Хятадын дорнод нутгийн Жэжян мужийн Нинбө хотод Английн их сургууль шиг нэг их сургууль байдаг, энэ их сургууль нь том гэгчийн хашаа, тал шиг уудам зүлэг, том хонх, хашаа тойрсон голтой, байшин барилга нь маш тэгш дүрэмтэй. Энэ бол Хятадын Боловсролын яамны зөвшөөрлөөр Хятадын болон гададын хамтран байгуулсан анхны их сургууль – Нинбөгийн Ноттинхам их сургууль болно. Энэ их сургуулийн орлогч захирал Рогер Вооз болон дэлхийн олон орноос ирсэн 140 орчим багш энд олон улсын боловсролын шинэ загвар сулдан хэрэгжүүлж байгаа юм байна.
Ханжөү хотод болсон "Хятадын хамгийн аз жаргалтай санагддаг арван хот"-ын шагнал гардуулах ёслол дээр сурвалжлагч Рогер Вооз-тай танилцсан юм. Тэрээр энэ ёслол дээр шагнал хүртэсэн Нинбө хотын хүндэт зочны хувиар оролцсон бөгөөд хэрэв нэг хотын иргэн олон улсын боловсрол хүртэх боломжтой юм бол тэд нар хамгийн их аз жаргалтай юм гэж хэлсэн үг нь хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байлаа.
Яг энэ хүсэл сэтгэлээр тэрээр энэ оны 2-р сард алас холын Английн Ноттинхамаас Хятадад ирж, энэ их сургуулийн орлогч захирал хийж байгаа юм.
Мэдээж би Хятадад ирж ажиллах дуртай. Энэ бол маш эрчтэй хөгжиж байгаа орон учраас манай ийм сурууль оршиж хөгжихөд тохиромжтой газар. Энд маш их боломж байгаа, Хятад хүмүүс мөн хөгжиж дэвших хүсэл тэмүүлэлтэй, бид тэд нартай сайхан хамтран ажиллаж байна гэжээ.
Орлогч захирал болсоны хувьд Хятадад ирсний дараахь хамгинй чухал ажил нь шилдэг багшийн эгнээ бүрдүүлэх явдал байлаа. Эхний үед хүмүүс ирж ажиллах сонирхолтой байх эсэх талаар тэрээр итгэлгүй байлаа.
Энэ бол сургууль эрхэлэх бүрэн шинэ загвар байсан учраас хүмүүс хир зэрэг сонорхохыг бид мэдхийн аргагүй байлаа. Гэвч бид дэлхийн хамгийн шилдэг хүмүүсийн өргүүдлийг хүлээж авсан, их олон хүн Хятадад маш их сонирхолтой байж, Хятадад ирж ажиллах дуртай байсан болохоор бид маш шилдэг багш нарыг олж авсан юм гэжээ.
Түүний танилцуулснаас үзвэл, өнөөгийн 140 орчим багшийн дотор Англи, Автрали, Америк, Канад, Малайзи зэрэг орны багш нар байгаа юм байна. Бүх багш нь гадаадын хүн, тэд нар Нинбөд ажиллаж амьдарч байгаа бөгөөд зарим нь гэр бүлээ ч нүүлгэж ирсэн юм байна. Энэ сургуулийн Хятадын талын хүмүүс нь зөвхөн өдөр тутмын удирдлага, ахуй үйлчилгээ, хэлхээ холбооны ажлыг хариуцаж, хичээл сургалтад оролцохгүй бөгөөд гадаадын багш нарын хичээл сургалтын ажилд ч оролцохгүй юм байна. Хятад найзуудынхаа талаар Рогер Вооз захирал маш сэтгэл өндөр байлаа. Манай Хятад түншүүд бидний ажлыг маш их дэмжиж, их туслалцаа үзүүлсэн. Тэд нарын туслалцаагүй байсан бол манай сургууль байгуулагдаж чадахгүй гэж хэлж болно. Үүний зэрэгцээ Жэжян муж болон Нинбө хот ч бидэнд маш их дэмжлэг туслалцаа үзүүлсэн гэжээ.
Хятад хүмүүс шинэ үйл хэргийг маш түргэн хүлээн авч байгаа, бүх юм түргэн өөрчлөгдөж байна гэж тэрээр ярьж байлаа.
Би Хятадад ирээд юм бүхэн түргэн өөрчлөгдөж байгааг мэдэрсэн. Манай сургуулийн талаарах хүмүүсийн сонирхол өдөр ирэх тутамд нэмэгдэж байгаа жишээтэй гэжээ.
Нинбө хотын Ноттинхам их сургуулийн Хятадын талын хариуцлагатай хүн, Зөвлөлийн дарга хатагтай Шюй Я-фэний танилцуулснаас үзвэл, 60 га талбай бүхий энэ их сургуулийг хэрэг дээрээ нэгэлхэн жилийн дотор байгуулж, Хятад, Англи хоёр тал маш амжилттай хамтран ажиласан юм байна. Дорно, өрнийн соёлын зөрөө, хоёр орны боловсролын системийн ялгаагаас болж, хоёр тал мөн байнга санал зөрөлдөөнтэй байдаг боловч хоёр тал санал зөрөлдөөнөө тэвчин хамтран ажиллаж байгаа юм байна.
Энэ их сургуульд мөн гадаадын их олон оюутан байдаг. Голландын Тим Херз Хятадад ирээд 14 сар болж байгаа юм гэнэ, Нинбөд ирхээс өмнө тэрээр зүүн хойд нутгийн Чанчүнь хотод Хятад хэл сурч байсан учраас Хятадаар цэвэрхэн ярьж байлаа.
Намайг Тим гэдэг, Нинбөд ирээд Олон улсын худалдааны эдийн засгийн мэргэжил сурч байгаа. Би энд их сайхан амьдарч байна. Хятад хүмүүс маш их халуумсаг, би олон Хятад найзтай. Сургуулийн дотуур байранд амьдардаг, хямд бөгөөд тохлог. Би байнга гадаа иддэг, Хятад хоол хямд бөгөөд амттай гэжээ.
Нинбөгийн Ноттинхам их сургууль өнөө 2800 орчим оюутантай, ирэх жилээс 4000 хүргэх төлөвлөгөөтэй бөгөөд гадаадын оюутны тоог дөрвөний нэг хувьд хүрэх юм байна. Ажил үйлсийнхээ талаар Рогер Вооз маш итгэл төгөс байлаа.
Энэ бол бүрэн шинэ их сургууль, их олон сайхан ажлыг хийх хэрэгтэй байна. Хятадад бид хийх гэсэн зүйлээ маш түргэн биелүүлж чадна. Энэ бол их зүйлийг хийж бүтээж чадах нийгмийн их орчин ахуй юм гэжээ.
|