсөн нэмэгдсэн бөгөөд бүх жилийн өсөлтийн хэмжээ нь 7,7 хувьд хүрэх тооцоотой байгаа юм байна. Аж ахуйн нэгжүүдийн зах зээлийг нээх болон үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг урамшуулан дэмжихийн төлөө, энэ он гарснаас хойш татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэв. Үүний зэрэгцээ засгийн газар нь ард түмний амьдралын асуудлыг шийдэх эрч хүчээ нэмсэн байна. Энэ оны 1—9-р саруудад ажилтан ажилчдын цалин олгомж 49 хувиар өсч, оршин суугчдын бодит орлого 22 хувиар өссөн байна. Энэ оны 10-р сард Каримов ерөнхийлөгчийн зарлиг буулгаж, 11-р сарын 16-ны өдрөөс засгийн газрын байгууллалгын ажилтны цалин, тэтгэврийн мөнгө, нийгмийн нөхвөр, сургалтын тэтгэлгийг дунджаар 20 хувь өсгөж, эдийн засгийн хөгжлийн үр шимийг ард түмэндээ хүртээсэн байна.

     Гадаад харилцааны талаар, Каримов эрх тэгш үндэс дээр бусад орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг баримталж, дарамт шахалт хийх аргаар гаднын үзэл санааг Узбекстанд хүчээр тулган хүлээлгэх ямар ч арга барилаас татгалзаж байна. Үүний зэрэгцээ бүх талын гадаад харилцаа өрнүүлж, хөрш орнуудтайгаа эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхий дахинд нэвтрэх зам суваг нээсэн байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт Узбекстаны байр суурийг үр ашигтай дээшлүүлж, цаашдын хөгжилд нь олон улсын ашигтай орчин ахуй бүрдүүлж өгсөн байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\