• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-25 17:17:51    
Хү вэй мужийн Түжя үндэстэн Мяо үндэстний өөртөө засах чжөүд намгийн хий хэрэглэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төв хэсгийн Хү вэй мужийн энь шигийн Түжя үндэстэн Мяо үндэстний өөртөө засах чжөү уул усанд хүрээлэгдэж, зам харилцаа төхөмгүй, эдийн засаг буурай хөгжилттэй газар юм. Сүүлийн жилүүдэд орон нутгийнхан нь намгийн хий хэрэглэхийг дэлгэрүүлээд эклогийн орчинг сайжруулж, таримлын үйлдвэрлэлийг дайчлан, тариачдын амьдрал ахуйг дээшлүүлсэн байна.

     Энь шигийн Түжя үндэстэн Мао үндэстний өөртөө засах чжөү 20-р зууны 80-аад онд байгуулагдсан. 24 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. 3 сая 800 мянган хүн амтай. Түжя, Мяо, Дүн зэрэг 27 үндэстний цөөнх энэ нутаг дэвсгэр дээр аж төрж байгаа. Энд тансаг сайхан байгальтай, ой модны бүрхэвч 67 хувийг эзэлж байна. Диваажин шиг ийм сайхан нутаг нь харин Хятадын ядуу районд хамрагдаж байгаа. Уулан район болохоор хөдөө аж ахуйн хөгжил хоцрогдонгуй, хүн тутмын жилийн орлого 1800 юаньд хүрэхгүй байжээ.

     4 жилийн өмнөөс Энь шигийнхэн нь намгийн хий хэрэглэхийг их хэмжээгээр нэвтрүүлсэн байна. айл өрхүүд хүн малын ялгадсаар намгийн хий үйлдвэрлэж, хоол дунд базаах, халуун усанд ороход хэрэглэж байна. Намгийн хий үйлдвэрлэх явцад гарсан үлдцээр бордоо болгож, цайны мод, цагаа ногоо зэрэг тарималд хэрэглэж байна. Ингэснээр аривлан хэмнэж, зардал бага гаргаж, хөдөө нутгийн эрүүл хамгааллын нөхцөл боломжийг сайжруулсан байна.

     Тариачид намгийн хийг бараг төлбөргүй хэрэглэж байна. Тариачин өрх нэг намгий хийн газар гаргахад 1600 юань зарцуулна. Үннд засгийн газраас 1000 юаний нөхбөр олгоно. Тариачин өрх намгийн хийн газраас жилдээ 500 юаний ашиг хүртэнэ. Таримал, үржүүлэх, боловсруулахаас 1000 гаруй юаний ашиг хүртэж байна.

     Өнөө энь шигийн Түжя үндэстэн Мяо үндэстний өөртөө засах чжөүгийн тал гаруй хувийн тариачин өрх намгийн хий хэрэглэж байна. Өөртөө засах чжөүгийн засгий газрын төлөвлөгөөгөөр, 2010 он хүрэхэд бүх Энь шигийн Түжя үндэстэн Мао үндэстний өөртөө засах чжөүд намгийн хий хэрэглэхийг нэвтрүүлнэх юм байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040